Skip to main content

Posts

GNU GPL лицензийн нэрийн тухай.

GNU GPL лицензийг монгол хэлээрээ яаж бичээд явах вэ гээд та бүхэнтэй ярилцах үүднээс энэ асуудлыг хөндлөө. Дээрх хураангуйлсан үгсийг монгол үгээр тайлбарлах гэтэл "Рекурсивээр хураангуйлсан үг" гэсэн хоршоо үгийг хэрэглэх болж дараах үгийг давхар тайлбарлав. Рекурсив гэдэг нь математик болон компьютерын ухаанд функцийг өөрийнхөн тодорхойлолтыг хэрэглэж өөрийг нь тодорхойлох, функц тодорхойлох арга юм. Энэ нэр томьёог ерөнхий байдлаар өөртэй нь ижил байхаар объектуудын давтагдах үйл ажиллагааг дүрслэн тодорхойлоход хэрэглэдэг. Хамгийн энгийн жишээ нь хоёр толийг зэрэгцүүлж өөд өөдөөс нь харуулж байрлуулахад дүрс нэг нэгэн дотроо багтсан байдлаар харагдах нь хязгааргүй рекурсийн хэлбэр юм. Одоо энэ утга бидэнд нэлээд ойлгомжтой болсон тул цааш нь үргэлжлүүлье. "GNU нь чөлөөт програм хангамжаас бүхэлдээ бүрдсэн компьютерын үйлдлийн систем юм. GNU гэх энэ нэр "GNU's Not Unix (ГНУ бол Юникс биш)" гэснийг рекурсивээр хураангуйлсан үг юм. Энэ нэрийг сонгосо...

proprietary code

Лицензийн тухай хэсэгхэн юм орчуулсан “proprietary code” гэдэг үг нэлээд хэрэглэж. Үүнийг би “эзэмшил код” гээд орчуулсан, надад болмоор санагдаад байх юм. Жишээ нь: ...can be linked with the proprietary code, ... эзэмшил код (proprietary code) буюу компанийн өмч болох кодод холбоотой байж ... ...big parts of proprietary code, Apple Mac OS нь эх BSD лиценз дээр суурилсан үйлдлийн систем гэхдээ томоохон хэсэг нь эзэмшил код. Уншигч та “proprietary code” гэдгийг Монголоор юу гэж хэлэх вэ?

Нээлттэй эх номын (4.1-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Лиценз ба патент Лиценз гэж юу вэ? Онолоор бол лиценз нь баримт бичгээр баталгаа өгөх эрхийн гэрээ хэлцэл эсвэл зөвшөөрөл бөгөөд ийм баримт бичиггүй бол хууль бус гэж ч үзнэ. Лицензийг хувь хүн, байгууллага эсвэл засгийн газрын аль нэг нь заавал баталгаажуулсан байдаг. Лиценз гэсэн томьёолол энэ зөвшөөрөл ба эрхүүдийг өгнө гэж тусгайлж тодорхойлсон баримт бичгийг хэлнэ. FOSS-ийн чухал лицензүүд. Нээлттэй эхийн олон янзын лицензийг өнөөдөр хэрэглэж байгаа бөгөөд зарим нэг нь бусдаасаа ялгаран гарч ирж байгаа учраас тэднийг чухал гэж үздэг. Зарим чухал гэгдэх лицензүүдийг нарийвчлан судалж үзэхдээ цагаан толгойн дарааллаар жагсааж доор бичлээ. Нээлттэй...

Ангийн Гавьяат

Арван жилийн ангийн анд нөхөр минь гавьяат авлаа гээд ангийн найз охин Энхтуяа сэтгэл нь хөдөлчихсөн утастаад би бас хөөрч хамт баярлав. Юу билээ гэсэн арван жил төгсөөд 35 жил болчихжээ. 10-р ангиа төгсөөд Сүхбаатарын талбай дээр авахуулж байсан зургууд минь нүдэнд харагдаад, хугацаа яасан хурдан өнгөрнө вэ, амьдралын баяртай, гунигтай, эрээнтэй бараантай олон мөчийг ангийн минь анд нар туулжээ гэж бодлоо. Бид 10 жилийн 33 -р сургуулийн 10 А ангийг гучинхоёулаа төгсжээ. (Анаргуль, Алтанзагас, Алтантуяа, Батсүрэн, Балжир, Боролзой, Баатар, 2 Байгаль, Батсайхан, Батцэнд, Бат-Эрдэнэ, Гульнаар, Гарамжил, Ганболд, Дорждагва, Жавзан, 2 Наранцэцэг, Оюунчимэг, 2 Роза, Сувдаа, Уранчимэг, Уламбаяр, Хишигжаргал, Хундага, Цэрэнжав, Энхтөвшин, Энхтуяа, 2 Эрдэнэчимэг) Манай ангийн гавьяат эмчийн нэрийг Каусилгазын Анаргуль гэдэг. Тэр эмэгтэй хурандаа, мэс засалч, эрдэмтэн бас манай ангийн охин . Анаргульдаа чинь сэтгэлийн халуун баярыг ангийнхаа хамт олны өмнөөс дахин хүргээд, Анаргулийн гэр бүл...

Өргөтгөл толь

Өнөөдөр Оксфордын хэвлэх газрын эрдэм шинжилгээний номын орчуулгын газраас талархсан э-мэйл аваад лиценз хууль дүрмээрээ хэрэгжсэн ажил сайхан байдаг юм байна гэж бас л дахин бодлоо. Бид нээлттэй эх болон чөлөөт програм ханамжуудын лицензийг тус бүрд нь сайн олгож авбал их зүгээр юм гэж сандлаа. Чөлөөт гэх програм хангамжууд тус бүрдээ өөр өөр лицензтэй байх бөгөөд тэдний ялгааг сайн ойлгож авах нь зүйтэй юм байна. Та бүгдийн ажил хөдөлмөрөөр бүтсэн ч байж болно, ер нь л монгол хэлээр орчуулагдсан эсвэл бичигдсэн програм хангамжийн лицензийн талаарх мэдээлэлтэй интернэт мэдээлэл байвал сэтгэгдэл дээр оруулаад явж тусална уу ? Зэрэгцүүлж үзээд нэг нэгэндээ өгөх , мэдлэгийг бий болгох мэдээллийг бий болговол их зүйтэй юмаа гэж санаж байна. Дараах төслийг санаачлаад эхнээс нь авахуулаад дуустал (2006/11- 2008/3) ажилласан юм. Толь бичгийн сүүлийн хэвлэл 2003 онд гарсан, нийт дөрвөн мянга гаруй үгтэй, интернэтийн технологийн талаарх суурь үг бараг бүгд орсон байсан. Технологи маш хурдтай...