Нээлттэй эхийн програм хангамжуудыг монгол хэл рүү нутагшуулах ажлыг өнөөдөр олон залуус сонирхон хийж байгаа тул "ОпенМН хэлэлцүүлэг->ОпенМН холбоо->Монголчлох стандарт-Мэдээллийн технологи" булангийн идэвхжүүлж ажиллуулах боломжтой байна. Үүнийг хэлэлцэхийн ашиг тус нь монгол хэл дээр гарч ирэх багц програм хангамжууд нь ижил үйлдэл, функцүүд нь бүгд жигд нэг хэллэгтэй болох тул, хэрэглэгч нар андуур ч эргэлзэлгүй монгол хэл дээр гарсан програмын бүтээгдэхүүнийг төвөггүй эзэмшиж, ашиглахад хялбар болно. Нээлттэй эхийн програм хангамжийг монгол түмэндээ эх хэл дээр хэрэглэх боломжийг бүрдүүлмээр байна.
http://openmn.org/ сайтад олон залуусын хөдөлмөр зүтгэлээр бүтсэн мэдээллийн технологийн үг хэллэгийг агуулсан "нэр томьёо" булан бий тул бид түүнийг давхар баяжуулаад явах боломжтой юм байна.
Санал болгох эхний хэдэн үгийг тэнд оруулсан тул санаа оноогоо илгээгээрэй.
Дээр заасан буланд үгийг Англи үг= Монгол үг байхаар жишээ нь: "access = хандалт" гэж бичиж оруулаад хэлэлцээд явах санал байна. Өөр санал хүсэлт байвал хэлэлцүүлгээр шийдэд явбал ямар вэ?

Comments
Орчуулах сонирхолтой хүмүүс их болохын зэрэгцээгээр дагаад тэднийг нэгтгэх бас ажил явагдах хэрэгтэй байх. Түүнээс хэдэн талд тус тусдаа нэг нэг програм хангамж орчуулаад байвал чанар болоод, стандартад муугаар нөлөөлөх болов уу гэж боддог.
OpenMN дээрх үгсийн сан их, мөн өмнө нь хэлэлцэгдээд батлагдсан үгс нилээн байгаа учир түүнийг нь ашиглах нь хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. :)