Skip to main content

Posts

Showing posts from January 10, 2010

Шигтгээ зураг

Өмнө ярьсан Хэлтэй дэвтэр -ийг туршиж суухдаа хэрэгсэл цэсийг харж суугаад “фонтын глипүүдийг экспортолно” гэх горимыг санаандгүй дарчихсан миний фонтын хэдэн бандгар үсгүүдийг маань нүд ирмэхийн хооронд хавтас үүсгээд нэг нэгээр зураг болгоод хадгалчихлаа. Ингээд хавтсаа Thumbnails (хураангуй, эрхий хурууны хумс) буюу шигтгээ зураг горимоор харсан нээг их гоё харагдаад ийм төрлийн “icon”-ыг хийгээд хэрэглээнд оруулчихвал зүгээр санагдсан. Зурагт олон янзын гоёо оруулдаг нээлттэй эхийн чөлөөт, төлбөргүй олон янзын програмууд байх бөгөөд энэ дүрсүүдийг хялбархан хийчих боломжтой юм. Эхний мөрний гурван зургийг Үбүнтү -ны “Gimp” нэртэй фото зураг засварлах програмыг ашиглаж янз янз болгож үзээд, үүний дараа мөн л Үбүнтү дээрээ “ImageMagic” (дүрсийг илбэдэх) програмын “convert” (хөрвүүлэгч)-ийг ашиглаж янз янз болгож үзлээ. Энэ үнэхээр их чадалтай эд байна. Сонирхох хүн уншиж судлаад зааврын дагуу ажиллавал янз бүрийн сонирхолтой зүйл бүтээж болмоор санагдсан шүү.  ( Эхний гурван зур