Skip to main content

Posts

Showing posts from 2011

Google+ Хуудас

Өнөөдөр интернетэд суурилсан нийгмийн харилцааны олон төрлийн сүлжээ медианууд хүмүүсийг хооронд нь холбож нөхөрлүүлж, сонин сайхан шинэ мэдээ олж унших, үзэхэд   тусалж, бидэнд ирээдүйг олон өнцгөөс харах боломжийг олгож байна. Энэ үйлчилгээг үзүүлэх  файсбоок, твиттер, юутюбэ, линкедин, гүүгле+, бизнэтворк ... гэх мэт олон янзын системүүдийг та бид мэдэхийн зэрэгцээ ядаж л аль нэгний гишүүн болсон явж байгаа. Би энэ бүгдийг мэдэх ч өнөөдөр хүртэл аль нэгнийх нь идэвхтэй гишүүн болсонгүй. Учир нь юм хийж төвлөрч сууж болохгүй, цагийн дайсан гэж боддог байв. Хаяа ганц нэг хэрэглэж хашхирдаг Гүүгле Бузз маань хаагдах нь сургаар Гүүгле нэмэхийг хэрэглэж үзэхээр шийдэв. Ингээд сар гаруй хэрэглээд үзтэл надад их дажгүй санагдлаа. Тэнд хэрэглэгч өөрийн найз нөхдийн тойргуудыг янз янзаар үүсгэх тэдэнтэйгээ хэсэг хэсгээр эсвэл янз бүрийн байдлаар харилцаж яриа өрнүүлэх боломжтойгоос гадна зөвхөн хүнтэй биш сонирхолтой хуудас мөн бүлгүүдтэй харилцах боломжтой юм.  Тэр бүгдийг бүлэглэж өө

Google+ Хуудас ба Google+ Профайл хоёрын ялгаа.

Link to go   Ойрын өдрүүдэд Гүүгле+ ийг хэрэглэх талын мэдээллээр бөмбөгдүүлж суралцаж байх явцад, сурч мэдэхээс гадна түүнийг бизнес яаж ашиглах талын агуулгатай мэдээлэл их цухалзаад янз янзын санаанууд өгөөд байгааг мэдэрсэн. Ямар ч байсан ойлгоод дагаад яваад үзээрэй. Өнөөдөр улаан нэмэх хуудсыг санал болгож байна. Учрын лавлавал дараах мэдээллийг өгчээ.  Google+ Хуудас  ба  Google+ Профайл хоёрын ялгаа. Хуудаснууд нь Профайлуудтай маш адилхан боловч чанарын ялгаатай. Хуудаснууд хүмүүсийг хуудсанд нэмэгдээгүй эсвэл дурдагдаагүй байх үед тойрогтоо нэмж чадахгүй тул эхлээд нэмэгдсэн эсвэл дурдагдсан байх хэрэгтэй юм байна. Хуудаснууд төрөл бүрийн ялгаатай нэгж хэсгүүдийг (entities) агуулсан байж болох бөгөөд  профайл нь  зөвхөн хувь хүнд зориулагдсан байдаг. Олон нийтэд үзэгдэх таны профайл хуудсанд элементүүдийн өгөгдмөл нууцлалын тохиргоонууд байна. Хуудаснууд  +1 товчтой байна. Хуудаснууд бусад хуудсанд +1 өгч чадахгүй, харин юмаа үзүүлж байгаа цаад вэб нь +1 ийг

Google+ -ийг ойлгох арван дүрэм.

