Skip to main content

Posts

Showing posts from January, 2013

Судалгааны багаж

Гүүгл Драйв  -ыг хэрэглэх явцад энэ нэрийн нууцыг бага ч гэсэн ойлгов. Гүүгл хайлтын хөдөлгүүр дээр суурилсан хүнд хэрэгтэй зүйлийг хаа нэгтэйгээс олж харуулдаг. Энэ зарчмаа л бүхэл бүтээгдэхүүндээ хэрэглэнэ. Оюутан, судлаач мөн ажил төрөлдөө Гүүгл Драйвыг хэрэглэгч нарт баримт бичиг боловсруулж байхад нь, илтгэл тавихад хэрэглэх үзүүлэнгээ бэлтгэж байхад нь ч хайлт хийх аргаар төвөггүй тусалж бүтээл ч ажиллах боломжийг олгоно. Баримт боловсруулах засварлах хөтөлбөр дотор нь багаж нэртэй цэсэд хайлтын хэсгийг судалгааны багаж гэж нэрлээд сонгож хэрэглэх боломжоор хангаж. Баримт боловсруулж засварлахдаа жолоогоо бүү мартаарай. Судалгааны багаж (Research tool) Судалгааны багаж таны боловсруулж буй баримт бичиг эсвэл үзүүлэнд вэбээс хэрэгцээтэй мэдээллийг хялбархан нэмэх боломжийг олгоно. Багажид хандахдаа: Багаж цэсээс Судалгаа багажийг сонгож авна(1).  Товчлуурын дөт замыг хэрэглэх (Ctrl + Cmd + I on Mac, Ctrl + Alt + I on PC ?)  Бичвэрийн үгийг хулганын баруун-товчоор с