Skip to main content

Posts

Showing posts from August 8, 2009

Үнэн үү, худал уу?

Ингээд чанасан гэдэс дотор ч мөн сайхан шүү. Би хувьдаа буцдаггүй юм. Гэтэл малын гаралтай өөх тосыг муу гээд л ярих юм. Эргэн тойрон дохь хамаатан садан, найз нөхөд гээд харахаар монгол хүн мах өөх идэж хүйтэн хахир цаг агаартаа зохицон амьдардаг гэхдээ нас нь ахиад ирэхээр дийлэнх нь зүрэх судасны, даралт эсвэл дотор эрхтний хямрал өвчтэй болсон байх юм аа. Үүнийг бид залуу байхдаа огт тоодоггүй, дуулсан ч анзаардаггүй өнгөрөөдөг. Харин, ном сэтгүүл үзэхээр би өөх тосыг иддэггүй, өөх тос намайг залгидаг гээд л ойлгохоор байх юм. Би хувьдаа олон янзын мэдээлэл уншиж ойлгосны үндсэн дээр итгэх болсон. Та өөрөө бас сонирхож үзвэл Үнэн үү, худал уу? гэдгээ та өөрөө л олж мэднэ. Мөн амьдрахын тулд идэх үү, идэхийн тулд амьдрах уу гэдгээ ч өөрөө шийднэ. Өөх тос. Бие мах бодын эс бүрэлдэн тогтох үйл явцад, ялангуяа мэдрэлийн системд тосны хүчил тодорхой хэмжээгээр шаардагддаг тул хүн бүр тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэх хэрэгцээтэй байдаг. Хүмүүс тосны хүчлийг амьтны гаралтай мах өөх