Google + Эх сурвалж  UNDERSTANDING GOOGLE+ зурагтай харьцуулж үзээрэй Дундаа хэрэглэх үү (Хуваалцах уу)? тийм бол: Та хэнд ч хамаагүй үзүүлмээр байна уу? тийм бол: Нийтэд үзүүл, үгүй бол: Бизнест зориулах (боссд, ажлынхандаа, үйлчлүүлэгчдээ) эсвэл хувийн хэрэгцээнд (найзууддаа, гэр бүлдээ) үзүүл. Бусдын нийтлэлд (шууданд) дуртай юу? тийм бол: талархлаа +1 -ээр илэрхийл эсвэл сэтгэгдэл бич. Эсвэл: энэ нөхөр ихэвчлэн сонирхолтой зүйл ээ хуваалцдаг уу? тийм бол тойрогтоо нэм, энэ нөхөр тасархай зүйлсээ хуваалцдаг уу? тийм бол санал болго. Эсвэл зүгээр л хуваалцмаар байна уу? тийм бол анхны дүрмийг мөрд. Хавчуурга(тэмдэглэж авах) эсвэл нооргоор хадгалах уу? тийм бол хавчуургын тойрогтоо нэмж хий эсвэл хоосон тойрогт хий. Тасархай хүмүүсийн тойрог байна уу? тийм бол тойргоо бусадтай хуваалц. Хэн нэгэнтэй хөөрөлдмөөр байна уу? тийм бол зурвас илгээ, э-мэйл илгээ, хөөрөлдөх хэрэгслээр зурвас илгээ. Зугаацмаар байна уу? тийм бол тоглоомоор тогло, камераа залга, видео үз. Тасар

Нэмэлт залгавар

"Вэб хөтчүүд" сэдвийн үргэлжлэл Хөтчийг аль хир өргөтгөж болох вэ? Браузер буюу хөтөч програмыг суурь гэж үзвэл дээр нь нэмэлт  залгавар (add-ons, plug-in) гэж нэрлэх програмын хэсгүүдийг нэмж суулгаснаар хөтөч танд интернетэд ажиллах олон боломжийг олгодог. Нэмэлт програмын ихэнхийг ихэвчлэн л мэргэжлийн сайн дурын идэвхтэй гуравдагч этгээд бүтээсэн байх бөгөөд түгээмэл хэрэглэх хөтчүүд нэмэлт програмын баян сантай байхын зэрэгцээ програмын өргөн сонголттой байдаг. Файрфокс(Firefox) Галт үнэгний нэмэлт залгаврын сангаас олон төрлийн суулгац авах боломжтой бөгөөд тэнд нь сурталчилгаа хааж блоклохоос эхлээд нийгмийн (social) сүлжээний вэб хөгжүүлэгчдэд зориулсан сервер талын багаж хэрэгслүүд хүртэл байна. Нийтлэг хэрэглэх нэмэлт залгавруудыг бусад браузерт ч суулгахаар бэлтгэсэн байдаг. Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд хэрэгтэй нэмэлт залгавруудыг олж мэдсэн бол татаж аваад суулгах(инстол)-ад хангалттай. Галт үнэгний нэмэлтийг эндээс авч болох бөгөөд сайжруулсан хув

Вэб хөтчүүд

Интернэт ашиглагч хүн хангалттай их цагийг онлайн өнгөрүүлдэг тул ямар хөтөч хэрэглэж байгаа маань бидэнд чухал биш гэж үү. Интернэт хөгжлийн эхэн үед Нэйтскэйп, Майкрософт хоёр өөрсдийн хөтчүүдийн ноёрхлыг тогтоох гэж өрсөлдсөнөөс  “ Браузерын дайн ”   гэсэн нэр томьёо үүсэж билээ. Энэ дайнд зөвхөн Виндовз хэрэглэгч нарт нөлөөлж дайсагналын үр дүнд Нэйтскэйп мөхөж Майкрософт ноёрхсон. Ерөөд оны сүүлчээр Вэб хуудаснууд ганц интернет Эксплорэр-д зориулж хийгдэх болсноор Линүкс хэрэглэгчдийн браузер дээр заримдаа ажиллахгүй тэд шоовдорлогдох болжээ. Нэйтскэйп-ийн ялагдлын шалтгаанаар Линүксчид нээлттэй эхийн үзэл санаа дээр тулгуурлаж Мозилла Файрфокс (Галт Үнэг) -ийг бий болгож, вэб хөгжүүлэгчдийн дэмжлэгтэйгээр интернэт Эксплорэр-тэй бараг ижил зиндаанд авчирч чадсан юм. Файрфокс-ын амжилт Линүкс хөгжүүлэгчдийн хувьд маш том амжилт байв. Харамсалтай нь саяхнаас Мозилла Файрфокс-ыг Линүксийн хөтчөөр дэмжин ажиллахгүй болох оо хэдэн долоо хоногийн өмнө гаргасан хувилбараа цааши

