Өмнө ярьсан Хэлтэй дэвтэр-ийг туршиж суухдаа хэрэгсэл цэсийг харж суугаад “фонтын глипүүдийг экспортолно” гэх горимыг санаандгүй дарчихсан миний фонтын хэдэн бандгар үсгүүдийг маань нүд ирмэхийн хооронд хавтас үүсгээд нэг нэгээр зураг болгоод хадгалчихлаа. Ингээд хавтсаа Thumbnails (хураангуй, эрхий хурууны хумс) буюу шигтгээ зураг горимоор харсан нээг их гоё харагдаад ийм төрлийн “icon”-ыг хийгээд хэрэглээнд оруулчихвал зүгээр санагдсан. Зурагт олон янзын гоёо оруулдаг нээлттэй эхийн чөлөөт, төлбөргүй олон янзын програмууд байх бөгөөд энэ дүрсүүдийг хялбархан хийчих боломжтой юм.
Эхний мөрний гурван зургийг Үбүнтү-ны “Gimp” нэртэй фото зураг засварлах програмыг ашиглаж янз янз болгож үзээд, үүний дараа мөн л Үбүнтү дээрээ “ImageMagic” (дүрсийг илбэдэх) програмын “convert”(хөрвүүлэгч)-ийг ашиглаж янз янз болгож үзлээ. Энэ үнэхээр их чадалтай эд байна. Сонирхох хүн уншиж судлаад зааврын дагуу ажиллавал янз бүрийн сонирхолтой зүйл бүтээж болмоор санагдсан шүү. (Эхний гурван зургийн давхаргыг(layer) уг нь нэвт харууцтай (transparent) хийсэн боловч блог руу ачаалсан хар суурьтай гараад байх юм. Би юу г буруу хийснээ мэддэггүй ээ, мэдэх хүн туслаарай :-D )
Мөн төлбөртэй програм хэрэглэгчид Фотошоопыг ашиглах боломжтой шүү дээ. Ямартай ч Монгол модон барын хэвийг дуурайлгасан энэ үсгийн хэвдээ би дуртай байдаг юм. Монгол үсгийн энэ хэвийг ОпенМН-ийн монгол бичгээс татаж аваад энэ аргаар туршаад үзээрэй. Монгол үсгийн шигтгээ зургийг 32х32 120dpi сан үүсгээд нийтийн хэрэгцээнд нээлттэй хэрэглээд эхэлбэл дуулгаарай залуусаа!
Comments