Skip to main content

Posts

Showing posts from April, 2009

Өргөтгөл толь

Өнөөдөр Оксфордын хэвлэх газрын эрдэм шинжилгээний номын орчуулгын газраас талархсан э-мэйл аваад лиценз хууль дүрмээрээ хэрэгжсэн ажил сайхан байдаг юм байна гэж бас л дахин бодлоо. Бид нээлттэй эх болон чөлөөт програм ханамжуудын лицензийг тус бүрд нь сайн олгож авбал их зүгээр юм гэж сандлаа. Чөлөөт гэх програм хангамжууд тус бүрдээ өөр өөр лицензтэй байх бөгөөд тэдний ялгааг сайн ойлгож авах нь зүйтэй юм байна. Та бүгдийн ажил хөдөлмөрөөр бүтсэн ч байж болно, ер нь л монгол хэлээр орчуулагдсан эсвэл бичигдсэн програм хангамжийн лицензийн талаарх мэдээлэлтэй интернэт мэдээлэл байвал сэтгэгдэл дээр оруулаад явж тусална уу ? Зэрэгцүүлж үзээд нэг нэгэндээ өгөх , мэдлэгийг бий болгох мэдээллийг бий болговол их зүйтэй юмаа гэж санаж байна. Дараах төслийг санаачлаад эхнээс нь авахуулаад дуустал (2006/11- 2008/3) ажилласан юм. Толь бичгийн сүүлийн хэвлэл 2003 онд гарсан, нийт дөрвөн мянга гаруй үгтэй, интернэтийн технологийн талаарх суурь үг бараг бүгд орсон байсан. Технологи маш хурдтай

Web (Вэб)-ийн тухай

Англи хэл дээр Web (Вэб) томоор бичвэл дэлхий даяарх вэб (world wide web)-ийн тухай ярихдаа ихэвчлэн хэрэглэх хэллэг ( нэр томьёо ) гэж ойлгодог юм байна. Харин web (вэб) -ийг жижгээр бичвэл Вэб үйлчилгээ үзүүлэхийг төлөөлнө гэж 1997 оны Интернэт хорооны ажлын явцын нэгэн хурлаар тодорхойлоод тогтсон юм байна. Эндээс 2 утга илэрхийлэх үг болоод байгаа юм. Дээр нь энэ үг өөр үгтэй хоршоод технологийн олон утгыг гаргах тул үүнийг ТОР гэсэн монгол үгээр шууд буулгах нь тохиромжгүй байна. Харин технологийн утга алдагдахгүй үгийг Монголоор хэрэглэхийг хичээх нь зүйтэй гэж би үздэг. Вэбтэй холбоотой дараах үгсийг Оксфордын Интернэтийн тайлбар толь бичгээс авлаа. Web accelerator = Вэб хурдасгуур Web advertising = Вэб сурталчилгаа Web application meets bricks and mortar = Тоосго, зуурмагаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн/ Уламжлалт аргаар бэлтгэх Вэб хэрэглэгдэхүүн Web-based newsgroup service = Вэбэд суурилсан мэдээ солилцох бүлгийн үйлчилгээ Web broker = Вэб брокер WebbelGanger = “эр галуу” We

Дэлхий Даяарх Вэб

Дэлхий Даяарх Вэб (World Wide Web) гэсэн үгийн хураангуй нь WWW гэж тэмдэглэх бөгөөд хүн бүр энэ нэрээр нь мэддэг. Дэлхий даяарх вэб нь интернэтийн агуулах болох вэб серверүүдэд хадгалагдах вэб сайтын цуглуулга. Вэб буюу тор гэж ойлгогдох болсон учир нь сайт бүхэн ихэвчлэн өөр сайтуудын гипер холбоосыг агуулах бөгөөд аалзны тор адил бүтцийг харуулдаг. Дэлхий даяарх вэбд хэрэглэх энэ технологийг анх компьютерын эрдэм шинжилгээний судлаач Тим Бернерс Ли (Tim Berners-Lee) хэмээх англи хүн европын цөмийн физикийн төв (CERN) байгууллагад хэрэгжиж буй төслийн баримт бичгийг дотооддоо бэлтгэх зорилгоор зохион бүтээсэн юм. Аажимдаа энэ төслийн гол санаа нь гадагшаа өөр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад тархан түгээж, өргөн хүрээний мэдээллийн серверүүдийн орчин ба Гофер (Gopher) гэх мэт технологиудыг амжилтад хүргэсэн юм. Суперкомпьютерийн хэрэглээний үндэсний төвийн боловсруулан гаргасан Мозайк (Mosaic) нэртэй хөтөч гарч ирсэн нь Вэбийн өсөлт хөгжилтөд гол түлхэц болж өгсөн. Эн