Тоглоод үз.

Хөдөлгөөнт загвар гээч сонирхолтой эдийг Блогспот оруулж ирэхээ аль дөрөвдүгээр сард хэлж байсан юм. Сонирхвол эндээс үзээрэй. Хөдөлгөөнийг удирдах цэс нь нэмээд нэлээд баяжжээ. Блогийн нэрийн хойно “Хайлт” гэх цонхонд үг бичихэд тэр үг орсон блогийн бичлэг шар өнгөөр ялгарч харагдах тул хялбар олж унших боломжтой болжээ. Түүний дор байх В гэх айкон тэмдгийг сонговол таны блог удирдах самбар буюу “даашборд”-д удирдлага шилжинэ. Түүний арын захиалах буюу мэдээгээр тэжээгч айкон тэмдгийг сонгосноор болгийн шинэ мэдээг ямар нэг байдлаар авч унших боломжтой.  Блогийн нэрийн зүүн дор буулгах цэсний таб-д хөдөлгөөн удирдах цэс байрлах бөгөөд түүнийг Сонгомол (Classic) КартЭргүүлэх (Flipcard) Сэтгүүл (Magazine) Шигтэгмэл (Mosaic) ХажуугийнЗурвас (Sidebar) ТүрЗураг (Snapshot) ХугацаагаарГүйлгэх (Timeslide) сонголтын аль нэгээр сонгож харна. Хүн ямар сэдвээр блог хөтөлж байгаас хамаараад аль нэг хэлбэрийг сонгож тохируулах боломжтой байна. Зургийн том жижгийг мөн

Өнөөдрийн сонголт

Нээлттэй эх сонирхогчдод зориулсан Линүкс Формат сэтгүүл сар бүр дугаар гардаг юм л даа. Уг нь захиалаад уншдаг хүн болсон, энэ жилийн дугааруудыг олигтой ч уншиж амжилгүй дээр дээр нь давхарлаад, зарим нь уутнаасаа ч гарч амжаагүй байтал энэ долоо хоногт дахиад нэг ирлээ. Задлаад хартал Арван нэгдүгээр сарын дугаар байна. Есөн сард арван нэгдүгээр сарын дугаарыг захиалагч нь хүлээгээд авахаар захиалга, шуурхай хэвлэх, борлуулалт гэж янзын санагдлаа.  Харин сэтгүүлийн тэргүүн сонголт  (HotPicks) нэртэй маш олон хуудас буланд нээлттэй эхийн одоогоор хамгийн сайн ямар програмуудыг санал болгосныг нь жагсаажээ. :-) Сонирхсон хүн яагаад гэдгийн лавшруулаад үзээрэй.  Эх сурвалж нь :  www.linuxformat.com  (LXF150)  Хөгжим тоглуулагч : Amarok Вэб: http://amarok.kde.org/ ; Хэрэв та өмнө нь хэрэглэж үзээгүй бол 2.4.3 хувилбар нь таныг гайхшруулах юм байна.  VM менежмент : Archipel Вэб: http://archipelproject.org/ ; бетта 3, програм хангамжийг туршиж үзэх болон хөгжүүлэхэд ганц

