Skip to main content

Нээлттэй эх



  • "Нээлттэй эх" номын орчуулга  ... Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 1983 онд Массачусетсийн технологийн дээд сургуульд (MIT) ажиллаж байсан Ричард Сталлман хэлснээр MIT-ийн боловсруулж хийж байсан компьютерын чиглэлийн судалгааны ажлууд ашгийн хойноос хөөцөлдөх нь ихсэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн програмын хэрэглээнд хязгаарлал тогтоох нь олширч түүнийг бухимдуулсан гэдэг. Хэсэг хугацааны дараа Сталлман хэрэглэгч нарт хяналтыг олгох боломж бүхий програм хангамжийг зохиож эхэлсэн. Түүний үзлээр бол ямар ч хязгаарлалт хийж болохооргүй лицензээр баталгаажсан бүхэл үйлдлийн системийг боловсруулан гаргах явдал байв. Түүний анхны боловсруулсан томоохон програм хангамж нь бичвэр боловсруулагч “GNU Emacs” байсан бөгөөд үүний дараа LISP систем, w:C компайлер, дараа нь GNU төслийг боловсруулсан байна. ...
  • Бүртгэл файл     ...Линүкс компьютер дээрх бүртгэл файлууд нь нилээд чухал мэдээлэл болох тул системд ямар нэг асуудал гарах эсвэл програмын хэрэгслийн тодорхой тохиргоог хийхэд шийдвэрлэх жишээлбэл варилус  (wireless) буюу утасгүй чихэвч эсвэл Виртуалбокс суулгацын ...
  • Найдвартай онлайн ажиллах   ... Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах,  ...      (2)...Найдвартай ажиллахын тулд    Өөрт байгаа хамгаалалтын системүүдээ цаг үетэй дүйцүүлж шинэчлэл|апдэйт тогтмол хийх хэрэгтэй. Үүнд таны хэрэглэж байгаа антивирус(буюу вирусийн эсрэг програм), антиспайвэйр(буюу тагнах-эдийн эсрэг програм), файрвоол(галын хана) ...  (3)  ...Галын ханын тархцууд    ClearOS  www.clearfoundation.com/Software/overview.html Тархац: функцүүдийг хослуулан хэрэглэхэд их хялбар, “хөгжүүлэгчид нь КлеерОос -ын  интерфэйсийг хөгжүүлэхдээ  ...
  • Бүтээлч олны лиценз      ...Зохиогчийн эрхийн утга бүхий ямар ч санамжийг нэгтгэж өг (хэрэв хэрэглэж болмоор бол). Хэрэв ажил  өөртөө  зохиогчийн эрхэнд хамаарах аль нэг санамжийг эрх эзэмшигч оруулж өгснөөр агуулж байвал та түүнийг хөндөхгүй (intact) ...
  • ....



Нээлттэй эхийн програм, хэрэгсэл


  • Галын ханын тархцууд : Саяхан www.linuxformat.com гэсэн сэтгүүлийг худалдаж аваад уншиж байна л даа. Тэнд “бид сар бүр хэдэн тоноор нь програм хангамжуудыг харилцуулан туршиж үздэг тул та тэр болгоныг харьцуулж шалгах гэлгүй ердөө л хэрэгтэйгээ дугуйлаад ав гэж байна. Би уншаад энэ дугуйлж авснаа найзуудтайгаа яаж хуваалцаж хэлж өгөх вэ гэж бодож байв. Сүүлийн хэдэн жил Нортонд бүх зүйлээ даатгачихаад элдэв вирусээс ангид яваад байж байхдаа галын ханын талаар нэг их анзаардаггүй байсан юм. ...


  • Мультимедиа гэдэг нь компьютерээр боловсруулдаг янз бүрийн мэдээллийн хэрэгслийг дүрслэхэд хэрэглэдэг ерөнхий нэр томъёо. Мультимедиагийн жишээнд дуу, график дүрс, видео дүрс, хөдөлгөөнт дүрс болон бичвэрүүд гээд олон зүйл багтдаг. Мультимедиа-н гурван бүтээгч, Мультимедиа-н гурван засварлагч, Мультимедиа-н гурван тоглуулагч ...
  • ...



Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал монгол бичгээр

Гүүгл нэмэхээр олон нийтийн сүлжээнд холбогдохдоо олон залуустай танилцаж сонирхлынхоо дагуу зарим нэгээс нь суралцаж, мэдэх чадах зүйлсээ хоорондоо хуваалцаж тэдэнтэй сайхан нөхөрлөж явна. Сүүлийн хэдэн долоо хоног Монгол бичгээ дэмжих хамт олны буланд олон янзын хэлэлцүүлэг өрнөж байх үеэр сонин санаа төрж  +Lkhamsuren Amarjargal   хүүд хэлтэл bootstrap ашиглаад хийх боломжтой гэж хэлэнгүүт сонгодог " Шувуун саарал "  аа ашиглаад энэ хуудсыг хийж үзэхээр болж тэр дороо л өнгөрсөн долоо хоногийн сүүлээр би бэлтгэл ажилд Амаржаргал туршилт ажилдаа шууд оров. bootstrap-getting-started   нь хэрэглэгчийг вэб хуудастай холбож өгөх интерфейсийг хялбар хөгжүүлэх хэрэгсэл бөгөөд Апачи лицензтэйгээр Твиттерт нээлттэй эхээр хөгжүүлжээ. Өөрийн нүүр хуудсандаа " Хурдан, хялбар вэб хөгжүүлэхдээ: тансаг, уяан хатан, хүчтэй, анхнаасаа л хөдөлгөөнтэй нүүрэн талын фрэймворкыг бүтээх хэрэгсэл" гэж тодорхойлжээ. Энэ хэрэгсэлийг ашиглах бүрэн хэмжээний зааварууд эн...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...