Skip to main content

Posts

Showing posts from March 11, 2009

Хамтран хэрэглэх хавчуулгын холбоос

“Social bookmarking links” гэдгийг “ Хамтран хэрэглэх хавчуургын холбоос ” гээд орчуулчихлаа. Уг нь би “ Нийтийн хавчуурга тэмдэглэх холбоос ” гээд болор толины хэлэлцүүлэг дээр бичээд үлдээсэн болов ч ямар ч санаа оноо гар ч ирсэнгүй. Энэ нэрийн орчуулга оносон үгүйг би мэдэхгүй байна. “Bookmark” гэдэг бол үнэн хэрэгтээ бид ном уншихдаа уншиж байгаа газраа тэмдэглээд уурт цаас ч юм уу номоос илүү гарах уяа хуудасны завсарт хийж орхиод дараа уншихдаа татаж онгойлгоод тэндээсээ уншиж эхэлдэг. Энэ санааг интернэтэд хэрэглэж байгаа нэг хэлбэр. Гэхдээ та нарт санаа оноо байвал санамж бичээд үлдээгээрэй. Өөрөө мэдэх гэж юмнаас уншиж байгаад ер нь Монголоор орчуулбал юу гэсэн үг болох вэ гэж бодсон юм. Хамтран хэрэглэх хавчуулгын холбоос гэж юу вэ? ( http://news.bbc.co.uk/2/hi/help/ ) уншихдаа сийрүүлэн орчууллаа. Сонин мэдээ болон спортын үйл амьдралыг харуулах мэдээтэй вэб сайт бүр хамтран ашиглах вэб сайт буюу нийтийн номын хавчуулга гэж янз янзаар нэрлэх холбоосуудыг хуудсандаа тав