Эвлүүл, дүрсэл, хамтаар хэрэглээ

Блог доо салхи оруулалгүй зад амраад, ажиллаад, аялаад, ажил төрөл, үйл явдалд дарагдсаар явтал нэг мэдэхэд намар болчхож. Бичмээр санаа оноо байвч зав байхгүй гэсэн худал бодолдоо өөрөө итгэж явтал, хэд хоногийн өмнө Гүүглийн баримт бичгийн жагсаалтад Нэгдмэл Хүснэгт “ Google Fusion tables ” хэрэглэж болно гэх сонирхол татсан мэдээ уншаад сониуч зангаараа байхгүй заваа гаргаад нэгэн туршилт хийж үзэв. “Нэгдмэл хүснэгтийг хэрэглэж өөрийн өгөгдлөө газрын зургаар мөн төрөл бүрийн график дүрсээр нийтлэх, өөрийн өгөгдөл хүснэгтээ онлайн хост хийх, олон хүний бэлтгэсэн өгөгдөлтэй хоршуулан хэрэглэх боломжтой юм” гэснийг уншаад Улаанбаатарын эмнэлгийн үйлчилгээнүүд ч юм уу, номын дэлгүүрүүд ч юм уу, улсын цэвэр усны нөөц юм уу, зэрлэг амтны тархац ч юм уу, тухайн үеийн хур тунасны онлайн зургууд ч байдаг юм уу янз янзаар ашиглах боломж байна гэж санагдлаа. Энэ санаагаа бататгах аль эсвэл туршиж үзэхээр шууд л хайлтаар өөрт олдсон хэсэгхэн мэдээллийг дор нь онлайн нэгдмэл хүснэг

Унших эх сурвалж, Дөрөв

Монголын эртний түүхийн бичгүүдийн нэг болох ХҮШ зууны үед зохиосон Рашпунцагийн Болор эрх буюу "Дай-Юан улсын болор эрх" судрын монгол бичгээр бичсэн  е-номын хэд хэдэн холбоосыг Гүүглийн НОМ нэртэй төслийн сангаас хайлтын хөдөлгүүрийн ид шидээр олсон юм.  Харвардын их сургуулийн ази судлалын төвөөс хэвлэсэн   БОЛОР ЭРХ нэртэй таван дэвтэр ном байна. Эхний гурван номонд нь гар бичмэл хувилбар, сүүлийн хоёр номонд  хэвлэмэл эх сурвалжийг оруулж хэвлэжээ. Болор эрх (1): "Богд Чингис хааны долоон зуун гучин зургадугаар оны есөн  сарын нэгний өдөр. Рашпунцагийн зохиосон монгол улсын түүх, гутгаар дэвтэр. Тэргүүн ноёны ордны нарийвчлах гэрийн дармал гаргах газраас дармалдав." гэж эхлэх Болор эрхийн энэ хувилбарыг номын IV , номын  V -р дэвтэрт хэвлэжээ. Болор эрхийн номын V дэвтэр  Гүүглийн электрон ном бүлгээр илэрч гарсан  учир е-ном үзүүлэлтээр бүлэг, агуулга нь тодорхой байна.  Нийт 17 бүлэгтэй, 10,13 бүлгээс бусдыг нь унших боломжтой юм байна. Номын доод т

Унших эх сурвалж, Гурав

Вэб хөтчөөр ахисан шатны хайлт хийх зуураа монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “ Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой ”  нэрт судрын дижитал хувилбарыг Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байхыг олж үзлээ. Үнэндээ  300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ.  Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн тууж ийг интернетээс онлайн  унших боломжтой ч байна. Интернетэд энэ мэт эртний ном судар онлайн байгаад тулгуурлаж түүх, хэл уран зохиолын салбарт суралцдаг оюутан тухайн номын олон талын судалгааг хийх, програм хангамжийн чиглэлээр сурч байгаа нэг нь  танин мэдэхүйн чиглэлийн монгол агуулгатай хялбаршуулсан онлайн ном, эсвэл үгийн санг үүсгэх боломжийг нь технологи талаас нь бүрдүүлэх, зураг дизайн хийх чадвартай нь элдэв янзын арга технологийг ашиглаад сонирхолтой вэб сайт бэлтгэх гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг гаргаж болох юм. Бас нэгэн эх сурвалж, номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дотор 1800 о

