Ингээд чанасан гэдэс дотор ч мөн сайхан шүү. Би хувьдаа буцдаггүй юм. Гэтэл малын гаралтай өөх тосыг муу гээд л ярих юм.
Эргэн тойрон дохь хамаатан садан, найз нөхөд гээд харахаар монгол хүн мах өөх идэж хүйтэн хахир цаг агаартаа зохицон амьдардаг гэхдээ нас нь ахиад ирэхээр дийлэнх нь зүрэх судасны, даралт эсвэл дотор эрхтний хямрал өвчтэй болсон байх юм аа. Үүнийг бид залуу байхдаа огт тоодоггүй, дуулсан ч анзаардаггүй өнгөрөөдөг.
Харин, ном сэтгүүл үзэхээр би өөх тосыг иддэггүй, өөх тос намайг залгидаг гээд л ойлгохоор байх юм. Би хувьдаа олон янзын мэдээлэл уншиж ойлгосны үндсэн дээр итгэх болсон. Та өөрөө бас сонирхож үзвэл Үнэн үү, худал уу? гэдгээ та өөрөө л олж мэднэ. Мөн амьдрахын тулд идэх үү, идэхийн тулд амьдрах уу гэдгээ ч өөрөө шийднэ.
Өөх тос.
Бие мах бодын эс бүрэлдэн тогтох үйл явцад, ялангуяа мэдрэлийн системд тосны хүчил тодорхой хэмжээгээр шаардагддаг тул хүн бүр тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэх хэрэгцээтэй байдаг. Хүмүүс тосны хүчлийг амьтны гаралтай мах өөх, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг хэрэглэснээр хангалттай шингээж авдаг. Цагаан хоолтнууд тосыг ургамлын төрөл бүрийн тос, бяслаг, өндөгнөөс авч болно. Хүнсэнд хэрэглэдэг тос нь хоёр үндсэн эх сурвалжтай байдаг гэнэ. Үүнд: амьтны гаралтай ба ургамлын гаралтай гэж хуваадаг. Амьтны гаралтай тос нь цөцгийн тос буюу цөцгийн тос, шар тос, бяслаг, цөцгий, тараг сүүний тос болон өндөгний шар байж болно. Харин ургамлын гаралттайд ургамлын шингэн тос, шингэн тосыг боловсруулж гаргасан хатуу тос буюу маргарин орно.
Тосны бүх төрөл тосны хүчлийг агуулах ба зарим тос ихтэй хүнсний ногоо нь шим тэжээлт бодисыг давхар агуулдгаараа их ач тустай. Жишээлбэл чидун жимсний тос, ургамлын тос, төрөл бүрийн самар, наран цэцгийн үр, хулууны үр, дэл гүнжидийн үр, буудайн тос нь сайн тосонд тооцогддог.
Тосны төрөл хүнсэнд хэрэглэх тос дараах хэдэн янз байна.
Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах чихрийг маш их анхаар ч хэрэглэх хирнээ хүнсний бэлэн бүтээгдэхүүнд агуулагдах нуугдмал төрөл бүрийн тосыг огт анхаардаггүй байна. Жишээлбэл: янз бүрийн бэлэн боов, чипс гэж нэрлэгдэх давс тостой төмс, шоколад, жигнэмэг болон бэлэн бүтээгдэхүүний орцыг анхаарч унших, ямар тос орцод байгааг мэдэж хэрэглэвэл таны эрүүл мэндэд хэрэгтэй байх юм байна. (Олон үндэстний хоолны жороос номын 4-р дэвтрээс)

- Ханасан тос (saturated fats) өрөөний дулааны хэмд хатуу байдлаар байх ба ихэнхдээ амьтны гаралтай тос байдаг. Жишээлбэл өөхөн тос, цөцгийн тос, шар тос, тосыг аваагүй сүүн бүтээгдэхүүн, маргаринд байна. Энэ тос нь хүний цусан дахь муу (harmful) холестиринийг (холестирин LDL(муу), HDL(сайн) гэсэн хоёр төрөл байна) ихэсгэх, ба хүнд үзүүлэх ашиг нь бага байна. Ханасан тос зарим нэг төрлийн хавдар болон зүрх судасны өвчнийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.
- Ханаагүй тос (unsaturated fats) ихэвчлэн өрөөний дулааны хэмд шингэн байдлаар байх ба холестирины сайн төрөл болох (HDL) нэмэгдүүлж зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Ханаагүй тос нь “Моно ханаагүй тос”(monounsaturated), “Поло ханаагүй тос”(polounsaturated) гэж хоёр янз байна. Поло ханаагүй тос нь загасны тос, наран цэцгийн тос, эрдэнэ шишийн тосонд байна. Моно ханаагүй тос нь чидун жимсний (олив) тос, рапсын үрийн тос, зарим төрлийн самарын тосонд байна.
Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах чихрийг маш их анхаар ч хэрэглэх хирнээ хүнсний бэлэн бүтээгдэхүүнд агуулагдах нуугдмал төрөл бүрийн тосыг огт анхаардаггүй байна. Жишээлбэл: янз бүрийн бэлэн боов, чипс гэж нэрлэгдэх давс тостой төмс, шоколад, жигнэмэг болон бэлэн бүтээгдэхүүний орцыг анхаарч унших, ямар тос орцод байгааг мэдэж хэрэглэвэл таны эрүүл мэндэд хэрэгтэй байх юм байна. (Олон үндэстний хоолны жороос номын 4-р дэвтрээс)
Comments
Өөх тосны тал дээр бол: өөхийг аль болох л бага хэрэглэвэл зүгээр санагддаг. Хэрвээ чадвал махаа ч гэсэн багасгах хэрэгтэй гэж л бодож явдаг. :-)