Өнөөдөр Оксфордын хэвлэх газрын эрдэм шинжилгээний номын орчуулгын газраас талархсан э-мэйл аваад лиценз хууль дүрмээрээ хэрэгжсэн ажил сайхан байдаг юм байна гэж бас л дахин бодлоо. Бид нээлттэй эх болон чөлөөт програм ханамжуудын лицензийг тус бүрд нь сайн олгож авбал их зүгээр юм гэж сандлаа. Чөлөөт гэх програм хангамжууд тус бүрдээ өөр өөр лицензтэй байх бөгөөд тэдний ялгааг сайн ойлгож авах нь зүйтэй юм байна.
Та бүгдийн ажил хөдөлмөрөөр бүтсэн ч байж болно, ер нь л монгол хэлээр орчуулагдсан эсвэл бичигдсэн програм хангамжийн лицензийн талаарх мэдээлэлтэй интернэт мэдээлэл байвал сэтгэгдэл дээр оруулаад явж тусална уу? Зэрэгцүүлж үзээд нэг нэгэндээ өгөх , мэдлэгийг бий болгох мэдээллийг бий болговол их зүйтэй юмаа гэж санаж байна.
Дараах төслийг санаачлаад эхнээс нь авахуулаад дуустал (2006/11- 2008/3) ажилласан юм. Толь бичгийн сүүлийн хэвлэл 2003 онд гарсан, нийт дөрвөн мянга гаруй үгтэй, интернэтийн технологийн талаарх суурь үг бараг бүгд орсон байсан.
Технологи маш хурдтай хөгжиж байгаа нөхцөлд сүүлийн 6 жилд маш их шинэ үг гарч ирсэн гэж би бодож байна. Сүүлийн үеийн энэ бүх шинэ зүйлийг нэгтгээд бас цаг үетэй нь дүйцүүлэх монгол хэл дээрээ нэмэлт өргөтгөл толь гаргавал сайхан аа гэж бодож байна.
Толь бичгийн нээлтийн ажиллагаанаас ганц нэг зураг тавилаа. Номын нээлт дээр олон хүн янз бүрийн шалтгаанаар очих боломжгүй байсан тул дараа нь зургуудыг харж хэн нь хэн юм бэ гэж нэг нэгээсээ асууж хөөрөлдөх нь маш сайхан санагдаж байсан юм. Би одоо хүртэл номыг гар дээрээ тавьж үзээгүй л сууж байна. Харин номын эзэд нь монгол хэлээр гарсан номоо хараад баярлаж мэйл бичжээ. :)
Өмнөх үг
Компьютер бий болоод удаагүй хэдий ч, тун богино хугацаанд хүн төрөлхтний амьдрал, нийгмийн харилцаанд асар их хувьсал, өөрчлөлт авчирсан нь маргашгүй үнэн юм. 1990-ээд оны эхнээс компьютерийн сүлжээ хэрэглээнд нэвтэрч, интернэт мэдээллийн технологийн эрин үе эхэлсэн билээ. Манай улс дэлхийн бусад улс орнуудын жишгээр энэхүү хил хязгааргүй цахим ертөнцөд даруй хөл тавьж, даяныг хамарсан хэмжээлшгүй их мэдээллийн сан хөмрөгөөс хүртэх, мэдээ мэдээллээ байршуулан баяжуулж өөрсдийн хувь нэмрээ оруулах, электрон зурвас, захидлыг эгшин зуурт солилцох зэргээр интернэт технологийг амьдрал ахуйн энгийн хэрэглээ болгожээ.
Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй монголчууд өөр хоорондоо, эх орон, элгэн садантайгаа, аав, ээж нь үр хүүхдүүдтэйгээ, өвөө эмээ нь ач зээтэйгээ цаг хугацаа, орон зайн хязгаарыг гэтлэн, бие биенээ харж суугаад, дуу хоолойгоо шууд сонсож хөөрөлдөн суугаа нь интернэт, мэдээллийн технологийг эзэмшин хэрэглэж буйн жишээ юм.
Эрчтэй, хүчтэй хөгжиж байгаа технологийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж, ашиг тусыг хүртэж буй нь сайшаалтай агаад харин түүнийг дагалдан гарч ирж буй нэр томьёо, үг хэллэгийг хэрэглээний болон мэргэжлийн аль ч төвшинд эх хэлэндээ зохистой буулгалгүйгээр, гадаад үгээр нь шууд авч хэрэглэн занших хандлагатай байгаа нь тун ч учир дутагдалтай юм. Иймийн тул интернэт болон мэдээллийн технологийг хэрэглэгч, сонирхогч, мөн мэргэжлийн хүрээнийхэнд зориулан шинэ нэр томьёог эх хэлээрээ хэрэглэж занших, утга учрыг нь хялбар ухаж ойлгоход тус дэм болох, нөгөө талаар мэргэжлийн үг хэллэгийг монгол хэлнээ жишиг болгон буулгах үүднээс энэхүү толь бичгийг орчуулан, мэргэн уншигч танаа толилуулж байна.
Толь бичгийг орчуулахдаа дараах зарчмыг баримталсан болно:
Нэгд, нэр томьёо, үг хэллэгийг харгалзах монгол үгээр болон хоршоо үгээр орчууллаа. Тухайлбал зар нийтлэл (posting), ухуулга (spam), шуудан илгээх жагсаалт (mailing list), хөөрөлдөх өрөө (chat room), бичвэр (text) гэх мэт. Зарим тохиолдолд кирилл үсгээр галиглан буулгасан бөгөөд энэ нь мэргэжлийн хүрээнийхэнд нэгэнт хэрэглэж заншсан гадаад үгийг тулган орчуулахаас зайлсхийсний учир юм. Үүнд, интернэт (internet), домэйн (domain), вэб (web) зэрэг нэр томьёо багтана.
