Skip to main content

Posts

Showing posts from June, 2009

On holiday (Ууланд)

On holiday in Berchtesgadener Land (German Alps mountains).

Тоон усан тэмдэг

Саяхан хэдэн зураг Picasa-г ашиглаад зүйж байснаа түүнд хэрэглэсэн гэрэл зургийн усан тэмдэг тавих аргыг хараад энгийн зүйл ч гэсэн усан тэмдгийн талаар дэлгэрүүлж бага зэрэг өгүүлэхийг хичээлээ. Тоон усан тэмдэг буюу digital watermark гэдэг нь тоон сигналд мэдээллийг эргүүлж авахааргүй шигтгэх (embedding) үйл ажиллагаа. Хэрэв энэ сигнал бүхий мэдээллийг хуулж авбал мэдээлэл хамт хуулагдаад явна. Үүнийг дэлгэцэд ил биш ч програмыг биелүүлснээр ил гарч ирэх график мэтийн хэлбэрт оруулсан өгөгдлөөр хэрэглэж болно. Тоон усан тэмдэгт зориулсан олон тооны хэрэглээ байдаг. Үүнд: Нэгдүгээрт эзэмшлийг харуулна. Жишээлбэл медиа объектын эзэмшигч хувийн түлхүүр ашиглан объект дээрээ тэмдэг байрлуулж болно. Хэрэв хэн нэгэн объектын эзэмшлийг булаацалдвал үндсэн эзэмшигч нууцлалдаа тайлал (decryption) хийж тэмдгийг сэргээж эзэмшлээ батална. Хоёрдугаар хэрэглээ нь зөвшөөрөлгүй хуулбарлалтыг илрүүлж болно. Гуравдугаарт хэрэглээ нь хуулийн хэргүүдэд фото зургийг үзүүлэх гэх мэтээр нотолго

Илжигний "И"

"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ. ebook = э-ном ebook reader = э-ном уншуур ecard = э-ил захидал, электрон ил захидал ecash = э-мөнгө, электрон мөнгө ecatalog = э-лавлах, э-жагсаалт ecommerce = э-худалдаа ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл elancer = э-гэрээт ажилтан electronic business = электрон бизнес electronic cheque = электрон чек electronic commerce = электрон худалдаа electronic journal = э

Нээлттэй эх номын (5.2-р бүлэг)

Компаниудад олдох боломж (5.2.1) FOSS-ийг дэмжсэнээр мөнгө олох боломжит аргууд: Хос лицензийн загвар , нэг код FOSS болон арилжааны гэсэн хоёр лицензийн доор байх нь түүнээс уламжлан гарсан ажил хүссэнээр хуваалцана гэсэн утга биш ээ. GPL нь олон хэрэглэгч хэрэглэх, нэртэй болоход дэмжлэг өгөх бөгөөд магадгүй “үнэлүүлэх/дүгнүүлэх хувилбар”(evaluation version) аар ажиллана. Энэ загварыг олон компаниуд хэрэглэдэг бөгөөд нэн ялангуяа “Trolltech with QT” -д хэрэглэдэг. Баримт бичгийн төлбөрт загвар , програм хангамж болон батлах (итгүүлэх) жишээг FOSS хэлбэрээр хүлээлгэн өгөөд ном хэлбэрт олгох чанартай баримт бичгийг зайлшгүй худалдан авахаар эсвэл баримт бичгийн багцыг тусдаа худалдахаар бэлтгэж болно. Барааны тэмдэг (trademark) хэрэглэх, хэрэв эх кодоос уламжлан гарсан ажлыг эх (оригинал) барааны тэмдэг (лого, нэр) хэрэглэх боломжгүйгээр гаргахад, харин оригинал ажлын чанарын өндөр шаардлагын тэмдгийг ойлгох хэн нэг хэрэглэгч мөнгө төлж авах сонирхолтойгоор байж болно. Энэ заг

Баяр хүргэе.

