Skip to main content

Posts

Showing posts with the label Тусламж

Эвлүүл, дүрсэл, хамтаар хэрэглээ

Блог доо салхи оруулалгүй зад амраад, ажиллаад, аялаад, ажил төрөл, үйл явдалд дарагдсаар явтал нэг мэдэхэд намар болчхож. Бичмээр санаа оноо байвч зав байхгүй гэсэн худал бодолдоо өөрөө итгэж явтал, хэд хоногийн өмнө Гүүглийн баримт бичгийн жагсаалтад Нэгдмэл Хүснэгт “ Google Fusion tables ” хэрэглэж болно гэх сонирхол татсан мэдээ уншаад сониуч зангаараа байхгүй заваа гаргаад нэгэн туршилт хийж үзэв. “Нэгдмэл хүснэгтийг хэрэглэж өөрийн өгөгдлөө газрын зургаар мөн төрөл бүрийн график дүрсээр нийтлэх, өөрийн өгөгдөл хүснэгтээ онлайн хост хийх, олон хүний бэлтгэсэн өгөгдөлтэй хоршуулан хэрэглэх боломжтой юм” гэснийг уншаад Улаанбаатарын эмнэлгийн үйлчилгээнүүд ч юм уу, номын дэлгүүрүүд ч юм уу, улсын цэвэр усны нөөц юм уу, зэрлэг амтны тархац ч юм уу, тухайн үеийн хур тунасны онлайн зургууд ч байдаг юм уу янз янзаар ашиглах боломж байна гэж санагдлаа. Энэ санаагаа бататгах аль эсвэл туршиж үзэхээр шууд л хайлтаар өөрт олдсон хэсэгхэн мэдээллийг дор нь онлайн нэгдмэл хү...

Галигийн талаарх асуултын хариу.

Компьютерт монгол бичгээр бичвэр бичихдээ үсэг бүрд тодорхой нэг товч хэрэглэж бичнэ.  Гэтэл бидний  хэрэглэх компьютерын гарын товчлуур дээр латин үсэг, эсвэл монгол хэлээр хэрэглэх кирилл үсэг байрласан байгаа. Монгол бичгийн үсгийн зурлагыг товч дээр дахин байрлуулахад нэг товч дээр гурван тэмдэгт байрлуулах хэрэгтэй. Дээр нь нэмээд гуравдагч, дөрөвдөгч хэл мэддэг мөн хэрэглэдэг хүмүүст латин үсэг хэрэглэдэггүй бичгээр бичдэг бол нөгөө ганц товчны гүйцэтгэх үүргийг харуулахаар их олон үсгийг нийтэд таниулахаар харуулах хэрэгтэй болно. Аль товчийг цохихоор монгол аль үсэг гарч ирэхийг зохицуулан шийдэх нь монгол хэлний үсгийн давтамж судалгаа дээр тулгуурлах нь зүйтэй ч юм шиг санагддаг. Энэ талаар хийсэн судалгаанууд байдаг байх гэж бодож байна. Үүнийг үндэслээд гарын байрлалын стандартыг улсынхаа стандартаар гаргаад ирвэл  бидэнд бас хэрэгтэй юм бол уу, мөн гарын байрлалтай холбоотой олон улсын стандарт тухай   http://en.wikipedia.org/wiki/ISO/IEC_9995 ...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Глип орлуулах хүснэгт GSUB

Нээлттэй төрөл (Opentype) фонт сүүлийн үеийн фонтын нэгэн төрөл бөгөөд нэлээд өвөрмөц бүтэц загвартай. Опентайп технологийг Адоби, Майкрософт  компаниуд хамтран боловсруулсан мөн  үүнийг үйлдлийн бүх систем дээр хүлээн зөвшөөрөөд хэрэглээд нэлээд хэдэн жил болжээ. Опентайп фонт нь өөртөө бичгийн хэлний шинж чанарыг илэрхийлэхэд  туслах мэдээллийг агуулах боломжтой болсон бөгөөд тэр бүгдийг фонтын GSUB ба GPOS хүснэгтүүдэд тодорхойлж өгөөд  бичвэр боловсруулах клиент програмаар түүнийг ашиглах боломжтой юм. Монгол бичгийн Опентайп фонтыг үүсгэж ОпенОфист турших үүднээс Опентайпын талаар нэлээд зүйлийг уншиж судлахдаа ойлгосон зүйлээсээ фонтын талаар анхны ойлголттой залуусдаа тус болох бол уу гэж дараах бичлэгийг бичлээ.        Глип орлуулах/сэлгэх хүснэгт GSUB (The Glyph Substitution Table) Глип орлуулах хүснэгт нь фонт дахь хэлний бичлэгийн зарчим(систем) -ыг хангах ба бичлэгт орлуулах глипүүдийн  сэлгэх хувирлын тухай мэдээллий...

