Skip to main content

Posts

Showing posts from March 14, 2009

Шарсан элэг

Үхрийн элэг, алимны хүчлээр амталсан сонгино Хэмжээ: 2 хүнээр Үхрийн элгийг амтлан гурилд өнхрүүлж шараад, шарсан сонгиныг алимны хүчлээр хүч оруулж, ногоон салатаар хачирлана. Алимны хүчлийг нимбэгийн шүүс, бальзам нэртэй цуугаар эсвэл салатанд хэрэглэдэг цууны хүчлээр орлуулах бүрэн боломжтой. ОРЦ: 2 х.х гурил 1/2 х.х шардэр(sage) амтлагч ургамал 300 гр үхрийн элэг, хавтгайлж хэрч 3 х.х ургамлын (чидун жимсний) тос 2 х.х цөцгийн тос 2 ш том сонгино 150 мл жимсний дарс 3 х.х алимны хүчил 1 ц.х элсэн чихэр чимх давс, чимх хар перец ХАЧИР: ногооны салат эсвэл цагаан будаа 1. Хэрчсэн элэг дээр шардэр, давс, хар перецийг цацаж тавганд хийсэн гурилд хоёр талаар нь өнхрүүлж хангалттай гурил түрхэнэ. 2. Халааж бэлтгэсэн хайруулын тавагт ургамлын тос ба цөцгийн тосны хагасыг хийж хайлуулж, хэрчсэн сонгиноо хийгээд зөөлөн гал дээр 5 минут шар. Сонгиноо хайруулын тавгаас гаргаж өөр саванд хийнэ. 3. Хайруулын таваг дээр үлдсэн ургамлын тос, цөцгийн тосыг хийж халаагаад, элгийг тал бүрээс нь 2-3