Унших эх сурвалж, Хоёр

Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч  онлайн унших  ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг  энэ нийтлэлээс үзэж болно.  Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ.  Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмжээний монгол үзмэрийг үз

Унших эх сурвалж Нэг.

Би Гүүгл сонордуулгыг (Google alert) ашигладаг юм л даа. Заримдаа сонин сайхан мэдээ дуулгана. Энэ удаа Америкийн Монгол судлалын төвийн Азийн дижитал архив-т монгол бичгээр бичсэн ном байдаг талаар мэдээлсэн байна. Санал болгосон холбоосыг лавшруулж үзтэл 1917-1940 оны хооронд манай улсаас хэвлэн гаргасан хууль дүрэм, журам бүхий 36 ширхэг номыг дижитал хэлбэртэй хадгалжээ. Монгол бичгээр албан бичгээ хөтөлж хэрэглэж байх үеийн баримт бичгүүд бөгөөд олзуурхууштай нь бүгд монгол бичгээр бичигдсэн байгаа юм. Монгол бичгээ сурч байгаа хүнд онлайн монгол бичгээрээ унших нэг эх сурвалж болж болох юм гэж бодогдлоо. Ерээд оны сүүлээр Улаанбаатарын гудамжаар хаа саагүй хэрэглэсэн хуучин ном зардаг байсан. Би нэг газраас монгол бичгээр 1949 онд хэвлэсэн үндсэн хууль худалдаж аваад их олзуурхаж билээ. Тэгсэн энэ сайтын номын цуглуулгад 1940 оны үндсэн хууль байж байна. Зуун жилийн дараа бидний ач үрс орчин үеийнхтэйгээ харьцуулан үзэхэд бас л баримт болоод байж байх нь гайхалтай. Өөр нэг со

Блогийн ирээдүй

Fresh new perspectives for your blog Блог буюу тэмдэглэл хөтлөхдөө та Блогспот хэрэгслийг хэрэглэдэг бол хэдхэн хоногийн өмнө    нэгэн сонирхолтой мэдээ гарсаныг уншсан ч байж болох юм. Блог хөтлөгч блогоо таван шинэ хөдөлгөөнт загвараар дэлгэн харуулах боломжтой болох юм байна. Энэ үзүүлэх буюу дэлгэн харуулах зарчим нь Вэбийн сүүлийн үеийн технологиудыг дэмжин  AJAX, HTML5 болон CSS3 нэгтгэсэн бөгөөд блог хөтлөгч болон уншигч нарт дараах хялбар боломжийг олгох юм байна. Үүнд: төгсгөлгүй гүйлгэн харах: дахин ачаалах эсвэл дараах хуудсыг товшилгүйгээр илүү олон нийтлэлийг унших шинэ байдлаар дэлгэн үзүүлэх: блогийн төрлөөс хамаарч өөр өөрөөр харуулах хурд: унших зуурт зургуудыг ачаалах, (зургийг урьдчилан ачаалах шаардлагагүй) интерактив: янз янзын аргаар блогийн агуулгыг бэлтгэж үзэх боломж байна гэжээ.  Сонирхсон хүн дэлгэрүүлээд цааш нь гарчгийн холбоосоор орж уншаарай. Ингээд өөрийн блог дээр туршиж үзээд харвал сонин зүйлүүд харагдав. Блогоо “Цагаар гүйлгэх” = “Timeslide ”

