Skip to main content

Posts

Showing posts from February, 2009

Сэтгэлд үлдсэн эгчийн минь багын амьдрал.

Хүн энэ дэлхийд ирээд, амьдраад, явдаг жамтай тул эгч маань явсан ч сэтгэлд минь олон сайхан дурсамжаа үлдээжээ. Миний ухаан ороод мэдэхийн би “Магит эгч” гэж эгчийгээ авгайлдаг байх юм. Бодвол бага байхдаа нэрийг нь бүрэн хэлж чаддаггүй байснаас би энэ нэрээр нь дууддаг болсон юм бол уу. Багын олон сайхан дурсамжууд үлдсэнээс ээж аавыгаа ажилдаа явсан хойно би эгчийн үгэнд орохгүй гурилын модоор тоншуулж, зүүдэн дундаа босож суугаад чанга чанга ярьж эгчийн үнхэлцгийг хагалчих шахдаг, зун цагт Баянзүрхийн зусландаа өдөржингөө Туулын усанд шумбаж шумбаж аав, ээжийн ирэх ажилчдын машиныг хараад ухаан жолоогүй ус дамнаад гэр лүүгээ толгой даваад хар гүйхээрээ гэртээ харихад савны ёроолд хоёр гурван литр устай очдог байсан аа дурсан ярьдаг байж билээ. (Аав ээж маань том хүнгүй гол руу явж болохгүй шүү гээд захиад явахад бид гол очиж шумбасан аа нуух гэж хирдээ ус зөөж тус болж цайлгах санаатай хөглөж байсан юм бол уу ) Одоо бодоход эгч минь бүжигчин, оёдолчин, хөгжимчин, багш гээд их чад

Мэдээгээр тэжээгч (News Feeds)

Энэ тусламжийн эх сурвалжийг би http://news.bbc.co.uk/ вэб хуудаснаас авч товчлон орчуулав. Мэдээгээр тэжээгчийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://en.wikipedia.org/wiki/News_feed википедиагаас дэлгэрүүлэн үзэх боломжтой. Мэдээгээр тэжээгч (хангагч) гэж юу вэ? Вэб сайтуудад ямар нэг шинэ агуулга нэмэгдсэн тохиолдолд та мэдээгээр тэжээгчийг ашиглан харах боломж олж авна. Та вэб сайтад оролгүйгээр тэндээс авсан тэжээгчийг ашиглан тухайн сайтад сүүлд тавигдах мэдээний агуулга ба видеог тавигдангуут хүлээж авах боломжтой. Тэжээгчдийг бас “ RSS ” гэж нэрлэдэг. RSS гэх хураангуйг задалбал “Really Simple Syndication” буюу Монголоор “ Үнэхээр энгийнээр (олон тоогоор хэвлэх, нэвтрүүлэх, үзүүлэх) ” гэсэн утга болох юм уу даа. Үнэн чанартаа тэжээгчид гэдэг нь хүмүүс уншихаар биш компьютер уншихаар зохион бүтээгдсэн вэб хуудаснууд юм. Би яаж тэжээгчийг ашиглаж эхлэх вэ? Энд ерөнхий хэлбэрээр тайлбарлая. Хамгийн эхлээд танд мэдээ уншуур (news reader) гэж нэрлэх зүйл хэрэгтэй. Шинэ нийтлэлүүд

Юникодын тухай энгийн ойлголт

Орчин үеийн компьютерын технологийн суурь код болж стандартчилагдсанаараа Юникод нь бидний хэрэглэх ёстой кодын нэг юм гэдгийг бид дээр үеэс ярьсаар байгаа боловч олон нийтийн нэлээд хэсэг нь нөгөө л хуучин аргаа хэрэглээд байгаагийн учир шалтгаан боловсон хүчний маань мэдлэгтэй холбоотой байх гэж бодож байна. Энэ сүлжээнд байгаа хэлэлцүүлгийг уншиж суухдаа хүмүүст Юникод, фонт, гарын драйвер гэдэг гурван ойлголтын ялгааг тодотгож өгмөөр санагдлаа. Юникодын тухай ойлголтыг http://www.unicode.org/standard/WhatIsUnicode.html вэб сайт мөн Wikipedia дээрээс хайгаад уншвал их зүйлийг та олж мэднэ. Юникод нь компьютерын үйлдлийн системээс хамааралгүйгээр дэлхий нийтийн одоогоор мэдэгдэх бичгийн хэлний тэмдэгт бүрд нэг кодыг оноож мэдээллийг дамжуулж солилцоход хэрэглэх код юм. Энд мэдээлэл агуулах тэмдэгт бүрийг 16-ын тооллын системээр кодлох бөгөөд кодын нэг талбар (0000-FFFF) хооронд байрлана. Жишээлбэл : Латин “А” үсэгт 0041 гэсэн код оноож түүнийг Англи хэл ч бай, Франц хэл ч бай, И