Вэбийн тэмдэглэл файл (Web log file) , Вэб хуудаснуудад хэрэглэгчид хандсан талаарх ашиглалт болон бүртгэлийн мэдээг агуулах тэмдэглэл файл. Жишээлбэл, хөтөч тухайн хуудсанд хандах бүрд энэ хуудсанд хэдэн удаа хандсан, хөтчийн ажилласан компьютерын хаяг, хуудасны ачаалагдсан хугацаа зэрэг мэдээллийг вэб сервер автоматаар энэ файл руу бичнэ. Ийм мэдээлэл маш чухал юм. Жишээлбэл вэб мастер энэ мэдээлэл дээр тулгуурлан хуудсыг оновчтой болгох, хурдан хадгалах зэрэг олон зүйлийг тунгааж шийднэ. Компанийн ямар хуудас тогтмол хэрэглээнд, ямар нь огт хэрэглэгдэхгүй байгааг дүгнэх, мөн тэдний вэб сайтын бүтцэд болон маркетингийн бодлогод зохицуулалт хийж чадна. Вэбийн тэмдэглэл файлыг ажилчдын вэб хэрэглээний талаарх хяналт хийхэд улам их ашиглаж байна. Жишээлбэл ажлын цагаар компьютерын тоглоомын сайт руу хэн их орж байгааг илрүүлж болно. Хэрэглээний файлд дүн шинжилгээ хийх “програмын хэрэгсэл” хийх нь сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа бөгөөд ийм програмын төхөөрөмжийг вэб тэмдэглэл ашигла...
хүмүүсийн харилцаа, технологи, дэвшил хөгжил амьдрал байна