Хураангуй

Хэд хоног олон янзын хураангуй үгтэй баримт бичиг эргүүлж тойруулж уншиж байтал “Acronym” -ийн хажуугаар барагтай л анзаардаггүй байсан “numeronym” тухай  Википедиагаас уншлаа. Энэ тоонд суурилсан хураангуй үгийн тухай бусад хүнд сонин байж магад гэж бодлоо. Хураах арга нь үгийнхээ эхлэл төгсгөлийн үсгийг оруулаад дунд нь байгаа үсгийн ширхгийн тоог голд нь тавина. Цахим тооцоолуурын орчны  зарим үгсийг глобалчлалын үед  дараах хураангуйгаар хэрэглэж байгаа юм байна.  a11y – Accessibility “ Ямар ч хүн компьютерыг хэрэглэх боломжтой болгох програм техник хангамжийн олон асуудлыг хамарсан технологи боловсруулах ажлыг илэрхийлэхэд олон улс хэрэглэх нэр томъё. Жишээ нь муу хардаг, сонсгол сул, яриж чадахгүй хүн зориулж ажиллагааг хялбарчлах олон янзын технологи байж болно. Програмууд дээр бол бүтэн үг байдлаар байж байдаг.” c11y - Consumability c14n - Canonicalisation / Canonicalization d11n - Documentation “Цахим тооцоолуурын орчинд баримтжуулалт, баримт би...

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха...

Толь (хэлбэр ба агуулга)

Филлипст(Phillips) ажилладаг хуурай дүү минь “бид хамтраад (монгол залуус) ажил хөдөлмөр, сургуулийнхаа хажуугаар өөрсдийн сурч буй Голланд хэлний монгол толь бичиг боловсруулах ажлыг хийж байна” гэж надад сонирхуулаад ганц нэг юм асуужээ. Би ч хэлний мэргэжлийн хүн биш, сайн ч зөвлөгөө өгч чадалгүй төслөө хэрэгжүүлэх талаар ойр зуурын асуултыг нь өөрийн мэдэх хэмжээгээр хэлж өглөө. Гэхдээ үүнийг асуух болсон учир нь би нэг толь хийж туршиж үзсэнд байгаа юм. Би Дани хэлийг хэдэн жил сурах гэж хагас дутуу үзсэн юм. Дани хэл сургах сургуульд нөхөртэйгөө хамт оройд сурдаг байв. Тэр үед Дани монгол толь байхгүй болохоор би Англи хэлээр дамжуулж Англи-Дани толь бичиг хэрэглээд, заримдаа ойлгохоо байхаар Англи-Монгол толио үзнэ. Толь дамнаж үзсээр байтал би үзэж буй үгийнхээ утгыг өөр болгочихсон заримдаа тууж явна. Ингээд сурж мэдсэн хэдэн үгээ Монголоор тэмдэглэж том дэвтэртэй болсон юм. Үүнийгээ анхлан сурч байгаа хүнд бага ч болов хэрэг болог гэж бодоод Дани хэлний анхны мэдэгдэхүүн...

“Урд гараараа цохих”

Хэдэн жилийн өмнө хэсэг нөхдийн хамт орчуулгын төсөл хэрэгжүүлэхэд ажлын багт ажилласан нэг гишүүн маань хамтран ажилласан бусдадаа зориулж бичиж байсан санамжийг мэдээ солилцож бүлгийн нийтлэлээс авч тэмдэглэл дээрээ тавилаа. Мэдээллийн технологийн чиглэлээр сонирхон орчуулга хийж байгаа бусад залууст хэрэг болох бол вуу гэж бодоод нийтэллээ. Монгол хэл нь гарал үүслээрээ Алтай овог хэлнээ багтах бөгөөд үүнд түрэг, манж хамниган (буюу түнгүүс), солонгос, япон хэлийг хамааруулдаг. Хэв шинжийн хувьд монгол хэл нь бусад Алтай хэлний нэгэн адил залгамал (агглютинативный, агглютинирующий/ agglutinative, agglutinating) хэлэнд хамаарна. Монгол хэлний энэтхэг-европ хэлнээс ялгардаг нэг гол зүйл бол үйл үгийн үйлдэх хэв үйлдэгдэх хэвээсээ илүү идэвхтэй байдаг явдал. Энэ нь монгол хүний сэтгэлгээ, юманд хандах онцлогтой холбоотой, өөрөөр хэлбэл үйлд өртөгчийн талаас бус тухайн үйлийг үйлдэгчийн талаас илүү ханддагтай холбоотой гэсэн үг. Харин үйлд өртөгчийг илүүтэй анхаардаг нь европ зүгийн хэ...