Хоёрт, зарим нэр томьёог монгол хэлнээ буулгахад мэргэжлийн (технологийн) утга нь төдийлөн тодорхой бус байх аваас толь бичгийн англи түлхүүр үгийг хавсран хэрэглэлээ. Тухайлбал:
Гуравт, Толь бичгийн тайлбарт элбэг тохиолдох ‘TCP-IP’, ‘URL’, ‘HTML’, ‘XML’ гэх мэт кирилл үсгээр шууд галиглахад төдийлөн тохиромжтой бус нэр томьёонуудыг англи товчлолоор нь дан хашилтад хийж бичвэрт орууллаа.
Энэхүү толь бичгийг орчуулах төсөлд оролцогчид нь өөр өөр улс оронд оршин сууж байгаа тул ажлын баг маань нүүр тулан уулзах боломжгүй байлаа. Гэсэн хэдий ч бид интернэтэд мэдээ солилцох бүлэг байгуулан төслийн холбогдолтой баримт бичгүүдээ нийтэлж, он-лайн хэлэлцүүлэг хийж, электрон шуудан болон хөөрөлдөх өрөөнд санал бодлоо солилцох маягаар ажиллаж төслөө амжилттай хэрэгжүүлсэн нь интернэтийн технологийн цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах давуу талыг хэрэглэсэн бодит жишээ юм.
“Oxford dictionary of the Internet” буюу “Оксфордын Интернэтийн толь бичиг”-ийг орчуулах төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Монсудар хэвлэлийн газар, Адмон хэвлэх үйлдвэр болон Толь бичгийг орчуулах эрхийг олгосон Оксфорд их сургуулийн хэвлэлийн газарт орчуулгын багийнхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.
Орчуулгын ажилд оюунаа чилээж, цаг заваа харамгүй зориулсан багийн гишүүд Содовын Энхболд, Сэрээтэрийн Лодойсамба, Ишдоржийн Цэрэн-Онолт, монгол хэлний редактор Энхтөрийн Мөнх-Учрал болон санаа оноо, сэтгэл зүтгэлээ өргөж хувь нэмэр оруулсан Цэгмидийн Энхмаа, Сандагдоржийн Отгонбаяр, Очирбатын Отгоннаран, Нацагдоржийн Чимгээ, Гантөмөрийн Гандэмбэрэл, Санлигийн Бадрал нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ариун номын буян ашид дэлгэрэх болтугай.
Мятавын Эрдэнэчимэг
Тус толь бичгийг хэвлэх эрх МОНСУДАР хэвлэлийн газарт хадгалагдана.

Зураг 1 | Зураг 2 | Зураг 3 |

- news ticker (мэдээ урсгагч/цохилуур) Шуурхай шинэ мэдээний хураангуйг харуулдаг, үргэлж шинэчлэгдэж байдаг бичвэрт мөр. Урсгагч/Цохилуур-ыг ТӨЛБӨРГҮЙ ПРОГРАМ (FREEWARE) болон ДУНДЫН ПРОГРАМ (SHAREWARE) байдлаар олж болох бөгөөд ВЭБ САЙТ (WEB SITE)-ад хялбархан нэмж болно гэх мэт.
Гуравт, Толь бичгийн тайлбарт элбэг тохиолдох ‘TCP-IP’, ‘URL’, ‘HTML’, ‘XML’ гэх мэт кирилл үсгээр шууд галиглахад төдийлөн тохиромжтой бус нэр томьёонуудыг англи товчлолоор нь дан хашилтад хийж бичвэрт орууллаа.
Энэхүү толь бичгийг орчуулах төсөлд оролцогчид нь өөр өөр улс оронд оршин сууж байгаа тул ажлын баг маань нүүр тулан уулзах боломжгүй байлаа. Гэсэн хэдий ч бид интернэтэд мэдээ солилцох бүлэг байгуулан төслийн холбогдолтой баримт бичгүүдээ нийтэлж, он-лайн хэлэлцүүлэг хийж, электрон шуудан болон хөөрөлдөх өрөөнд санал бодлоо солилцох маягаар ажиллаж төслөө амжилттай хэрэгжүүлсэн нь интернэтийн технологийн цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах давуу талыг хэрэглэсэн бодит жишээ юм.
“Oxford dictionary of the Internet” буюу “Оксфордын Интернэтийн толь бичиг”-ийг орчуулах төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Монсудар хэвлэлийн газар, Адмон хэвлэх үйлдвэр болон Толь бичгийг орчуулах эрхийг олгосон Оксфорд их сургуулийн хэвлэлийн газарт орчуулгын багийнхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.
Орчуулгын ажилд оюунаа чилээж, цаг заваа харамгүй зориулсан багийн гишүүд Содовын Энхболд, Сэрээтэрийн Лодойсамба, Ишдоржийн Цэрэн-Онолт, монгол хэлний редактор Энхтөрийн Мөнх-Учрал болон санаа оноо, сэтгэл зүтгэлээ өргөж хувь нэмэр оруулсан Цэгмидийн Энхмаа, Сандагдоржийн Отгонбаяр, Очирбатын Отгоннаран, Нацагдоржийн Чимгээ, Гантөмөрийн Гандэмбэрэл, Санлигийн Бадрал нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ариун номын буян ашид дэлгэрэх болтугай.
Мятавын Эрдэнэчимэг
Тус толь бичгийг хэвлэх эрх МОНСУДАР хэвлэлийн газарт хадгалагдана.
Comments
Баяр хүргэе! :)