Skip to main content

Posts

Showing posts from January, 2010

Бүтээлч олны лиценз (3-р хэсэг)

Эх сурвалжийг Википедиад  Creative Commons Licenses холбоосоор, орчуулгын 1-р хэсгийг эндээс унших боломжтой, орчуулгын 2-р хэсгийг эндээс унших боломжтой. Хамаатай (Attribution) Өнөөдөр хэрэгжиж байгаа лицензүүд танаас “Жинхэнэ эх зохиогчийг дурдаж өгөхийг (Эх зохиогч  хэн болохыг  хэлэхийг)”  шаардана. Иймээс  “олдож байгаа мэдээллийг ашиглан өөрийн чадах бүх боломжоор” хамаатай, холбоотой гэдгийг илэрхийлж өгөх хэрэгтэй [5]. Ерөнхийдөө энэ нь дараах байдлаар хэрэгжинэ. Үүнд: Зохиогчийн эрхийн утга бүхий ямар ч санамжийг нэгтгэж өг (хэрэв хэрэглэж болмоор бол). Хэрэв ажил  өөртөө  зохиогчийн эрхэнд хамаарах аль нэг санамжийг эрх эзэмшигч оруулж өгснөөр агуулж байвал та түүнийг хөндөхгүй (intact) байгаа байранд нь оруулж өгнө эсвэл  та медиад тохируулан дахин хэвлэх/нэвтрүүлэх/оруулах бол боломжийн аргаар дахин бэлтгэж өгнө.   Зохиогчийн нэр, дэлгэцийн нэр эсвэл хэрэглэгчийн ID(таних тэмдэг)-ийг нотолгоо болгон иш татаж харуул . Хэрэв та интернэтэд ажлыг нийтэлж байгаа ба н

Өдрийн өнгө

Өглөө компьютер аа асаасан нэг найз минь чимх инээд илгээж. Өнөөдөр аргын тооллын 14 . Цасан хучлагатай, мөсөн бар өдөр. Өдрийн наран өглөө мөсөн дээр дагзаараа савж унаснаар мандаж, орой ойчин барин харьснаар жаргана. Энэ өдрийн сайн цаг нь машинууд тоормослоод үл дийлэх халтиргааны оргил үе. Хол газар явгаар одогсод гутлынхаа уланд хаймар наавал зохилтой. Ганцаараа гадуур явах, хол хол харайн гүйх үйл нээ учиргүй муу. Хамт олноороо хөтлөлцөж алхах, галуун цуваагаар цувран явах, газар ширтэн овгонож явах үйл нээ өлзийтэй сайн гэнэ... Энэ жилийн өвөл хаа сайгүй ийм төрхтэй байх шиг байна.

"Fair use" ба "fair dealing" гэсэн ойлголтын тухай.

Хөгжих явцдаа  хэрэгжиж байгаа бүтээлч олны (CC) лицензийн утгыг ойлгож, монгол орчуулгад хэрэглэх санаатай янз янзын зүйл уншиж үзсээр нийлээд зүйлийг мэдэж авсны зэрэгцээ нэр томьёог жигд хэрэглэх үүднээс тэмдэглэл(блог) уншигч найзуудтайгаа бодлоо хуваалцмаар санагдлаа. Энэ нэр томьёо нь зохиогчийн эрхтэй материалын хязгаарлагдмал хэсгийг зөвшөөрөлгүй хэрэглэх зохицуулалтын эрхзүйг олгохтой холбоотой юм байна л даа. Жишээ нь өгүүллэгийн нэг параграфыг ч юм уу хэсгийг иш татаж өөрийн ажилдаа оруулахдаа зохиогчоос заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэдгийг тодорхойлдог юм байна. "Бүтээлч олны лиценз нь тохиромжтой газарт "боломжоор хэрэглэх" гэх зохиогчийн эрхийн хязгаарлалт(limitation) болон онцгойлох(exception) үзүүлэлтүүдтэй бүтээл хэрэглэгчдийн эрхэнд халдахгүй" гэж заадаг байна. All jurisdictions allow some limited uses of copyrighted material without permission. CC licenses do not affect the rights of users under those copyright limitations and exceptio

