(“Олон үндэстний хоолны жороос” номынхоо 1-р дэвтрээс хоол хийхэд чинь нэг санаа нэмэрлэе) Хэмжээ : 4 хүнд ОРЦ: 40 гр цөцгийн тос эсвэл ургамлын тос, 500 гр лууван, жижиг хэрч, 250 гр төмс, жижиг хэрч, 1 ш сонгино, жижиг хэрч, 650 мл ясны шөл, 1/2 ц.х давс, 1/2 ц.х хар перец, 2 х.х зөөхий, ЗӨВЛӨМЖ: Луувангийн оронд манжин хийж манжингийн шөл бэлтгэж болно. Хэрэв та цагаан хоол иддэг бол шөлний оронд ус хийж, бага зэрэг зөөхийг нэмэхэд хангалттай. Зураг 1 Зураг 2 Зураг 3 Зураг 4 Халаасан тогоонд цөцгийн тосыг хийж хайлуулаад, жижиглэж хэрчсэн ногоог нэмж зөөлөн гал дээр 15 орчим минут хутгаж шарна. Дээр нь шөл, давс, перецийг нэмж хийгээд 20 орчим минут чанана. Шөлтэй тогоог халуун зуух дээрээс авч шөлний ногоог цахилгаан нухагчаар сайтар нухна, дээр нь зөөхийг нэмж хутгана. Амталж үзээд давс, хар перецийг өөртөө тохируулан дахин нэмж болно. САНАМЖ: Бэлэн шөл байхгүй бол нэг ширхэг шахмал шөлийг 650 мл халуун усанд уусгаж хэрэглэх боломжтой.
хүмүүсийн харилцаа, технологи, дэвшил хөгжил амьдрал байна