Skip to main content

Posts

Showing posts from October, 2009

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог

Та хэдэн настай вэ?

Хэлэх дургүй байна уу? Тэгвэл таны наснаас 10 дахин их тооноос нэг оронтой тоог 9-өөр үржүүлсэн үржвэрийг хасаад хэд болохыг хэлнэ үү? Танд баярлав. Таны хэдтэй болохыг одоо би мэдье. Таах арга: Зарласан дүнгээс нэгжийн тоог ялгаж үлдсэн тоон дээр нэмнэ. Жишээ: Наснаас 10 дахин тоо 250-аас 27-г хасаад 223 болно. Насыг олъё: 22+3=25 Илбийн үндсийг бодож ол. (тооны илбэ)

Сүүлчийн шагай

Тоглоомуудын дотор тоглох зохимжтой байдлаас амжилт нь хамаарахгүй харин өөрийн ухамгай ба урьдчилан тооцох явдлаас хамаарах тоглоом байдаг. Тоглоомын үндэс болох тооцоог хэн хийж чадна вэ? Тэр нь тоглоомын “нууцыг” эзэмшиж тоглоомын тооны үндсийг эзэмшиж чадаагүй эсрэг тоглогчийг ялж чадна. Ийм тоглоомууд нь бодлогын чанартай байна. Сүүлийн шагайг авсан хүн хожсонд тооцно. Хоёр хүн ээлжлэн авахдаа авах бүрдээ өөрсдийн дураар 1-6 шагайг авна. Анх ширдэг дээр 30 шагай байсан бол сүүлчийн шагайг авахын тулд яаж тоглох вэ?

Залхууч ба чөтгөр

Би сургуульд сурч байхдаа л олж авсан болов уу, хавтас болон ар өврийн нэлээд хуудас нь алга болчихсон, хуудаснууд нь хэсэг хэсгээрээ салаад уначихсан их хөгжилтэй бодлогуудтай орчуулгын нэгэн ном байдаг юм. Сая номын шүүгээ ухаж байгаад гарт өртөхөд нь авч эргүүлтэл нэгэн инээдтэй бодлого уншаад үүнийг бичмээр санагдчихлаа. ...Залхууч ярихдаа “Залхууч хүн бидэнд хэрэггүй. Өөрсдөө юу ч хийхгүй байж бидэнд саад болно. Чөтгөр ав” гэдэг. Намайг яаж баяжихыг чөтгөр надад зөвлөг гээд хартал өмнө нь нэг чөтгөр зогсож байв. --- Хэрэв хүсвэл би чамд тусалъя. Ажил хөнгөн, амархан баяжина. Тэр Туулын гол дээрх гүүр харж байна уу? Гэж чөтгөр хэлэв. --- Харж байна гэж Залхууч хариулав. --- Тэгвэл чи тэр гүүрээр нөгөө эрэгт гарахад чиний мөнгө 2 дахин их болно. Дахиад гүүрээр гарахад чамд байгаа мөнгө чинь бас 2 дахин өснө. Ер нь гүүрээр гарах бүрд чамд гүүр гарахын өмнө байсан мөнгөний тоо 2 дахин өснө гэж чөтгөр хэлэв. Залхууч их баярлан дуу алдав :D. --- Үнэн үг шүү гээд чөтгөр чамд би ий

Шарах шүүгээнд ногоог шарах

Шарах шүүгээнд ногоог өндөр температурт шарахад шүүс нь хадгалагдаж ногоо сайхан амт ордог. Энэ аргаар болгосон ногоог хоолны сүмс эсвэл хачир болгож хоолондоо хэрэглэнэ. (2-4 хүнд) ОРЦ: 1 ш хаш (баклажан) 2 ш хурган гуа (коужет) 1 ш том сонгино 2 ш уутат чинжүү, үрийг нь цэвэрлэх 450 гр улаан лооль 2-3 ш сармисны хумс 50 гр ургамлын тос 250 гр улаан лоолины сүмс (бэлэн эсвэл урьдчилан бэлтгэсэн байна) 350-450 гр гоймон эсвэл элдэж хэрчсэн гурил 3 х.х базель чимх давс, чимх хар перец 1. Шарах шүүгээг 240 C хэмд халааж бэлтгэнэ. 2. Ногоог 3-4 см жигд хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ. Жигд хэмжээтэй хэрчиж бэлтгэвэл ногоо болох нь жигд байдаг. 3. Шарах шүүгээний тавиурт хэрчсэн ногоог хийж ургамлын тосыг дээр нь хийгээд хэсэг бүрд хүргэж гараар түрхэнэ. 4. Жижиглэсэн сармис, давс, хар перецийг дээр нь жигд тарааж цацна. 5. Тавиуртай ногоог шарах шүүгээнд хийж, ногоог зөөлөрч борлотол нь 25-30 минут болго. Ногооны ирмэг бага зэрэг харлах тохиолдолд санаа зовох хэрэггүй. Ногоог шарах явцад нэг уд