Skip to main content

Эвлүүл, дүрсэл, хамтаар хэрэглээ


Блог доо салхи оруулалгүй зад амраад, ажиллаад, аялаад, ажил төрөл, үйл явдалд дарагдсаар явтал нэг мэдэхэд намар болчхож. Бичмээр санаа оноо байвч зав байхгүй гэсэн худал бодолдоо өөрөө итгэж явтал, хэд хоногийн өмнө Гүүглийн баримт бичгийн жагсаалтад Нэгдмэл Хүснэгт Google Fusion tables хэрэглэж болно гэх сонирхол татсан мэдээ уншаад сониуч зангаараа байхгүй заваа гаргаад нэгэн туршилт хийж үзэв.

“Нэгдмэл хүснэгтийг хэрэглэж өөрийн өгөгдлөө газрын зургаар мөн төрөл бүрийн график дүрсээр нийтлэх, өөрийн өгөгдөл хүснэгтээ онлайн хост хийх, олон хүний бэлтгэсэн өгөгдөлтэй хоршуулан хэрэглэх боломжтой юм” гэснийг уншаад Улаанбаатарын эмнэлгийн үйлчилгээнүүд ч юм уу, номын дэлгүүрүүд ч юм уу, улсын цэвэр усны нөөц юм уу, зэрлэг амтны тархац ч юм уу, тухайн үеийн хур тунасны онлайн зургууд ч байдаг юм уу янз янзаар ашиглах боломж байна гэж санагдлаа. Энэ санаагаа бататгах аль эсвэл туршиж үзэхээр шууд л хайлтаар өөрт олдсон хэсэгхэн мэдээллийг дор нь онлайн нэгдмэл хүснэгт болгож оруулаад, хэдхэн минутад бүсчилсэн дүрс зургийг бэлтгээд гаргаж үзлээ.

Монголынхоо газрын зураг дээр аймаг бүрийн сумын төвийн нэртэй нь хүн амын нягтралыг олдсон мэдээлэл дээр тулгуурлаад тавьж үзэв. Аймаг бүрийн төвийн зураг байсан бол бүүр ч гоё харагдах байлаа.:D

Үүний хэрэглээг сонирхсон хүн дэлгэрүүлээд “support fusiontables”  хуудаснаас уншиж үзээрэй. Уг хүснэгт нь мэдээлэл бүхий өгөгдөл хүснэгтийг онлайнаар хялбар хост хийх, хамтран хэрэглэх, нийтлэх, төрөл бүрээр харуулах зарчмаар төрөл бүрийн өгөгдлийг орчин үеийн менежмент болон вэб хэрэглээний системүүдэд нийтлэх боломж олгох юм байна. 

Төрөл бүрийн жишээнд ашигласныг үзэсгэлэн (ExampleGallery) -гээс үзэж болно.

Санаа аваад хэрэглэж чадвал энэ бичлэгийг бичсэний хэрэг нь тэр дээ найзуудаа.

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Унших эх сурвалж, Хоёр

Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч  онлайн унших  ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг  энэ нийтлэлээс үзэж болно.  Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ.  Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмж...

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дара...