Skip to main content

Posts

Showing posts from June, 2010

Монгол бахархал

Монгол бичгийн тухай Игл ТВ -гээр бэлтгэсэн нэвтрүүлгийг Yuotube дээрээс дараах холбоосоор орж үзээрэй. МОНГОЛ БИЧГИЙН ТУХАЙ НЭВТРҮҮЛЭГ Их сайхан нэвтрүүлэг байсан. Видеоны цэгийн нягтралыг сайварлачихвал илүү сайхан болох байх гэж санагдлаа. Швейд Гүнжийн бичлэгт үзсэн ТВ нэвтрүүлгийн дүрсийн  чанар цэвэр сайн харагдаж байна. Тэр ямар технологи хэрэглэсэн байдаг юм болоо. Эсвэл ердөө л резалушин буюу цэгийн нягтралд байна уу,  Монголнювис дээр гарсан наадмын нэвтрүүлгийг европоос үзэх гэсэн тасраад огт үзэж болохгүй байлаа, бодвол миний компьютерын хурд муугийн байх аа .  

Найдвартай онлайн ажиллах (2)

Өмнөх бичлэгийн үргэлжлэл. Хувьсан өөрчлөх ботнэт(botnet http://en.wikipedia.org/wiki/Botnet ) “ботнэт=робот сүлжээ” Хэрэв таны компьютерыг ботнэт рүү хакерууд урхидчихсан байна гэвэл та юу гэж ойлгох вэ? гэвэл зандалч(criminals) танд мэдэгдэхгүйгээр таны компьютерыг виртуал сүлжээ рүү нэмж оруулаад вэб сайт руу орох хөдөлгөөнийг урсгалыг унгах|эвдэх(crash) замаар дайрахад бэлэн болгосон гэж ойлгож болно. Үнэндээ ботнэтээр барьж авах гэдэг нь хакерууд таны хувийн мэдээллийг хулгайлж байна гэсэн ойлголт. Интернэт хэрэглэгч байн байн хорлонт-эдээр шүүрдүүлж ботнэт рүү ордог юм байна. Ихэнхдээ хорлонт-эд нь ботнэт хоёр хөтлөлцөөд хамт ажилладаг юм байна. Хакеруудын зохион байгуулсан ботнэт нь илүү нарийн боловсронгуй болсон тул танихад төвөгтэй болж байгаа юм байна. Эмзэг вэб 2.0 ба олны цуглах|нийгмийн сүлжээний сайтууд. Вэб 2.0 үйлчилгээ http://en.wikipedia.org/wiki/Web_2.0   нь үнэхээр хэрэг болох олон вэб хэрэгслүүдийг бүтээж байна. Үүний энгийн нэг жишээ нь Юутуйб (YouTube) вид

Найдвартай онлайн ажиллах

Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг  нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна. “Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв. Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан” үүн

Швейд гүнж

Өнөөдөр Швейд улсын хааны гүнж Виктори хуримлаж, ТВ гээр олон сайхан нэврүүлэг гарсаныг үзээд сууж байхдаа монгол маань энэ мөчид хаант улс байсан бол монголчууд бид өөрсдийн хааны удам угсааг яаж  хүндэлж байх болоо гэж бодлоо.  Дэлхийд дээр өнөөдөрийн байдлаар үндсэн хуульт хаант засаглалтай улс орон тийм ч олон биш. Хориодхон улс орны  хэсэг нь Скандинавын  гурван орон. Норвеги, Швед хаант улсууд, Дани хатан хаантай улс.  Скандинавныхийг хараад байхад улс бүрийн ард түмэн нь тэднээрээ бахархах, мөн дээд зэргээр хүндэтгэл үзүүлж байгаа нь ТВ-гийн нэвтрүүлгээр гарах сурвалжилгуудаас  харагдаж байдаг юм.  Гүнж Виктори айлын том охин 32-той, түүний гэрлэсэн залуу нь Данил    36-тай. Шведийн “Ockelbо” нэртэй тосгонд өсөж дунд сургууль төгссөн. Ээж нь номын санч, аав нь нийгмийн ажилтан байгаад тэтгэвэрт гарсан. Мөн түүний удам сударын гарал үүслийн талаар бас нэвтрүүлэгт яригдаж байна, удмаар мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдарч байсан хүмүүс байна.  Данил Викториягийн хувийн дасга