Ware буюу Эд

Монголын мэдээллийн томоохон сайтуудын өнөөгийн төрх   нэртэй нийтлэлийг уншиж суутал Вариз(Warez) гэсэн үгийг хараад хэдэн жилийн өмнө толь бичгийн орчуулгад монгол үг оноочих санаатай энэ үг дээр нэлээд удсанаа санаж юу билээ гэж хартал Warez (эд бараа) гэж үг оноож. Уг үгийн утга нь толь бичигт:  Warez (эд бараа) хадгалагч хавтас (depository directory)-анд хадгалсан хууль бус(зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн) файлуудын цуглуулга. Ихэвчлэн задалсан хувилсан програм хангамж агуулсан байна.  Мөн үүнийг дэлгэрүүлээд Википедиа Warez -гийн холбоосоор уншиж болно.   “Warez”  үгийг голчлон нэр үг хэлбэрээр хэрэглэх юм байна. Энэ үгийг мөн дараах хэлц үгэнд хэрэглэсэн байдаг. Жишээ нь: Warez doodz (dudes) (эд барааны залуус/хулхитдаг залуус) Худалдаанд зориулсан програмын нууцлалын хамгаалалтыг авч хаяад, хууль бусаар эд бараа (warez) сайт руу хуулж тавих байдлаар Интернетэд ажилладаг бүлэг хүмүүс. Програм хангамжийн нууцлалыг өөрчилснөөр тухайн програмыг албан ёсны хамгаалалтын нууц ү

Мультимедиа-н гурав

Хэд хоногийн өмнө Линүкс формат сэтгүүлээс юм уншиж суутал “Салхитай тэнгэрийн үүл хурдан, Саруул ухаантны санах хурдан, Сайн морины явдал хурдан” гэж  гурван хурдан буюу Ертөнцийн гуравууд санаанд ороод нээлттэй эхийн мултьтимедиа хэрэгсэл програмын талаар юм бичмээр санагдав. Үүнийгээ Мультимедиа-н гурван бүтээгч, Мультимедиа-н гурван засварлагч, Мультимедиа-н гурван тоглуулагч гэж хэлбэл болмоор ч юм шиг байна. Мультимедиа гэдэг нь компьютерээр боловсруулдаг янз бүрийн мэдээллийн хэрэгслийг дүрслэхэд хэрэглэдэг ерөнхий нэр томъёо. Мультимедиагийн жишээнд дуу, график дүрс, видео дүрс, хөдөлгөөнт дүрс болон бичвэрүүд гээд олон зүйл  багтдаг. Мультимедиа бүтээх гурван хэрэгсэл Холигч (Blender)  Ихэнх үйлдлийн систем дээр ажиллах боломжтой 3D буюу гурван хэмжээс агуулгыг бүтээгч нээлттэй эхийн хэрэгсэл програм. Хэрэгслийг жишээ нь телевизийн медиа бүтээх, богино хэмжээний анимэйшин кино бүтээхэд хэрэглэдэг.   LMMS (Linux Multimedia Studio)  Дууг синтез хийхэд, MIDI ke

