“Social bookmarking links” гэдгийг “Хамтран хэрэглэх хавчуургын холбоос” гээд орчуулчихлаа. Уг нь би “Нийтийн хавчуурга тэмдэглэх холбоос” гээд болор толины хэлэлцүүлэг дээр бичээд үлдээсэн болов ч ямар ч санаа оноо гар ч ирсэнгүй.
Энэ нэрийн орчуулга оносон үгүйг би мэдэхгүй байна. “Bookmark” гэдэг бол үнэн хэрэгтээ бид ном уншихдаа уншиж байгаа газраа тэмдэглээд уурт цаас ч юм уу номоос илүү гарах уяа хуудасны завсарт хийж орхиод дараа уншихдаа татаж онгойлгоод тэндээсээ уншиж эхэлдэг. Энэ санааг интернэтэд хэрэглэж байгаа нэг хэлбэр. Гэхдээ та нарт санаа оноо байвал санамж бичээд үлдээгээрэй. Өөрөө мэдэх гэж юмнаас уншиж байгаад ер нь Монголоор орчуулбал юу гэсэн үг болох вэ гэж бодсон юм.
Хамтран хэрэглэх хавчуулгын холбоос гэж юу вэ?
(http://news.bbc.co.uk/2/hi/help/ ) уншихдаа сийрүүлэн орчууллаа.
Сонин мэдээ болон спортын үйл амьдралыг харуулах мэдээтэй вэб сайт бүр хамтран ашиглах вэб сайт буюу нийтийн номын хавчуулга гэж янз янзаар нэрлэх холбоосуудыг хуудсандаа тавьсан байх юм.
Энэ вэб сайтууд нь Пайз(tag) буюу ТАГ-ыг хадгалах болон интернэтийн хөндлөн гулд холбоосыг хамтран хэрэглэх боломж олгоно. Та сонирхол нэгт нөхөдтэйгөө мөн өөрийн найз нөхөдтэйгөө энэ холбоосуудыг дундаа хэрэглэж болно. Мөн та өөрөө хэрэглэж болох ямар ч компьютер дээрээс өөрийнхөө холбоост хандаж хэрэглэх боломжтой.
Иймээс хэрэв жишээ нь (BBC) гээс ямар нэг өгүүлэл уншиж байтал сонирхолтой сэдэв санагдаад хадгалж авах, дараа лавлагаа болгох, найз нөхөдтэйгөө хуваалцмаар бол энэ холбоосуудын аль нэг дээр товшоод өөрийнхөө жагсаалтад бүртгээд авна.
Та энэ бүх сайтуудыг төлбөргүй хэрэглэж болно гэхдээ та зайлшгүй бүртгүүлсэн байх хэрэгтэй. Та бүртгүүлсэн байхад хавчуулгаа тэмдэглэж эхлэх болно.
Энэ төрлийн сайтууд бага зэрэг ялгаатай ажиллах бөгөөд та өгөгдсөн холбоосуудаар ороод өөртөө хамгийн сайн тохирохыг нь олж сонгоорой. Дэлгэрүүлээд олон сайхан мэдээллийг Википедиа гэдэг найзаасаа лавлаад уншаарай. (Одоогоор Англи хэл дээр байгаа. :-) )
(Энэ сайтад бүүр дэлгэрэнгүйгээр хэрэгсэл програм нь байна. http://www.socialmarker.com/ )
Монгол хэлний нэг мэргэжилтэн : "Нийтийн хавчуурга холбоос" гэж нэрэлбэл зүгээр юм уу гэж байна.
Comments
Гаалиас хэлтрүүлэх бараа гээд Эрээний Duty free-г нэрлэсэн байсан. Хавчуулга гэдэг үгийг л арай өөрөөр орлуулчихвал
Хэрвээ үнэхээр л утгаа гаргаж чадаж байвал сонгоод яваад байвал зүгээр санагдсан.
Магадгүй Өвөр Монголчуудын зарим үг бидний хэрэглэгдгээс ч илүү байж болох шүү дээ