Компьютерт монгол бичгээр бичвэр бичихдээ үсэг бүрд тодорхой нэг товч хэрэглэж бичнэ. Гэтэл бидний хэрэглэх компьютерын гарын товчлуур дээр латин үсэг, эсвэл монгол хэлээр хэрэглэх кирилл үсэг байрласан байгаа. Монгол бичгийн үсгийн зурлагыг товч дээр дахин байрлуулахад нэг товч дээр гурван тэмдэгт байрлуулах хэрэгтэй. Дээр нь нэмээд гуравдагч, дөрөвдөгч хэл мэддэг мөн хэрэглэдэг хүмүүст латин үсэг хэрэглэдэггүй бичгээр бичдэг бол нөгөө ганц товчны гүйцэтгэх үүргийг харуулахаар их олон үсгийг нийтэд таниулахаар харуулах хэрэгтэй болно. Аль товчийг цохихоор монгол аль үсэг гарч ирэхийг зохицуулан шийдэх нь монгол хэлний үсгийн давтамж судалгаа дээр тулгуурлах нь зүйтэй ч юм шиг санагддаг. Энэ талаар хийсэн судалгаанууд байдаг байх гэж бодож байна. Үүнийг үндэслээд гарын байрлалын стандартыг улсынхаа стандартаар гаргаад ирвэл бидэнд бас хэрэгтэй юм бол уу, мөн гарын байрлалтай холбоотой олон улсын стандарт тухай http://en.wikipedia.org/wiki/ISO/IEC_9995 ...
хүмүүсийн харилцаа, технологи, дэвшил хөгжил амьдрал байна