Skip to main content

Posts

Showing posts from May, 2010

Юникод 16-д

Монгол бичгийн компьютер дахь шийдлийг бүрэн болгож хөгжүүлэх хүсэлтэй залуус янз бүрийн  асуудлаар надтай санал бодлоо хуваалцаж ярьдаг л даа. Би өөрийн олж авсан багахан мэдлэг  туршиж үзсэн туршлага дээрээ суурилаад мэдэж байгаагаа хэлээд мэдэхгүй байгаагаа  асуугаад авдаг. Технологийн хөгжилд арван жил гэдэг их хувьсал авчрах хугацаа, шинэ технологи, шинэ стандарт гээд оч төчнөөн шинэ зүйл би болсон. Үүнийг уншиг ч та арван жилийн өмнө арван настай охин, арав жилийн хүү, аль нэг сургуулийн оюутан  аль хэдийнээ боловсорсон АйТи-гийн мэргэжилтэн ч байсан байж магад.  Гэхдээ өнөөдрийн технологийн төвшинд сэтгэж байгаа бол монгол бичгийнхээ зүй тогтлын логик учрыг олчихвол танд нүд ирмэх зуур  шийдчих ч асуудал байж мэднэ.  Хуучин аа эргэн эргэн давтан хийлгүй үргэлжлүүлээд хийхэд тус болох болов уу гэж аль арван жилийн өмнө  Юникодын олон улсын 16-р хуралд оруулсан илтгэл -ийн хэвлэгдсэн слайдыг унших боломжтойгоор  орууллаа. Илтгэлийн зарим хэсэг Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”  

Цонхтой гэр

Хүн бүр адилгүй байх би хувьдаа хаа газраар явахдаа монгол ханхалсан юм бүхнийг сонирхож явдаг юм. Гурван жилийн өмнө Лүксэнбүргт нэг жижигхэн хотод явж байтал Наадам гээд нэртэй дэлгүүр байж билээ. Ажил тарсан тул дэлгүүр хаалттай байсан боловч би цонхоор сайтар хараад яг манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байхыг хараад маргааш нь ажил тарахаас өмнө нь зориуд амжиж ирээд, танай дэлгүүрээс боорцог авна гээд монгол хэлээр яриад ортол дэлгүүрийн эзэгтэй инээд алдаад уулзаж билээ. 

Системийн найдвартай ажиллагаа

Линүксийг Майкорсофт Виндовзийг  бодвол харьцангуй найдвартай систем гэж тооцдог ч   зуун хувь дархлагдсан систем биш ээ гэдгийг нэлээд зүйлээс би олж уншсан тул ер нь ердийн хэрэглэгч нар юу ойлгосон байхад болох вэ гэдэг үүднээс уншиж ойлгосон зүйлсээсээ орчуулж бичлээ. Сүүлийн үед нээлттэй эхийг дэмжигчид Линүксийн Үбүнтү хувилбарыг өргөн хэрэглэж эхэлж байна.  Үбүнтү систем нь өөрөө интернет хэрэглэх дэвсгэр дээр зохион бүтээгдсэн бөгөөд үнэн хэрэгтэй Виндовзийг бодвол онлайн орчинтойгоо илүү нягт зохицсон   юм. Таны суулгах ихэнх хэрэглээний програмууд автоматаар вэб сайтаас татагдаж сууна. Интернет дээр найдвартай(security) ажиллахад тус болох багахан хэмжээний хэдэн зүйлийн талаар өгүүлье. Дэлгэрүүлээд уншихыг хүсвэл : Ubuntu Pocket Guide and Reference, Keir Thomas,2009; / LINUX The Complete Manual, MacBook,2009;   Мэдэхэд илүү шүү :-)        Үбүнтү системийг найдвартай буюу аюулгүй ажиллуулахад туслах, дараах таван хүчин зүйлийг тохируулах нь зүйтэй. Системээ цаг үетэй дүйц