Эйдин төсөл (Eden project)

2005 онд Английн өмнөд нутаг дахь Корновоол-д хэрэгжиж байгаа Эйдин төслийг үзсэн юм.  Хүн эх дэлхийгээсээ өөртөө хэрэгтэй бүхнийг авахдаа  байгаль орчноо хайр найргүй ухаж малтаад ямар болгосныг гурав дугаар зураг дээрээс тодхон харж болно. Хойч үедээ ногоон дэлхийг үлдээх хүсэлтэй бодолтой хүмүүс дээрх газрыг сэргээх Эйдин төслийг хэрэгжүүлжээ, одоо энэ төв  байгаль орчныг сэргээх сургалт явуулдаг, байгалийн цэвэр бүтээгдэхүүн сурталчилж түүгээрээ санхүүжин ажилладаг төвийн нэг болжээ. Төслийг үзэхдээ авсан гэрэл зургуудаасаа энд тавилаа. Дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл Eden project   холбоосоор орж уншаарай. Миний альбомын холбоос  

Гүүгл Задлан шинжигчийн Сургалт

Дэлгэрүүлээд Google Analytics   холбоосоор ороод уншаад үзээрэй. Гүүгл Задлан шинжигч   гэсэн бичлэгийг нилээд дээр бичсэн бөгөөд үүнийг яаж эзэмшиж болох талаар Гүүгл Задлан шинжигчийн эх хуудасны  Edication   (боловсрол, сургалт ) гэсэн хэсгийг орчуулах явцдаа энэ аргуудыг мэргэжлийн сургуулиуд сургалтдаа хэрэглэх бүрэн боломжтой юм уу  гэж ойлгосон юм. Гүүгл Задлан шинжигч ухаалаг шийдэл гаргахад туслана гэж байна. Гүүгл Задлан шинжигчийн сургалтын агуулгыг Гүүгл ба бүрэн эрхтэй зөвлөхүүдээс авах боломжтой. Энэ эх сурвалжийг ашиглаад өөрийнхөө болон өөрийн байгууллагын бусад ажилтныхаа чадварыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна. Гүүгл Задлан шинжигч нь бие ээ даасан мэргэшил.  Гүүгл онлайн төлбөргүй курс хичээлийг Гүүгл задлан шинжигчээ ашиглан хэрэгжүүлэх ба өгөгдөлд анализ хийх иж бүрэн сургалтаар хангана. Курс хичээлийг та үзэж дуссанаар та Гүүгл Задлан шинжигчийн бие даасан мэргэшлийн шалгалтыг(Google Analytics Individual Qualification (IQ) test) өгч болно. Мэргэжлийн шал

Галын ханын тархцууд

Саяхан www.linuxformat.com гэсэн сэтгүүлийг худалдаж аваад уншиж байна л даа. Тэнд “бид сар бүр хэдэн тоноор нь програм хангамжуудыг харилцуулан туршиж үздэг тул та тэр болгоныг харьцуулж шалгах гэлгүй ердөө л хэрэгтэйгээ дугуйлаад ав гэж байна. Би уншаад энэ дугуйлж авснаа найзуудтайгаа яаж хуваалцаж хэлж өгөх вэ гэж бодож байв. Сүүлийн хэдэн жил Нортонд бүх зүйлээ даатгачихаад элдэв вирусээс ангид яваад байж байхдаа галын ханын талаар нэг их анзаардаггүй байсан юм. Дээх нь Технологи ба эрх чөлөө дээр гарсан галын ханын талаар уншиж байгаад Үбүнтү дээрээ суулгаж туршиж үзлээ. Найзууд хэлэхдээ Линүкс дээр хэрэггүй дээ л гэдэг юм. Гэхдээ энэ сэтгүүлийг уншихад компьютер хэрэглэгч ер нь мэдэж байх хэрэгтэй зүйлийн нэг болох нь яах аргагүй мөн гэж бодсон. Интернет рүү гарахдаа галын ханатай байна гэдгийг та таг харанхуй шөнө гадагш гарахдаа хажуудаа бадриун том бие хамгаалагч дагуулаад явбал ямар байх вэ гээд зүйрлээд боддоо. Доорх тархцуудыг туршилтад оруулжээ, үүнээсээ eBox Platform

