Skip to main content

Галигийн талаарх асуултын хариу.

Компьютерт монгол бичгээр бичвэр бичихдээ үсэг бүрд тодорхой нэг товч хэрэглэж бичнэ.  Гэтэл бидний  хэрэглэх компьютерын гарын товчлуур дээр латин үсэг, эсвэл монгол хэлээр хэрэглэх кирилл үсэг байрласан байгаа. Монгол бичгийн үсгийн зурлагыг товч дээр дахин байрлуулахад нэг товч дээр гурван тэмдэгт байрлуулах хэрэгтэй. Дээр нь нэмээд гуравдагч, дөрөвдөгч хэл мэддэг мөн хэрэглэдэг хүмүүст латин үсэг хэрэглэдэггүй бичгээр бичдэг бол нөгөө ганц товчны гүйцэтгэх үүргийг харуулахаар их олон үсгийг нийтэд таниулахаар харуулах хэрэгтэй болно.

Аль товчийг цохихоор монгол аль үсэг гарч ирэхийг зохицуулан шийдэх нь монгол хэлний үсгийн давтамж судалгаа дээр тулгуурлах нь зүйтэй ч юм шиг санагддаг. Энэ талаар хийсэн судалгаанууд байдаг байх гэж бодож байна.

Үүнийг үндэслээд гарын байрлалын стандартыг улсынхаа стандартаар гаргаад ирвэл  бидэнд бас хэрэгтэй юм бол уу, мөн гарын байрлалтай холбоотой олон улсын стандарт тухай  http://en.wikipedia.org/wiki/ISO/IEC_9995   эндээс уншиж болно.

Энэ бүгд монгол бичгийг галиглах тухай асуудлаас өөр ойлголт. Би уг нь  “transliteration”  тухай ийм нэг бичлэг бичсэн юм. Гарсан асуулттай холбоотой юм л даа. Бичсэн үед нь уншсан ч байж магадгүй ээ.

Асуулт: 1. Тогтсон стандарт гэж байгаа болвуу? Байхгүй бол ямар хувилбар байвал зүгээр бол?

Галигийн стандарт бол байх хэрэгтэй. Олон улсын стандартад оруулж байсан асуудлаа араас нь хөөцөлдөж явж стандарт нь тохиртол боловсруулж өөрсдөө оруулж (улсын стандартын байгууллага нь) гүйцээх хэрэгтэй байдаг л даа ( ISO/TC 46/WG 3 № ...) . Тэгэлгүй эхэлж бичээд л үр дүнг харалгүй орхичихсон санагдсан, учир нь интернетээс олдсон мэдээллүүдээс тэгж ойлгогдсон. Би дээрх блог бичлэгт  Монгол бичгийг галиглаж байгаа олон янзын аргын талаар  өөрт олдсон мэдээлэлд тулгуурлаад харьцуулсан хүснэгт хийгээд Alternative transliteration schemes for Mongolian script   тавьсан байгаа. "iframe" дэмжигч хөтчид энэ файл доор шууд харагдана.






Асуулт: 2. Галигласан үсгүүд хоорондоо нилээд зөрж байна. Х ба Г үсгүүдийг эр, эмээр нь заавал ялгасан байх юм. Эр үгийн Г-г зарим газар "ү", зарим газар "ɣ" (U+0263) гэсэн байна. Аль нь зөв юм бол доо?

Дээрх файлыг үзвэл энэ бүгдийг хэрэглэсэн шалтгаанууд нь харагдах байх гэж бодож байна.

Асуулт: 3. Гийгүүлэгч үсэг К гээд 2 тусдаа байна. (Хүснэгтийн 19, 20-р мөр) Үүнийг мөн юу гэж галиглах ёстой вэ?

Юникодод оруулж байхад дээр үеийн гадаад үгэнд хэрэглэдэг хэлбэр гэж байсан шиг санаж байна. Энэ бэлтгэсэн файлын 3-р хуудас дээр байна.

Асуулт:  4. MVS-г hyphen "-" орлуулсан, NNBSP-г хөрвүүлэлгүй тэр чигээр нь гаргаж
байгаа. Ихэнх галигт MVS, NNBSP аль аль нь "-" байсан санагдаж байна. Энэ таны
бодлоор зөв үү?

MVS, NNBSP энэ хоёрт зориулаад  энэ бичлэгийг хийсэн байгаа. Ялгаа нь илэрхий байгаа тул  MVS, NNBSP хоёроор нь галиглах хэрэгтэй. Хэрэв “hyphen  гээд орлуулчихвал өөр функцтэй холилдоод будлиан хутгаж монгол бичгийг дүрслэх ямар ч хэрэгсэл програм дээр буруу ажиллахад хүрнэ гэж бодож байна.

Асуулт: 5. Одоогоор цөөхөн хэдэн үсэг хөрвүүлж байгаа болохоор "reversible" болгочихсон, яваандаа үсэг нэмэгдээд ирэхээр аяндаа "irreversible" болох нь байна лээ.

Галиглах үсгээ зөв сонгосон нөхцөлд галиглах асуудал нэг цагаан толгойгоос нөгөө цагаан толгой руу буулгах нь нэг их ажил орохгүй шийдэж болох санагдсан. Жишээ




Үүнтэй төстэй асуултууд нийлээд гардаг тул монгол бичгийг компьютерт оруулах асуудлыг сонирхогч залуус уншиг гэж бодлоо.

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...