Төсөл хэрэгжүүлэх

Хэн нэг нь өөрийн гэсэн санаа оноотой, түүнийгээ хэрэгжүүлэх гар, сэтгэл нийлсэн багтай эсвэл найз нартайгаа хамтраад сонирхолтой төсөл хэрэгжүүлэх бодолтой бол зохион байгуулахдаа дараах боломжийг нэг ашиглаад үзээрэй.  Би нээлттэй вэб хэрэгслийн нэг Гүүгл сайт юу хийж болох талаар нэлээд дээр магадлах санаатай төсөл хэрэгжүүлэх жишээг нь харж байгаад орхисноо хэн нэгэнд нь санаа оноо болбол сайхан юм уу  гэж бодоод загвар(template) болгоод оруулаад ирлээ.   Агуулга :   Эхлэх хуудсыг хэрэглээд та өөрийн төслийг хэрэгжүүлэхэд хэрэг болох бичвэр, багаж хэрэгслүүд, маягт, календарь, гэрэл зураг, үзүүлэн болон ЮуТүйб-ийн видеог оруулж хуудсыг янз бүрээр бэлтгэж болно.  Харин “ өөрийн хуудсыг ” ашиглаж төсөлтэй холбоотой өөрийн хэрэгслийг нэмэх боломжтой. Мөн шийдвэрлэх асуудал(issues) хэсгийн ашиглаж өөрийн төсөлтэй холбоотой гарах шийдвэрлэх асуудлуудыг нээлттэй зохион байгуулахдаа хамгийн сүүлд нэмэгдэж байгаа зүйлийн жагсаалт хэрэглээд сайтын бусад хэсгийн агуулга, файлуудыг ха

20 зүйлийг би мэдэж авлаа

Браузер(хөтөч) болон Вэбийн талаар 20 зүйлийг би мэдэж авлаа  нэртэй онлайн вэб номыг интернэт хэрэглэгч хэн боловч уншихад тохиромжтой ном байна.  Номын загварыг Кристоф Нюуманн боловсруулж, Гүүгл Кроома багийнхан бичиж HTML5 -ээр боловсруулжээ.   (©2010 Google Inc. All Rights Reserved.) НОМОНД: “Жигнэмэг буюу күүке(cookie) гэж юу вэ? Вэб дээр өөрийгөө яаж хамгаалах вэ? Үнэн сонирхолтой нь : Хэрэв таны лапторыг ачааны машин дайрчихвал яах вэ? Танд вэбийн тухай мэдэж авмаар зүйлс байгаад асуугаад ч нэмэр болоогүй бол эндээс уншаад үз дээ.”  гэх байдлаар мэргэжлийн биш хүнд ойлгуулахыг эрмэлзжээ.  20 ЗҮЙЛИЙН ОРШИЛ: Дэлхий нийтээр болж буюу үйл явдлын мэдээллийг өнөөдөр бидэнд хялбархан өгч, биднийг дэлхий ертөнцийн үйл явдал болон хүмүүстэй  тэр дор нь холбох Дэлхий Даяарх Вэбээс бидний ихэнх нь хамааралтай болжээ. Хэн дуртайн интернэтэд холбогдох дурын төхөөрөмж дээр, вэб хөтчөөр хандах боломжтой нээлттэй вэб байгаа нь энэ чадварлаг онлайн үйл явцыг бүрдүүлж байна. Н

Bohemian Waxwing & Энхэт Бялзуухай.

Олон жил авсан гэрэл зургууд хатуу дискийг эзлээд, компьютераас файл хайхад хүртэл төвөгтэй болсон тул зургуудаа янзалж суух зуур онлайн Пикаса альбом аа цэгцэлж, интернэт танилуудынхаа авсан сайхан зургуудыг шохоорхон үзэж байтал энэ хөөрхөн шувууны зургуудыг хараад өөрийн эрхгүй дуу алддаг юм байна. Баяраа  -гийн авсан зургаас энэ шувууныхаа нэрийг мэдэж аваад, “ энхэт бялзуухай ” талаар эрэлд гарсан Монголын шувуу ажиглагчдын клуб -ын блогоос Улаанбаатар хотын маань ойр орчинд амьдардаг гээд мөн өөр олон сонирхолтой мэдээллийг олж мэдлээ. Шувуудыг таних “ Монгол орны түгээмэл шувуудыг таних ном ” гарсныг хүртэл мэдээд авлаа. Энхэт бялзуухайг  таних тэмдэг : Гоёмсог өнгө төрх бүхий шувуу. Толгой дээрх сэрэвгэр өдөн залаа нь өвөрмөц харагддаг. Харьцангуй номхон, хүнд төдийлөн ойр амьдардаггүй ч хүнээс үргэх нь бага. Бие нь бүхэлдээ цайвар сааралдуу ч хошууны дээгүүр нүдээ дагасан, эрүүн доогуурх тод хар өнгө нь холоос харагдана. Сүүлний доод өнгө, дух, доод шанаагаараа улаан өнгө

