Skip to main content

Posts

“Урд гараараа цохих”

Хэдэн жилийн өмнө хэсэг нөхдийн хамт орчуулгын төсөл хэрэгжүүлэхэд ажлын багт ажилласан нэг гишүүн маань хамтран ажилласан бусдадаа зориулж бичиж байсан санамжийг мэдээ солилцож бүлгийн нийтлэлээс авч тэмдэглэл дээрээ тавилаа. Мэдээллийн технологийн чиглэлээр сонирхон орчуулга хийж байгаа бусад залууст хэрэг болох бол вуу гэж бодоод нийтэллээ. Монгол хэл нь гарал үүслээрээ Алтай овог хэлнээ багтах бөгөөд үүнд түрэг, манж хамниган (буюу түнгүүс), солонгос, япон хэлийг хамааруулдаг. Хэв шинжийн хувьд монгол хэл нь бусад Алтай хэлний нэгэн адил залгамал (агглютинативный, агглютинирующий/ agglutinative, agglutinating) хэлэнд хамаарна. Монгол хэлний энэтхэг-европ хэлнээс ялгардаг нэг гол зүйл бол үйл үгийн үйлдэх хэв үйлдэгдэх хэвээсээ илүү идэвхтэй байдаг явдал. Энэ нь монгол хүний сэтгэлгээ, юманд хандах онцлогтой холбоотой, өөрөөр хэлбэл үйлд өртөгчийн талаас бус тухайн үйлийг үйлдэгчийн талаас илүү ханддагтай холбоотой гэсэн үг. Харин үйлд өртөгчийг илүүтэй анхаардаг нь европ зүгийн хэ...

Технологид монгол үг

Нээлттэй эхийн програм хангамжуудыг монгол хэл рүү нутагшуулах ажлыг өнөөдөр олон залуус сонирхон хийж байгаа тул "ОпенМН хэлэлцүүлэг->ОпенМН холбоо->Монголчлох стандарт-Мэдээллийн технологи" булангийн идэвхжүүлж ажиллуулах боломжтой байна. Үүнийг хэлэлцэхийн ашиг тус нь монгол хэл дээр гарч ирэх багц програм хангамжууд нь ижил үйлдэл, функцүүд нь бүгд жигд нэг хэллэгтэй болох тул, хэрэглэгч нар андуур ч эргэлзэлгүй монгол хэл дээр гарсан програмын бүтээгдэхүүнийг төвөггүй эзэмшиж, ашиглахад хялбар болно. Нээлттэй эхийн програм хангамжийг монгол түмэндээ эх хэл дээр хэрэглэх боломжийг бүрдүүлмээр байна. http://openmn.org/ сайтад олон залуусын хөдөлмөр зүтгэлээр бүтсэн мэдээллийн технологийн үг хэллэгийг агуулсан "нэр томьёо" булан бий тул бид түүнийг давхар баяжуулаад явах боломжтой юм байна. Санал болгох эхний хэдэн үгийг тэнд оруулсан тул санаа оноогоо илгээгээрэй. Дээр заасан буланд үгийг Англи үг= Монгол үг байхаар жишээ нь: "access = хандалт" ...

Вэбийн тэмдэглэл файл

Вэбийн тэмдэглэл файл (Web log file) , Вэб хуудаснуудад хэрэглэгчид хандсан талаарх ашиглалт болон бүртгэлийн мэдээг агуулах тэмдэглэл файл. Жишээлбэл, хөтөч тухайн хуудсанд хандах бүрд энэ хуудсанд хэдэн удаа хандсан, хөтчийн ажилласан компьютерын хаяг, хуудасны ачаалагдсан хугацаа зэрэг мэдээллийг вэб сервер автоматаар энэ файл руу бичнэ. Ийм мэдээлэл маш чухал юм. Жишээлбэл вэб мастер энэ мэдээлэл дээр тулгуурлан хуудсыг оновчтой болгох, хурдан хадгалах зэрэг олон зүйлийг тунгааж шийднэ. Компанийн ямар хуудас тогтмол хэрэглээнд, ямар нь огт хэрэглэгдэхгүй байгааг дүгнэх, мөн тэдний вэб сайтын бүтцэд болон маркетингийн бодлогод зохицуулалт хийж чадна. Вэбийн тэмдэглэл файлыг ажилчдын вэб хэрэглээний талаарх хяналт хийхэд улам их ашиглаж байна. Жишээлбэл ажлын цагаар компьютерын тоглоомын сайт руу хэн их орж байгааг илрүүлж болно. Хэрэглээний файлд дүн шинжилгээ хийх “програмын хэрэгсэл” хийх нь сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа бөгөөд ийм програмын төхөөрөмжийг вэб тэмдэглэл ашигла...

Нэгэн уулзалт

Саяхан нэг зураг хайгаад компьютерынхон дотрын эргүүлэх шахав. Тэгтэл нэг ийм зургууд гараад ирэх юм аа. 5 жилийн өмнөх зураг байна. Хугацаа гэж унтаад сэрэхэд л өнгөрчихжээ. Энэ залуус юу хийж байгаа бол гэсэн сониучхан бодолд хөтлөгдөөд интернэтээр хөтчөө (браузераа) унаад жаахан тэшлээ, би сайн танихгүй ч ганц нэгийн таньж байна. Тэд миний мэдэхгүй олон зүйлийг хийсэн байгаадаа, таван жил өнгөрсөн юм чинь нээлттэй эхийн програм хангамж хэрэглээд ажил төрлөө хийгээд явж байгаа бол уу, олон сайхан төслүүд хэрэгжүүлсэн байдаг бол уу, ном эрдмээ сураад мэдээллийн технологиор хаа нэгтэй ажиллаж байна уу, эсвэл монгол эх орноо бүтээн байгуулаад ярих ч завгүй яваа бол уу гэж бодлоо. Гэхдээ миний мэдэхийн аль 5 жилийн өмнө програм хангамжийг монгол хэлээр болгох буюу нутагшуулах ( нутаглуулах биш шүү ) ажлыг эхэлж байсан болохоор мэдээллийн технологиор гарч байгаа шинэ нэр томьёог монгол хэлээр зүгшрүүлэх ажилд бага ч гэлгүй хувь нэмрээ оруулсан болов уу. Зураг 1 Зураг 2 Зураг 3 Зураг 4 З...

Нээлттэй эх номын (3-р бүлэг)

Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно. Философи ба үндсэн зарчим. Хүмүүсээ нээлттэй эхийн програмд анхаарлаа хандуулна уу гэх ямар ч үндэслэл байгаагүй. Гэлээ ч дараах хоёр үндсэн урсгалын талаар олон хүн төстэй үзэл бодлоо хоорондоо хуваалцахаар хэлэлцэж эхэлсэн нь эрчимтэй хөдөлгөөнийг үүсгэхэд нөлөөлжээ. Нээлттэй эхийн хөдөлгөөнийг ойлгохын тулд дараах хоёр зарчмыг ойлгоход хангалттай. Програм хангамжийн эрх чөлөө. Нээлттэй эх хөгжүүлэх загвар. Програм хангамжийн эрх чөлөө. Нээлттэй эхийн хөдөлгөөнтэй ижил өмнөх үеийн програм хангамжийн хөдөлгөөн бол чөлөөт програм хангамжийн хөдөлгөөн юм. Хэдийгээр нарийн тодорхойлолтын тухай хэлэлцэгдэж байгаа ч програм хангамжийн эрх чөлөө гэдгийн до...