Skip to main content

Posts

Showing posts with the label Эрүүл мэнд

Хонины мах шарах

Цагаан сар болох гээд л энд тэндгүй хоол хүнсний тухай яриа өрнөж байна. Хонины бүтэн ууц мах тавьж идэхгүй ч, мах идмээр санагдаад, хэрэв таны гал тогоо шарах шүүгээтэй бол хонины гуяа шараад үзээрэй. Чанаж, ууранд болгохоос арай л өөр амттай юм билээ. Өөрөө нэг туршаад үзэхэд сонин байж мэдэх юм. Анхаарах нэг зүйл нь шарах мах хөлдүү байж болохгүй. ОРЦ: 1 ш хонины гуя 5-10 ш сармисны хумс 1 х.х ургамлын тос 1 ц.х розмарин ½ ц.х давс, том ширхэгтэй ¼ ц.х перец Энд 1.9 кг жинтэй гуя байсан. Хонины махыг шарахдаа 20 минут дээр нэмж хагас кг тутамд 20 минут нэмж шарна. 1.9 кг махыг ойролцоогоор 2 кг мах гэж тооцоод 1 цаг 40 минут (20+(2000гр:500 гр)*20=100 минут) орчим шарахаар байгаа боловч энд 1 цаг 30 минут шараад үзүүртэй хутгаар хатгаж шүүсийг шалгаж үзэхэд болсон байсан тул гаргасан. Шарсан мах аа ууранд жигнэсэн байцаа, нухсан төмс, манжингаар хачирлав. 1. Шарах шүүгээг урьдчилан 200 С хэмд 20 минут халааж бэлтгэнэ. 2. Сармисны хумсыг таллаж уртаар хуваагаа...

Үнэн үү, худал уу?

Ингээд чанасан гэдэс дотор ч мөн сайхан шүү. Би хувьдаа буцдаггүй юм. Гэтэл малын гаралтай өөх тосыг муу гээд л ярих юм. Эргэн тойрон дохь хамаатан садан, найз нөхөд гээд харахаар монгол хүн мах өөх идэж хүйтэн хахир цаг агаартаа зохицон амьдардаг гэхдээ нас нь ахиад ирэхээр дийлэнх нь зүрэх судасны, даралт эсвэл дотор эрхтний хямрал өвчтэй болсон байх юм аа. Үүнийг бид залуу байхдаа огт тоодоггүй, дуулсан ч анзаардаггүй өнгөрөөдөг. Харин, ном сэтгүүл үзэхээр би өөх тосыг иддэггүй, өөх тос намайг залгидаг гээд л ойлгохоор байх юм. Би хувьдаа олон янзын мэдээлэл уншиж ойлгосны үндсэн дээр итгэх болсон. Та өөрөө бас сонирхож үзвэл Үнэн үү, худал уу? гэдгээ та өөрөө л олж мэднэ. Мөн амьдрахын тулд идэх үү, идэхийн тулд амьдрах уу гэдгээ ч өөрөө шийднэ. Өөх тос. Бие мах бодын эс бүрэлдэн тогтох үйл явцад, ялангуяа мэдрэлийн системд тосны хүчил тодорхой хэмжээгээр шаардагддаг тул хүн бүр тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэх хэрэгцээтэй байдаг. Хүмүүс тосны хүчлийг амьтны гаралтай мах өөх...