Өмнөх бичлэгт гарсан CERN гэсэн нэрийг дэлгэрүүлээд тайлбар хиймээр санагдаад болдоггүй. Энэ нь CERN буюу “Conseil européen pour la recherche nucléaire” гэсэн нэрийн хураангуй юм. Даррел Инсе-ийн Интернэтийн тайлбар тольд: “Эгэл бөөмийн физикийн Европын судалгааны төв/Европын цөмийн физикийн төв” орчуулсан байна. Швейцар, Францад байрладаг европын эгэл бөөмийн физикийн судалгааны төв. Компьютерын салбартай холбогдсон түүх нь “Гипербичвэр дамжуулах протокол (HyperText Transfer Protocol)” буюу өнөөдөр бидний сайн мэддэгээр нь ‘HTTP’ болон “Дэлхий даяарх вэб (World Wide Web)”-ийн төрсөн газар юм. Энэхүү төвд албан хаагчдынх нь хэрэгцээнд мэдээллийн асар их эрэлт хэрэгцээ байсан бөгөөд сүлжээгээр бичиг хэрэг хайх үйлчилгээг бий болгох болон хүмүүсийн хамтарсан ажилд зориулсан үйлчилгээг хангах төслийн үр дүнд ‘HTTP’ бий болсон байна. Энэ байгууллагыг ‘CERN’ гэж товчилдог. “Дэлхий даяарх вэб (www)” талаар цааш сонирхвол хоёр жилийн өмнөх энэ бичлэгийг уншаад үзээрэй.
Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай. Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...
Comments