Хэд хоног олон янзын хураангуй үгтэй баримт бичиг эргүүлж тойруулж уншиж байтал “Acronym” -ийн хажуугаар барагтай л анзаардаггүй байсан “numeronym” тухай Википедиагаас уншлаа. Энэ тоонд суурилсан хураангуй үгийн тухай бусад хүнд сонин байж магад гэж бодлоо. Хураах арга нь үгийнхээ эхлэл төгсгөлийн үсгийг оруулаад дунд нь байгаа үсгийн ширхгийн тоог голд нь тавина. Цахим тооцоолуурын орчны зарим үгсийг глобалчлалын үед дараах хураангуйгаар хэрэглэж байгаа юм байна.
- a11y – Accessibility “ Ямар ч хүн компьютерыг хэрэглэх боломжтой болгох програм техник хангамжийн олон асуудлыг хамарсан технологи боловсруулах ажлыг илэрхийлэхэд олон улс хэрэглэх нэр томъё. Жишээ нь муу хардаг, сонсгол сул, яриж чадахгүй хүн зориулж ажиллагааг хялбарчлах олон янзын технологи байж болно. Програмууд дээр бол бүтэн үг байдлаар байж байдаг.”
- c11y - Consumability
- c14n - Canonicalisation / Canonicalization
- d11n - Documentation “Цахим тооцоолуурын орчинд баримтжуулалт, баримт бичгийг ойлгохдоо Онлайн тусламж, FAQ буюу Тогтмол Тавигдах Асуулт , how-tos буюу яаж хийж гүйцэтгэх, болон хэрэглэгчийн заварууд гээд олон баримтыг хамруулдаг байна.”
- G11n - Globalisation / Globalization (specifically of XML)
- i14y - Interoperability
- i18n - Internationalisation / Internationalization
- L10n - Localisation / Localization “Цахим тооцоолуурын орчны бүх хэрэгслийн бичвэрийн хэлийг өөр улс үндэстний хэл рүү орчуулж хэрэглэх буюу нутагшуулах гэж одоогоор хэрэглэж байна.”
- m10n - Monetization
- m12n - Modularisation / Modularization (specifically of XML)
- m17n - Multilingualization
- n11n - Normalisation/Normalization
- P13n - Personalisation / Personalization
- v11n - Versification
- v12n - Virtualization
- i13s - Interestingness
Миний нэг найз нууц үг хэрэгтэй болохоор нэг үсэг тоо нийлүүлээд юм гаргачихдаг юм. Тэр түүнийгээ үсгийн дуудлагатай зохицох тоогоор хийчихдэг. Би мартчихдаг болохоор санахгүй ээ. :-) Хараад байхад мэйл хаяг дээр хүмүүс төрсөн оноо ч юм уу хаяг нээсэн оноо тавьчихсан харагддаг юм. Харин нэг өдөр “Нутагшуулах = Н9х” гээд биччихсэн явж байвал яах болоо. :-)
Comments