Skip to main content

Posts

Showing posts from September, 2011

Өнөөдрийн сонголт

Нээлттэй эх сонирхогчдод зориулсан Линүкс Формат сэтгүүл сар бүр дугаар гардаг юм л даа. Уг нь захиалаад уншдаг хүн болсон, энэ жилийн дугааруудыг олигтой ч уншиж амжилгүй дээр дээр нь давхарлаад, зарим нь уутнаасаа ч гарч амжаагүй байтал энэ долоо хоногт дахиад нэг ирлээ. Задлаад хартал Арван нэгдүгээр сарын дугаар байна. Есөн сард арван нэгдүгээр сарын дугаарыг захиалагч нь хүлээгээд авахаар захиалга, шуурхай хэвлэх, борлуулалт гэж янзын санагдлаа.  Харин сэтгүүлийн тэргүүн сонголт  (HotPicks) нэртэй маш олон хуудас буланд нээлттэй эхийн одоогоор хамгийн сайн ямар програмуудыг санал болгосныг нь жагсаажээ. :-) Сонирхсон хүн яагаад гэдгийн лавшруулаад үзээрэй.  Эх сурвалж нь :  www.linuxformat.com  (LXF150)  Хөгжим тоглуулагч : Amarok Вэб: http://amarok.kde.org/ ; Хэрэв та өмнө нь хэрэглэж үзээгүй бол 2.4.3 хувилбар нь таныг гайхшруулах юм байна.  VM менежмент : Archipel Вэб: http://archipelproject.org/ ; бетта 3, програм хангамжийг туршиж үзэх болон хөгжүүлэхэд ганц

Эвлүүл, дүрсэл, хамтаар хэрэглээ

Блог доо салхи оруулалгүй зад амраад, ажиллаад, аялаад, ажил төрөл, үйл явдалд дарагдсаар явтал нэг мэдэхэд намар болчхож. Бичмээр санаа оноо байвч зав байхгүй гэсэн худал бодолдоо өөрөө итгэж явтал, хэд хоногийн өмнө Гүүглийн баримт бичгийн жагсаалтад Нэгдмэл Хүснэгт “ Google Fusion tables ” хэрэглэж болно гэх сонирхол татсан мэдээ уншаад сониуч зангаараа байхгүй заваа гаргаад нэгэн туршилт хийж үзэв. “Нэгдмэл хүснэгтийг хэрэглэж өөрийн өгөгдлөө газрын зургаар мөн төрөл бүрийн график дүрсээр нийтлэх, өөрийн өгөгдөл хүснэгтээ онлайн хост хийх, олон хүний бэлтгэсэн өгөгдөлтэй хоршуулан хэрэглэх боломжтой юм” гэснийг уншаад Улаанбаатарын эмнэлгийн үйлчилгээнүүд ч юм уу, номын дэлгүүрүүд ч юм уу, улсын цэвэр усны нөөц юм уу, зэрлэг амтны тархац ч юм уу, тухайн үеийн хур тунасны онлайн зургууд ч байдаг юм уу янз янзаар ашиглах боломж байна гэж санагдлаа. Энэ санаагаа бататгах аль эсвэл туршиж үзэхээр шууд л хайлтаар өөрт олдсон хэсэгхэн мэдээллийг дор нь онлайн нэгдмэл хүснэг