Skip to main content

Posts

Showing posts from July, 2010

Бичлэгийн холбоос

Дөлгөөн хүү фонт зурж бэлтгэх талаар цахим шуудангаар асууж лавласан тул энэ бичлэгийг бичиж бэлтгэлээ. Би фонт, хэвлэлийн чиглэлээр мэргэжээгүй ч өөрийн туршиж үзсэн  арга, мөн олж авсан багахан дадлага туршлага дээр ээ тулгуурлаад бичсэн бичлэгүүд өөр хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг  хэлж өгье.  Холбоотой бичлэгүүд:   Цэглэбэрээс вектор фонт бичлэгт дурдсан нээлттэй эхийн Фонтфоорж програм нь сайт дээрээ фонт бүтээх талаар маш дэлгэрэнгүй  хичээлтэй. Хэрэв фонт шинээр үүсгэж бэлтгэх гэж байгаа бол энэ хичээлийг эхлээд нэг уншихад илүүдэхгүй  болов уу гэж бодсон шүү:     Фонт шинээр бүтээнэ гэдэг зөвхөн үсгийн дүрс зурах гэсэн ойлголт биш түүний төрөл, хэлбэр, дүрсээ зурах хэмжээ хүртэл учир утгатай үүнийг Фонтфооржийн хичээл дээрээс ойлгоод авах боломжтой, үүнээс гадна юникодын талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй байдаг. Хүсвэл Юникод гэсэн ойлголтыг эх сайтаас нь уншиж болохоос гадна монгол хэлээр     Юникодын тухай энгийн ойлголт гэсэн энэ бичлэгээс уншихад тус болж мага

Хоёр галуу нэг мэлхийгээр эхлэлээ.

Монгол бичгээ сурч байгаа хүүхэд залуучуудаа зориулж Монгол бичиг гэсэн нэгэн хуудсыг ажиллуулах юм сан гэж бодлоо. Тэмдэглэлд үлгэр домог, монгол зан заншил гээд хэрэгцээтэй үг хэллэгийг монгол бичгээр болон кирилл бичгээр зэрэгцүүлж нийтлэх бодолтой байгаа юм. Блогийн хэрэгслийг ашиглах нь бичих нийтлэх хүнд хялбар дөхөм, хэрэгсэл нь өөрөө хөгжөөд байх тул түүнд их хугацаа зарж санаа тавих шаардлагагүй. Хэдэн хүн санаа нийлээд зав чөлөөгөөрөө нийтлэл бичээд байвал монгол бичгээр бичсэн интернетийн агуулга баяжихад туслах болов уу гэж  бодлоо. Энэ хуудсанд холбогдох холбоосуудыг баяжуулмаар , олон нийтлэгчтэй болгомоор ,  уншигчидтай болгомоор байгаа тул     http://mongolian-script.blogspot.com/2010/07/blog-post.html -д зочлоод санал бодлоо хуваалцаарай.    

Нэгэн зураг

Миний аав ная холоо гарсан сайхан хүн бий л дээ. Бага наснаасаа радио холбоотой холбогдож тэтгэвэрт гартлаа холбооны инженер хийж явсан. Өөрийн ач, зээ хүүхдүүдээ аав нь өвөө нь юу хийж юу бүтээж ямар сайхан найзуудтайгаа хамт ажиллаж  амьдарч байжээ гэдгийг мэдэж байгааг гээд "Миний мэдэх радио" гэсэн дурдатгал номоо бичсэн юм. Түүнийг нь энэ хавар монгол радио компанийнхаа хэвлээд өгсөн. Үүнээс нэг сонирхолтой зураг үзүүлмээр санагдаад, учир нь миний багад миний хөгшин ээжтэй хамт Патаа эмээ гээд нэг эмээ дандаа л манайд байдаг байж билээ. Би тэр үед энэ эмээ миний хөгшин ээжийн найз л гэж мэддэг байснаас өөр түүх намтар мэддэггүй байжээ.

Бүртгэл эргүүлэх (logrotate)

Бүртгэл файлууд (1) Бүртгэл файлууд (2) үргэлжлэл Бүртгэл эргүүлэх (logrotate)-ийг ашиглаж бүртгэл файлуудыг архивлах. Та /var/log/ хавтас доторхоо харахад зарим бүртгэл файл жишээлбэл kern.log , kern.log.1   kern.log.2.gz гэх мэтээр харагдаж байгаа байх. Ийм файлуудыг эргүүлсэн бүртгэл файлууд гэж нэрлэдэг. Хугацааны явцад бүртгэл файлын мэдээлэл нэмэгдсээр байх тул уншихад төвөгтэй том файл болдог. Энэ үед жинхэнэ бүртгэл файлын нэр өөрчлөгдөж шинэ kern.log файлыг үүсгэдэг. Энэ бүгдийг бүртгэл эргүүлэх (logrotate) хэрэгсэл програмын /etc/logrotate.conf  тохируулгын файл ын тусламжтайгаар зохицуулж шинэ файл үүсгэх, хуучныг өөр нэрээр нэрлэх, шахаж архивлан хадгалах гэх мэт ажиллагааг гүйцэтгэнэ.  /etc/logrotate.conf файл ихэвчлэн дараах байдалтай харагдана. # долоо хоног бүр бүртгэл файлыг эргүүл weekly # сүүлийн 4 долоо хоногийн эргүүлсэн файлуудыг хадгал rotate 4 # хуучин бүртгэл файлуудыг эргүүлсний дараа шинэ хоосон файлыг үүсгэ create # хэрэв бүртгэл файлуудыг

Бүртгэл файлууд (2)

Бүртгэл файлууд (1) үргэлжлэл Бүртгэл файлуудаас зөвхөн хэрэгцээт зүйлээ үзье гэвэл grep болон tail тушаалыг ашиглах боломжтой. Жишээлбэл “sudo” буюу “супер хэрэглэгч гүйцэтгэх” гэсэн тушаалыг хэрэглэж байхад танаас нууц үг асуугаад байх нотолгоо гаргах системийн хэрэгсэл нь хэрэгцээндээ зориулж нотолгооны бүртгэл файлыг /var/log/auth.log -г хөтөлдөг. Хэрэв SSH “Secure Shell” буюу аюулгүйн бүрхүүл гэх сүлжээний протоколоор хоёр өөр сүлжээний төхөөрөмжүүдийн хооронд нэвтэрсэн бол мэдээллийг дээрх бүртгэл файлд бичнэ. Та юу хэрэглэж байгаагаас хамаар ч бүртгэл файл төрөл бүрийн зүйлийг тэмдэглэсэн байна. Жишээлбэл SSHD хамааралтай login буюу бүртгэлээр нэвтрэн орсон тухай мэдээллийг зөвхөн авъя гэж бодвол grep sshd /var/log/auth.log | less гэсэн тушаалын хайлтаар танд хэрэгтэй зүйлийг чинь гаргаад өгнө. Өөрөөр хэлбэл sshd гэсэн үг /var/log/ хавтсан дахь auth.log файлд байгааг хайлтын grep тушаалаар хайж олоод үр дүнд less тушаалын тусламжтайгаар хуудсаар үзүүлнэ.