World Challenge 09

Хэд хоног дараалаад (ВВС-TV) телевизээр “ World Challenge 09 ” гэсэн зар сурталчилгаа яваад байна. Тэгээд би энэ тэмцээнд түрүүлсэн нэг нэвтрүүлгийг үзсэнээ санаад манайхан жижиг бизнесийг дэмждэг болсон, хэрэгждэг ч болсон юм чинь монголчууд маань оролцоод үзээсэй гэж бодоод интернэтээр хайгаад дараах хаягийг оллоо. Их энгийн зүйлс байж болно. Түрүүлчихвэл цаашид бизнес нь эсвэл төсөл нь дэмжигдэх юм бол уу гэж бодлоо. Үүнийг нэлээд хэд хоногийн өмнө Визнетворкд бичсэн болов ч хүмүүс сонирхсонгүй. Бидний дунд зав чөлөө гаргаад сонирхлоороо, ах дүү найз нөхдөдөө туслах хүн ч байгаа юм билүү гэж бодоод Тэмдэглэл дээрээ гаргахаар шийдсэн юм. 2009 онд Дэлхийд чадлаа үзэх(өрсөлдөх), “ a grass roots level ” (энгийн төвшинд гэсэн үг юм болов уу эсвэл энэ Англи үгэнд би ойлгохгүй нэг утга байна уу)-д шинэ санаа болон хэвшлийг харуулж чадах, улс орнуудад хэрэгжсэн жижиг төсөл эсвэл жижиг бизнесээс олж илрүүлэх зорилготой бүх нийтийг хамарсан уралдаан бөгөөд тав дахь жилдээ явагдаж байна

Луувангийн шөл

(“Олон үндэстний хоолны жороос” номынхоо 1-р дэвтрээс хоол хийхэд чинь нэг санаа нэмэрлэе) Хэмжээ : 4 хүнд ОРЦ: 40 гр цөцгийн тос эсвэл ургамлын тос, 500 гр лууван, жижиг хэрч, 250 гр төмс, жижиг хэрч, 1 ш сонгино, жижиг хэрч, 650 мл ясны шөл, 1/2 ц.х давс, 1/2 ц.х хар перец, 2 х.х зөөхий, ЗӨВЛӨМЖ: Луувангийн оронд манжин хийж манжингийн шөл бэлтгэж болно. Хэрэв та цагаан хоол иддэг бол шөлний оронд ус хийж, бага зэрэг зөөхийг нэмэхэд хангалттай. Зураг 1 Зураг 2 Зураг 3 Зураг 4 Халаасан тогоонд цөцгийн тосыг хийж хайлуулаад, жижиглэж хэрчсэн ногоог нэмж зөөлөн гал дээр 15 орчим минут хутгаж шарна. Дээр нь шөл, давс, перецийг нэмж хийгээд 20 орчим минут чанана. Шөлтэй тогоог халуун зуух дээрээс авч шөлний ногоог цахилгаан нухагчаар сайтар нухна, дээр нь зөөхийг нэмж хутгана. Амталж үзээд давс, хар перецийг өөртөө тохируулан дахин нэмж болно. САНАМЖ: Бэлэн шөл байхгүй бол нэг ширхэг шахмал шөлийг 650 мл халуун усанд уусгаж хэрэглэх боломжтой.

Нээлттэй эх номын (9-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Нээлттэй эхийн төсөл шинээр эхлэх ба түүнийг тордох (9) Эхлэх Уур-эд (Vapourware) гэх одоогоор бүрэн гүйцэд болоогүй ( ном бол үүнийг унших уншигч байх бол вуу ? Орч. ) бөгөөд сонирхол байна уу гэдгийг үзэх зорилготой “хөвөх (floated)” буюу “хаа сайгүй явах” програм хангамж юм. Хэрэв нээлттэй эхийн аргаар олон төслийг хандивлавал хэрэглээгээ олж, зах зээлд гарч хурдан хөгжинө. Програмын кодыг ил гаргаж алдсан ч ( нууцаа алдсан гэж байгаа юм уу, ашиг олж чадалгүй гэсэн утга юм болов уу, Орч. ) код сайжирч сэргэн мандах боломж байгаа. Компьютерын олон хэрэглэгч програм зохиогчдын боловсруулсан, хөгжүүлэх сайн хэрэгслийг сурч эзэмшээд хэрэглэж байна.