Хэрэгт дурлав

Нилээд хэдэн сарын өмнө Firestarter  гэдэг галын ханыг Үбүнтү дээрээ туршиж үзэх гээд суулгасан юм л даа, суулгангуутал шууд АйПи хаягууд блоклоод хаагаад эхлэхээр нь нэг их анзааралгүй орхичихсон юм. Дөнгөж сая ном уншиж байгаад гэнэт ЛОГ файлуудын мэдээллийг үзэх санаатай компьютер ээ залгаад  ачаалангуут Firestarter ажиллаж гялс гээд улаан гэрэл асаж байна. Удахгүй шинэ зураг Хэрэг дурлаад энэ хуудсыг дэлгэц байлагчаар буудаж аваад хөтөч өө ачаалж  Гүүглээр “whois by ip address” гэсэн хайлтыг хийж хамгийн түрүүн гарч ирсэн үйлчилгээгээр  “source”  хаягийг өгчихлөө. Мөрдөгч сайт нэр ус хаяг, мэйл хаягтай нь гаргаад ирж байна аа.  Та нар  Firestarter суулгаад үз дээ.  Ямар нэг муур мярааж байвал золигийн муур луу галлаарай. Линүкс формат гэсэн сэтгүүл дээр арваад  янзын Галын хана (Firewall)-ыг туршиж үнэлгээ өгсөн байна. Вэб сайтын жагсаалтыг бичээд удахгүй тавья. Линүкс кернел буюу цөмдөө  нэтфилтэр гэсэн галын ханатай, өгөгдмөл горимдоо салгасан горимд байдаг гэж байсан. Түүнийг

Бүртгэл файлууд (1)

Бүртгэл/тэмдэглэл файл (log file ) гэж нэрлэх файлуудаас өөрийн системийн талаар маш их мэдээллийг авч болно. Линүксийн бүртгэлийн буюу тэмдэглэл файлууд гэж юун ямар файлууд байдаг, хаан байрлах, түүнийгээ та яагаад хамгаалах хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгоход чинь туслах үүднээс уншиж ойлгож мэдсэнээ та нартай хуваалцъя. Линүкс компьютер дээрх бүртгэл файлууд нь нилээд нэн чухал мэдээлэл болох тул системд ямар нэг асуудал гарах эсвэл програмын хэрэгслийн тодорхой тохиргоог хийхэд шийдвэрлэх жишээлбэл варилус  (wireless) буюу утасгүй чихэвч эсвэл Виртуалбокс суулгацын ажиллагаанд ямар нэг зүйл болохгүй асуудал гарах үед танд энэ файлууд тусална. Линүксийн ихэнх БҮРТГЭЛИЙН ФАЙЛУУД   /var/log/ хавтас буюу директив  дотор байрлана. Энд янз янзын зориулалтын бүртгэлийн файлууд байх ба файл бүхэн өөрийн зориулалттай байна. Жишээлэхэд Линүксийн цөмд зориулсан бүртгэлийн файлууд байх ба тэд зөвхөн APT ( Advanced Packaging Tool ) болон X серверийн   ажиллуулсан програм програмуудын тухай тэм