Мэндчилгээ

Хонины мах шарах

Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм. Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй. ОРЦ: 1 ш хонины гуя 5-10 ш сармисны хумс 1 х.х ургамлын тос 1 ц.х розмарин ½ ц.х давс, том ширхэгтэй ¼ ц.х перец Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав. 1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ. 2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаад бэ

Илүү үг

Өмнөх бичлэгт гарсан CERN гэсэн нэрийг дэлгэрүүлээд тайлбар хиймээр санагдаад болдоггүй. Энэ нь CERN буюу “Conseil européen pour la recherche nucléaire” гэсэн нэрийн хураангуй юм. Даррел Инсе-ийн Интернэтийн тайлбар тольд: “Эгэл бөөмийн физикийн Европын судалгааны төв/Европын цөмийн физикийн төв” орчуулсан байна. Швейцар, Францад байрладаг европын эгэл бөөмийн физикийн судалгааны төв. Компьютерын салбартай холбогдсон түүх нь “ Гипербичвэр дамжуулах протокол (HyperText Transfer Protocol)” буюу өнөөдөр бидний сайн мэддэгээр нь ‘HTTP’ болон “Дэлхий даяарх вэб (World Wide Web)” -ийн төрсөн газар юм. Энэхүү төвд албан хаагчдынх нь хэрэгцээнд мэдээллийн асар их эрэлт хэрэгцээ байсан бөгөөд сүлжээгээр бичиг хэрэг хайх үйлчилгээг бий болгох болон хүмүүсийн хамтарсан ажилд зориулсан үйлчилгээг хангах төслийн үр дүнд ‘HTTP’ бий болсон байна. Энэ байгууллагыг ‘CERN’ гэж товчилдог. “Дэлхий даяарх вэб (www)” талаар цааш сонирхвол хоёр жилийн өмнөх энэ бичлэгийг уншаад үзээрэй. 

Гүүгл ирээдүйн Эйнштэйн болон Кюрийн эрэлд

Эх сурвалж    Гүүгл блог  оос (Translation) Та байгалийн шинжлэлийг сонирхогч сурагч уу? Танд туршиж үзмээр, олон түмэнтэй хуваалцмаар санаа оноо байна уу? Компьютерын салбарын оюутан залуу Ларри Пежэ(Larry Page), Сергей Врайн(Sergey Brin) нар 1996 онд вэбээс мэдээллийг хайж олох аргийг сайжруулахаар өөрсдийн таамгийг дэвшүүлжээ. Тэд шинжлэн судалж, өөрсдийн дэвшүүлсэн онолоо шалгаж онлайн мэдээллийг хүмүүс олж авах аргыг өөрчлөх хайлтын хөдөлгүүр бүтээжээ. Ларри, Сергей нар энэ санаагаа олон түмний өмнө хэлэх боломж олдсон юм. Харин хэчнээн олон сайхан санаа өвөрлөсөн залуус, сэдэв ээ оноогүй өөр форм, хэлэлцүүлэгт орж тэд өөрсдийн чадвар аа илэрхийлж чадахгүй үлдэж байна вэ? Шинжлэх ухаан дэлхийг өөрчлөн гэдэгт бид итгэдэг, үүнийг хэрэгжүүлэх нэг арга нь тамирчид оддыг тодруулдгийн адил залуу авьяаслаг судлаачдыг уралдуулах илрүүлэх зам билээ. Маргааш шинжлэх ухааны од болох залууд өнөөдөр бид CERN(Эгэл бөөмийн физикийн Европын судалгааны төв), ЛЕГО групп(The LEGO Group), Үндэсни