Өглөө эрт компьютер аа залгаад ажиллахаар суутал зээ хүүхэн минь мессенжирээр орж ирээд хоёулаа жаал хөөрөлдөв. Зээ дүү минь залуутайгаа хамт хол газар ном сурч яваа. Тэгээд эмээгийнхээ хийсэн хайлмагийг хараад идмээр санагдчихлаа, Дамбын зуслангийн хашаа маань 25 жил болчихсон юм байна шүү дээ гээд л ярихаар гэрээ санаж байгаа юм уудаа гэж бодоод хоёулаа баахан яриа өрнүүлэв. Маргааш төрсөн өдөр нь болж байгаа тул би баяр хүргэхээр санаа сэдэж энэ орой зургийн эрэлд мордож хэдэн альбом оо эргүүлж нөхрөөрөө зураг олуулаад өөрөө скенэрдэж гарлаа. Аав ээж маань зуслангийн хашаагаа хатгаж байхад ногоон зүлгэн дээр банзаар барьсан ганц байшин байж билээ. Хавар, зунжингаа бараг хагас бүтэн сайн бүр бидний хийдэг ажил ногоо жимс цэцэг тарих, услах гээд чөлөө завгүй ажилладаг байж, тэр нь бидний амралт байж билээ. Өвөө эмээгийн зээ нар бүгд Дамбын хашаанд зуншдаг байсан болохоор том болцгоосон ч зун болохоор бүгд Дамбын хаа хашааг санана. Аав, ээж маань тэтгэвэртэй гараад ном сэтгүүл уншиж ба

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ

Нээлттэй эх номын (5-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. FOSS-ийн санхүүжилт Нэмэлт зардал гарахгүй (zero marginal cost) (5.1) FOSS-ийн эдийн засгийн гол судал нь дижитал орчны бүтээгдэхүүнд нэмж гарах үнийн зөрөө байхгүй байх явдал юм. Энэ зарчмаа баримталбал FOSS -ийн үр дүн сонгомол микро эдийн засгийн үнийн онолыг нотлон харуулна. Энэ нь тэнцвэрт үнийг яг тэр үеийн зах зээлийн нэмэлт зардалтай дүйцүүлнэ. Эндээс FOSS -ыг жинхэнэ чөлөөт зах зэлд хөгжлийг тогтворжуулах хөдөлгөөнт Nash -ийг тэнцвэртэй болоход хүрсэн анхдагч гэж ойлгож болно. ( Эдийн засгийн мэдлэг дутуугаас дээрх орчуулгын хэсэгт эндүү ташаа нэр хэллэг байж болохыг огтхон ч үгүйсгэхгүй, харин энэ талаарх санал бодлоо сэтгэгдэл дээр бич

Шавьжийн буудал

Боломж гарвал хөдөө гарах дуртай тул өнгөрсөн долоо хоногт хөдөө тэнэж яваад нэгэн буудлын хажуугаар өнгөрөхдөө тэсэлгүй зургийн дарчихлаа. Зун цаг ирж цэцэг ногоо ургаад нартай сайхан болохоор буудал зочид багатай байна. Ингээд дов толгодоор алхаж цэцгийн зураг авч байснаа би шууд шавьж ууд хаагуур юу хийж явааг сурвалжлан олохоор чадах хэрээрэй хайлаа. Шавьж үет хөлтэй, сээргүй амьтны аймгийн нэр, зүйл ялгал маш олон, амьтан ургамлаар хооллож амьдардаг гэнэ. Уг нь энэ шавьжийн буудал бяцхан хүүхдүүдийг маань зуны улиралд амьтан ургамалтай танилцахад нь туслах зориулалттай баригдсан бололтой. Хүүхдүүд зуны амралтаар нүх бүрийг нь шагайж үзээд шавьжийн тухай амьд байгалийн сониныг мэдэж байгаль дэлхийгээ сонирхон хайрлах нэг зүйлийн мэдлэг, хүмүүжил олж авч байгаа байхдаа гэж бодлоо. Намайг лав сургуульд байхад зуны амралтаар зурам, тарваганы арьс авчир гэж даалгавар өгдөг байсан. Тэр үед зуны даалгавар биелүүлэх гэсэн хүүхдүүдэд зурам, тарвага арьсаа өгчхөөд гүйгээд явчихдаг байс