Skip to main content

Posts

Showing posts from October, 2010

Хөгжмийн эгшиг

Ятга гэдэг сөгдөж суусан дуу гэж үнэхээр сайхан бичлэгийг уншиж, сонсож дууссаны дараа Юутүйб-ийн санал болгосон Дээгийгийн хөгжмийг сонсож зураг үзээд сэтгэл сайхан сэргэлээ. Ингээд сонсох нь сайхан санагдсан ч үүний зэрэгцээ нэгэн бодол давхар орж ирсэн нь  "Бүтээлийн зохиогч, уран бүтээлчийн эрхийн эрх зүйн хамгаалалт"  энд яаж хэрэгждэг юм бол оо гэсэн асуулт байв. Хөгжимчин нь өөрөө эрхээ өгсөн байдаг юм болуу. Тэр дороо л хөгжимчний эрэлд гарсан  Вэб хуудас   -ыг нь оллоо. Үлэмжийн чанар СД нь үнэхээр сайхан. Вэб хуудас дээр олон сайхан хөгжим нь сонсох, үзэх демо хэлбэрээр мөн "сэтгэлийн эгшиг" нь байна, сонсоод үзээрэй.