Skip to main content

Posts

Showing posts from December, 2009

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг

Цасан ширхэг

Цас орохоор нь гүйж гараад зураг авсан зурагт цасан ширхэг их тод гарчээ. Ингээд интэрнэтээс цасан ширхэг гээд хайсан чинь өч төчнөөн тайлбар байна. Хүний бодлоос ургаж гарсан бичлэгүүдээс нэг нэг өгүүлбэрийг цуглуулаад авчихлаа. Их сонин ... Цасан ширхэг анх унахдаа хүний чих эс анирдах тийм дуу чимээг гаргадаг аж. Мөрөөдлийн цасан ширхэг... Би цасан ширхэг. Шүхэрлэн буух цасан ширхэг уруул, сормуусанд минь унан ... Шөнөдөө орсон цасан ширхэг өглөө нарны туяанд гялбан. Будран будрах цасан ширхэг ээлж дараатай хөгжин бүжин байснаа салхины ... Будрах цасан ширхэг бүрд би даймаар байна. Энэ хичээлээр цасан ширхэг хийхээр шийдлээ. Цасан ширхэг нь агаар мандалд үүлэнд үүссэн мөсний талсууд. Цасан ширхгийн талст бүр уран дүрслэлийн гайхамшиг бөгөөд бүгд өөр хэлбэр дүрстэй байдаг. ...

Apropos

Линүкс үйлдлийн систем дээр Lamer(хазгар), Newbie(шар завж) гэж хэлүүлэхээр хүний нэг нь би юм л даа. Заримдаа юу хийж байгаа мэдэхгүй байж хамаагүй хэрэг дурлаж янз янзын кодыг туршиж үзнэ шүү. Тэгээд DOS үйлдлийн систем дээр хэрэглэж байсан Debug-тай зүйрлэмээр зүйл Үбүнтү нь дээрээ олох хэрэгтэй санагдаад л байлаа. Ингээд MAN(manual/заавар) уншсаар байгаад залхаж байтал нөхөр "apropos" чи мэддэггүй юм уу гэж байна. Үзлээ, зааврын хуудасны нэр болон тодорхойлолтоос хайлт хийдэг их гоё тушаал(команд) байна. Хэрэглэх их амархан юм. Терминалынхаа тушаалын мөрөнд "apropos"-ынхаа ард эрж байгаа үгээ биччихнэ. Жишээ нь apropos xml apropos debug гээд л бичихэд болно. Тэгэхэд энэ үгтэй чинь холбоотой бүх командуудыг тодорхойлолтын хамт гаргаад өгнө. Цааш MAN -раа дэлгэрүүлээд үзэхэд бас тус болж мэдэх юм. Хамгийн гол нь энэ команддаа монгол нэр оноочих гэсэн шууд гацаад. Энэ командын байнгын хэрэглэгч эсвэл чанарыг мэдэх нь монгол нэрийн хялбархан олох байх гэж бод

Та ямар хөтөч хэрэглэж байгаа вэ?

< тайлбар болгож оруулбал script type="text/javascript">  document.write(" Хөтөч: "); document.write(navigator.appName + " ");  document.write(" Хөтчийн хувилбар: "); document.write(navigator.appVersion + " ");  document.write(" Код: "); document.write(navigator.appCodeName + " ");  document.write(" Талбар: "); document.write(navigator.platform + " ");  document.write(" Күүкий зөвшөөрөгдсөн: "); document.write(navigator.cookieEnabled + " ");  document.write(" Хөтчийн хэрэглэгч агентын магнай: "); document.write(navigator.userAgent + " "); < кодын төгсгөлд бичнэ /script>

100%-ийн хэмнэлт гаргаж болох уу?

Нэгэн хүн түлшийг 30% хэмнэсэн, 45% хэмнэсэн. 25% хэмнэсэн 3 нээлтийн тухай мэджээ. Тэгээд тэр хүн уг 3 нээлтийг зэрэг хэрэглэн түлшийг 30%+45%+25%=100% хэмнэхээр шийдэв. Ингэж болно гэж үү?  Яагаад болохгүй гэж. :-)   Үнэн хэрэг дээрээ тэр хүн хэдэн хувийн хэмнэлт гаргасан бэ?

Хэмжихийг оролд

Уутанд 9 кг элсэн чихэр байв. 50 ба 200 гр-ийн ганц ганц туухай бүхий жигнүүрийн тусламжтайгаар бүх элсэн чихрийг нэг уутанд 2 кг, нөгөөд 7 кг чихэр байхаар хоёр уутанд хуваа. Үүнд зөвхөн гурван хэмжилт хийх хэрэгтэй. Харин яаж? (чихэр гэхээр тоолчхож магад :-))