Skip to main content

Нээлттэй эх номын (9-р бүлэг)


Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно.

Нээлттэй эхийн төсөл шинээр эхлэх ба түүнийг тордох (9)

Эхлэх

Уур-эд (Vapourware) гэх одоогоор бүрэн гүйцэд болоогүй (ном бол үүнийг унших уншигч байх бол вуу ? Орч.) бөгөөд сонирхол байна уу гэдгийг үзэх зорилготой “хөвөх (floated)” буюу “хаа сайгүй явах” програм хангамж юм. Хэрэв нээлттэй эхийн аргаар олон төслийг хандивлавал хэрэглээгээ олж, зах зээлд гарч хурдан хөгжинө. Програмын кодыг ил гаргаж алдсан ч (нууцаа алдсан гэж байгаа юм уу, ашиг олж чадалгүй гэсэн утга юм болов уу, Орч.) код сайжирч сэргэн мандах боломж байгаа. Компьютерын олон хэрэглэгч програм зохиогчдын боловсруулсан, хөгжүүлэх сайн хэрэгслийг сурч эзэмшээд хэрэглэж байна. Хэрэв танд шинэ санаа байвал нээлттэй эх түүнийг хэрэгжүүлэх арга чинь болно гэж зөвлөе.

Төслийн менежмент

FOSS төсөлд зайлшгүй хэрэгцээт үйл ажиллагаа

Ямар ч FOSS төсөл хэрэгжүүлэхэд хэрэглэх хэрэгсэл гэх бүл програмууд байдаг. Жижиг төслүүд зарим нэгийн хэрэглэхгүй байж болох ч том хэмжээтэй төслүүдэд ихэнхийг нь хэрэглэдэг. Уг хэрэгслүүд нь :

  • Хувилбарыг хянаж хадгалах газар(repository) нь төсөлд зайнаас хандсан байж ч болох мөн хийгдэж өнгөрсөн бүх нэмэлт засварыг тэмдэглэж үлдээнэ. Хэрэгжсэн өмнөх төслүүд ихэнхдээ CVS -ыг ашиглажээ. Одооны хэрэгжиж байгаа төслүүд ихэвчлэн SVN-ыг ашиглахаас гадна өөр хэрэгслийг хэрэглэдэг байна.
  • Алдаа буюу програмын цоорхой/асуудал (Bug)/(issue) мөшгөгч (tracker) нь алдаа мэдээлэгч ба сайжруулах хүсэлтийг програмын араас гарах санал(comments), хэрэгжүүлэх(implementation) төлөвийн хамт агуулж ажилладаг. Тогтмол хэрэглэгдэх энэ хэрэгслийн нэг жишээ нь Bugzilla юм. (Жишээ нь Опенофис дээр хэрэгжиж байгааг http://www.openoffice.org/issues/show_bug.cgi?id=91226 эндээс харж болно. Орч.)
  • Төслийг хэрэгжүүлэхдээ өөр хүчин зүйлсийг хэлэлцэхээр шуудан илгээх жагсаалттай (mailing list) байх.
  • Автомат тестийн иж бүрдэл.
  • CHANGELOG -д кодыг солих бүх ажиллагааг (автоматаар биш) гараар бичиж баримтжуулна. Ялангуяа олон хөгжүүлэгчидтэй үед онцгой ач холбогдолтой.
  • Төслийг илтгэх вэб хуудас нь төсөлд эхэлж ажиллахаас эхлээд гүнзгийрүүлсэн баримтаар нэг зэрэг хангаж байна.

Нийтлэг FOSS төслийн хандивлагчид

Хэрэв төсөл гаднын хандивлагчдаас хамаар ч байвал хугацааны явцад шинэ хандивлагчдыг татах нь чухал байдаг. Хугацаа өнгөрөх тусам сайн дурын ажиллагсад цөөрөх бөгөөд идэвх нь буурах ба компаниудаас орж ирэх хандив байнга тогтмол байдаггүй. Энэ нь төсөл зогсонги болсон гэсэн үг биш ээ, магадгүй шинэ хөгжүүлэгчид төсөлд нэгдэн орсноор өмнөхөөсөө ч идэвхтэй болж болно. Ямар ч байсан мэдээжийн шинэхэн хүнийг тавтай морил гэх ба “элит/шилдэг хөгжүүлэгчдийн” жижиг бүлгийг сэлгэж өгөх нь “Хэн ч энэ кодод ойртож болохгүй гэсэн асуудал үүсгэх” боломж өгөхгүй. Програм хангамжийн чанарыг өөр аргуудыг хэрэглэн шалгана ( автомат тест хийх ба өмнөх хөгжүүлэгчдийн бүх НӨХӨӨС (patches) -ийг гүйлгээд ч болсон шалгасан байх).

