Skip to main content

Posts

Showing posts from October, 2012

Газрын зургаас даварсан цэг ком

Гүүгле Мапс АйПИ -ийн бүрэн хүчин чадлыг шинжих шинэ сайт Эх сурвалж:   More than a Map: a new site to explore the full power of the Google Maps API   by Scott Knaster Бид хэрэглэгчид дээ иж бүрэн, алдаа мадаггүй ажиллах, дэлхийн газрын зургийг үзүүлэх  Гүүгле Мапс (Google Maps)-ыг хаанаас яаж хандахаас хамаарахгүй ажиллаж байхаар бүтээх гэж уйгагүй хөдөлмөрлөж байна. Харин сая сая хүн өөрсдийн ойр орчмын бизнес,   чиглэл хайхаар maps.google.com -ыг шууд хэрэглэж, дэлхийн эргэн тойронд хүмүүс Гүүгле Мапс (Google Maps) -ийг дуртай вэб сайтаасаа  мөн өөрсдийн бүтээсэн програм хангамжаар  удирдан хэрэглэж байгаа тул Гүүгле Мапс АйПИ ( Google Maps API ) -ийг бүтээсэн авьяаслаг хөгжүүлэгчид дээ бид баярласнаа илэрхийлье.  Баримтаар, одоогоор 800,000  гаруй вэб сайт болон аппликашенууд Гүүгле Мапс АйПИ (Google Maps API) -ийг ашиглаж бидэнд хэрэгцээтэй, сонирхолтой зүйлсийг бүтээж өгч байна. MoreThanAMap.com (Газрын зургаас илүү цэг ком) Бид Гүүгле Мапс АйПИ (G

Google Code-in -ээр нээлттэй эхэд хөлд орох боломж

Есөн сард нийтлэгдсэн энэ мэдээг уншаад 65 улсын хүүхэд оролцоод уралдаж байхад монгол хүүхдүүд дунд нь орчихсон тууж явбал сайхнаа гэж бодоод орчуулаад дахиад нийтэлчихлээ. Дахиад гэдгийн учир өнгөрсөн жил хоёр дахь уралдаан аа "Гүүгл ирээдүйн Эйнштэйн болон Кюрийн эрэлд" гэсэн нэртэйгээр явуулах үед нэг бичлэг оруулсан юм, өнгөрсөн жил шинжлэх ухаанд гэж байсан бол энэ удаа нээлттэй эх рүү чиглэжээ, хуучин бичлэг блогд байгаа. Энэ бичлэгийн эх сурвалжийн эндээс уншаад холбоосуудыг олж авч болно. Google Code-in Contest for High School Students Starts this November    Сургуулийн сурагчдадын Гүүгл Код-ин( Google Code-in ) уралдаан энэ 11 сараас эхэлнэ.    Өнөөдөр  Гүүгл Код-ин(Google Code-in) -ийн гурав дахийг нээлттэй эх хөгжүүлэгчдийн орчинд 13-17 насны сурагчдын дунд олон улсын уралдааныг явуулахтай холбоотой. Уралдааны гол зорилго нь сурагчид нээлттэй эхийн програмаар хөгжиж буй олон төрлийн төсөлтэй танилцаж, судлах боломжтой болно. Дэлхийн олон оронд н

МУИС-ийн Тооцон бодох Минск-22 машин

Өнөөдөр арван сарын таванд МУИС-ийн байгуулагдсаны 70 жилийн ой болж хөл хөдөлгөөнтэй, хурал цуглаан уулзалт гээд олон арга хэмжээ зохиогдож байгаа болов уу. Сургууль төгсөгчид нь сургуулиа янз янзаар боддог биз,  миний хувьд энэ сургуульд сурч, мөн ажиллах багшлах боломж олдсонд би сургуулиараа бахархдаг. Сарын өмнө Гармаа багш маань хуучин зургууд байна уу гэсэн сургаар хэсэг зургуудыг дахин зургаар авч өгсөн.  Энэ  Тооцон бодох  Минск-22  машины лаборатори-т 1980 онд авсан зураг. Лаборатори байгуулагдаад хоёр дахь жил. Баруун талаасаа С.Алтанцэцэг, Генрих Генрихивич, Б.Батцэрэн, Цэрэндулам, Жаргал, М.Эрдэнэчимэг, Д.Өлзийдэлгэр, Чулуунжав нарын зураг байна. (32 жилийн өмнө.)   Зургийн альбом. Бид дунд сургуулийг дүүргээд гучуулаа ч билүү математикийн анги д орж байж, түүнээсээ арван дөрвүүлээ, дээд ангиасаа дөрөв нэмэгдээд арван наймуулаа таван жил суралцаад алгебр, тооцон бодох математик, багшлах групп гэсэн чиглэлээр төгссөн. Дөрөвдүгээр ангийн хаврын субботникоор Лх