Шигтгээ зураг

Өмнө ярьсан Хэлтэй дэвтэр -ийг туршиж суухдаа хэрэгсэл цэсийг харж суугаад “фонтын глипүүдийг экспортолно” гэх горимыг санаандгүй дарчихсан миний фонтын хэдэн бандгар үсгүүдийг маань нүд ирмэхийн хооронд хавтас үүсгээд нэг нэгээр зураг болгоод хадгалчихлаа. Ингээд хавтсаа Thumbnails (хураангуй, эрхий хурууны хумс) буюу шигтгээ зураг горимоор харсан нээг их гоё харагдаад ийм төрлийн “icon”-ыг хийгээд хэрэглээнд оруулчихвал зүгээр санагдсан. Зурагт олон янзын гоёо оруулдаг нээлттэй эхийн чөлөөт, төлбөргүй олон янзын програмууд байх бөгөөд энэ дүрсүүдийг хялбархан хийчих боломжтой юм. Эхний мөрний гурван зургийг Үбүнтү -ны “Gimp” нэртэй фото зураг засварлах програмыг ашиглаж янз янз болгож үзээд, үүний дараа мөн л Үбүнтү дээрээ “ImageMagic” (дүрсийг илбэдэх) програмын “convert” (хөрвүүлэгч)-ийг ашиглаж янз янз болгож үзлээ. Энэ үнэхээр их чадалтай эд байна. Сонирхох хүн уншиж судлаад зааврын дагуу ажиллавал янз бүрийн сонирхолтой зүйл бүтээж болмоор санагдсан шүү.  ( Эхний гурван зур

Хэлтэй дэвтэр

Шинжлэх ухааны уран зөгнөлийн зохиолуудад сонин хачин зүйл дүүрэн байдаг л даа тэдний нэг нь  “The Hitchhiker's Guide to the Galaxy” (Галактикт очих Хитчхикэрийн зөвлөмж) гэх зөгнөлт зохиолд гарах “babelfish” -ийн тухай бага тайлбар хиймээр санагдаад, учир нь хаяа нэг орж уншдаг  “ BabelStone ” (http://babelstone.blogspot.com/) блог дээр бас сонин зүйл нийтлэгдэх бөгөөд өнгөрсөн оны эцсээр “ BabelPad ” гээд олон хэл дээр бичвэр оруулах програмын хувилбар сайжирсан тухай гарсныг туршиж үзэх гээд амжихгүй байж байгаад өчигдөр туршиж үзсэн тэнд Монгол бичгийн хэрэгсэл програм боловсруулбал олж авч болох сайхан санаанууд байна. Уран зөгнөлийн санаа болох  “ babelfish ” олон хэлээр шууд орчуулга хийдэг загас гэнэ. Энэ жижиг загасыг чихэндээ хийчхээр ямар ч хэлээр ярьсан яриаг мөн өөр гариг ертөнцөөс ирсэн дуу чимээг хүртэл бүгдийг бид ойлгох боломжтой юм байна. Хэдэн мянган жилийн өмнө ийм загас ч байсан юм билүү эсвэл хэзээ нэгэн цагт технологийн хөгжлөөр бүтээчих ч юм билүү ямарта

Бүтээлч олны лиценз (2-р хэсэг)

Шинэ оны мэндийг дэвшүүлье   Эх сурвалжийг Википедиад  Creative Commons Licenses холбоосоор, орчуулгын 1-р хэсгийг эндээс унших боломжтой. Оригинал буюу эх лицензүүд (Original licenses) Эх лицензүүд дараах суурь баримтлал эрхүүдийг зөвшөөрдөг. Лиценз тус бүр нь хувилбараас хамааран нарийсах бөгөөд түүнийг дөрвөн нөхцөлөөр нэгтгэвэл: Хамаатай/холбож үзэх (attribution)(by) Лицензлэгчид (Licensees) хэрэв зохиогч болон лицензлэгчийг энэ аргаар зааж тодорхойлсон (кредиттэй) нөхцөлд зөвхөн суурилж хуулах, түгээх, дэлгэн харуулах болон тус ажил дээр суурилж ажил бүтээх боломжийг олгоно. Арилжихгүй   (Noncommercial or NoNCommercial)(nc) Лицензлэгчид ажлыг арилжааны зориулалтгүйг зөвхөн үндэслэж хуулах, түгээх, дэлгэн харуулах болон суурилж ажил бүтээх боломж олгоно. Суурилахгүй (No derivative works or No Derivs)(nd) Лицензлэгчид тус ажилд суурилж ажил бүтээхгүй зөвхөн яг үгчлэн хуулах нөхцөлөөр хуулах, түгээх, дэлгэн харуулах хэрэгжүүлэх боломж олгоно. Яг ижил хуваалц