Хувилбарын дугаар

Шинэ хэрэглэгчдийн нэлээд нь FOSS-ийн төслүүд хачин хувилбарын дугаарын системийг хэрэглэдэг гэж үздэг. Жишээлэхэд: өргөн тархсан хувилбарын дугаар нь 1.0 -оос бага байх програм хангамжийг элбэг харж болно. Нэг жишээг дурдахад Галт үнэг вэб хөтчийн 0.6 хувилбарыг 1.0 хувилбар гарч иртэл жилээс илүү хугацаанд өргөн хэрэглэж байсан. FOSS програмын ертөнцийнхөн програмын 1.0 хувилбар гарч ирэхээс өмнө мэдэгдэж байгаа програмын бүх цоорхойг шийдвэрлэх нь чухал гэж үздэг.

FOSS-ийн төслийн хувилбарын дугаар: үндсэн дугаар, туслах буюу цаг үетэй нь дүйцүүлэх (update) дугаар, үе шатаар гарч ирэх дугаар гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Хувилбарын дугаарын хамгийн эхний тоо нь үндсэн дугаар бөгөөд чөлөөт програм хангамжийн хувьд 2-оос их байх нь ховор (GNU- ийн Emacs одоогоор 2.1 гэсэн хувилбарын дугаартай байна.) (Одоо арай өөр болсон байна. Орч.) Хоёрдугаар тоо “х” нь туслах буюу (2.x) програм хангамж мэдэгдэхүйц хэмжээгээр шинэчлэл хийгдсэн үед өөрчлөгддөг. Гуравдугаар тоо “у” нь (2.x.y) програм хангамжийн алдаа болон цоорхойг зассан үед эсвэл програмын аюулгүй асуудлыг шийдвэрлэсэн үед нэмэгдэх бөгөөд энэ дугаар 30, 40 хүртэл бичигдэж болно. Програм хангамжийн төсөл сайн үндэслэлтэй бол үе шатаар гарч ирэх үр дүнгээс цаг үетэй нь дүйцүүлэх ажиллагаа хамаардаг.

Хувилбарын дугаар мөн нэмэлт мэдээллийг агуулдаг. Жишээ нь Линүкс цөм 2 гэсэн хувилбарын дугаартай болсноос хойш боловсруулагч баг хөгжиж байгаа цөмүүдээ тэгш дугаар, тогтонгоо цөмд сондгой дугаарыг тавьж үзэхээр туршжээ. Үүнийг 2.2, 2.4, 2.6 дугаарын Линүксийн хэрэглээг өнөөдөр нийтлэг харж болох бол 2.1, 2.3, 2.5 гэх дугаарыг бараг олж үзэхгүй. 2.2, 2.4, 2.6 цөмийн програм хангамжийн алдаа болон цоорхойг засах, аюулгүй асуудлыг шийдвэрлэхээр дэмжих багууд ажилласаар байна. 2005 оны гуравдугаар сард Линүкс цөмийн анхны хөгжүүлэгчид төслийн дугаарын бодлогыг дахин хэлэлцэж үзсэн бөгөөд олон төсөл үүнтэй адил дугаарлах схемийг хэрэглэдэг ба үүнийг хэрэгтэй жишээ мэт тооцдог.

Харин програмын төсөл хувилбарын үндсэн дугаараа өөрчлөх гэдэг нь програмыг бүхлээр нь дахин бичиж гаргах эсвэл бараг бүгдийг нэгд нэгэнгүй шалгаж үзсэн (over haul) гэх утгыг ерөнхийдөө илэрхийлнэ. Апачи вэб сервер нь олон жил 1.3.х хувилбартай явсны эцэст хувилбар 2.0 ыг 2003 оноос эхэлж хэрэглэсэн. Апачийг бараг бүгдийн шинээр бичиж Апачи2 гарч ирсэн бөгөөд үндсэн суурь код мэдэгдэхүйц сайжирч мөн олон шинэ функц (шинж чанар) нэмэгдсэн.
(...)

Нээлттэй эх Хаардвер

Нээлттэй эх хаардвер гэдэг нь чөлөөт BIOS, CPU ба электроник дизайныг хөгжүүлнэ. Үүнийг (http://opencollector.org/Whyfree) гэдгээс уншина уу.

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Унших эх сурвалж, Хоёр

Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч  онлайн унших  ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг  энэ нийтлэлээс үзэж болно.  Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ.  Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмж...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дара...