Өмнөх бичлэгт гарсан CERN гэсэн нэрийг дэлгэрүүлээд тайлбар хиймээр санагдаад болдоггүй. Энэ нь CERN буюу “Conseil européen pour la recherche nucléaire” гэсэн нэрийн хураангуй юм. Даррел Инсе-ийн Интернэтийн тайлбар тольд: “Эгэл бөөмийн физикийн Европын судалгааны төв/Европын цөмийн физикийн төв” орчуулсан байна. Швейцар, Францад байрладаг европын эгэл бөөмийн физикийн судалгааны төв. Компьютерын салбартай холбогдсон түүх нь “ Гипербичвэр дамжуулах протокол (HyperText Transfer Protocol)” буюу өнөөдөр бидний сайн мэддэгээр нь ‘HTTP’ болон “Дэлхий даяарх вэб (World Wide Web)” -ийн төрсөн газар юм. Энэхүү төвд албан хаагчдынх нь хэрэгцээнд мэдээллийн асар их эрэлт хэрэгцээ байсан бөгөөд сүлжээгээр бичиг хэрэг хайх үйлчилгээг бий болгох болон хүмүүсийн хамтарсан ажилд зориулсан үйлчилгээг хангах төслийн үр дүнд ‘HTTP’ бий болсон байна. Энэ байгууллагыг ‘CERN’ гэж товчилдог. “Дэлхий даяарх вэб (www)” талаар цааш сонирхвол хоёр жилийн өмнөх энэ бичлэгийг уншаад үзээрэй.
хүмүүсийн харилцаа, технологи, дэвшил хөгжил амьдрал байна