Skip to main content

Нээлттэй эх номын (3-р бүлэг)



Нээлттэй эх(Open Source) нэртэй номын эх сурвалж Англи хэл дээр http://en.wikibooks.org/wiki/Open_Source холбоос дээр байгаа бөгөөд нээлттэй эхийн тухай мэдэхийг хүсэгчдэд зориулж GNU лицензийг баримтлан орчуулж бэлтгэлээ. Номын хэсгүүдэд эндүү ташуу орчуулга, үг үсгийн алдаа байвал бичиж тусалбал номыг сайжруулж засахаар хичээх болно.

Философи ба үндсэн зарчим.

Хүмүүсээ нээлттэй эхийн програмд анхаарлаа хандуулна уу гэх ямар ч үндэслэл байгаагүй. Гэлээ ч дараах хоёр үндсэн урсгалын талаар олон хүн төстэй үзэл бодлоо хоорондоо хуваалцахаар хэлэлцэж эхэлсэн нь эрчимтэй хөдөлгөөнийг үүсгэхэд нөлөөлжээ. Нээлттэй эхийн хөдөлгөөнийг ойлгохын тулд дараах хоёр зарчмыг ойлгоход хангалттай.

  • Програм хангамжийн эрх чөлөө.
  • Нээлттэй эх хөгжүүлэх загвар.

Програм хангамжийн эрх чөлөө.

Нээлттэй эхийн хөдөлгөөнтэй ижил өмнөх үеийн програм хангамжийн хөдөлгөөн бол чөлөөт програм хангамжийн хөдөлгөөн юм. Хэдийгээр нарийн тодорхойлолтын тухай хэлэлцэгдэж байгаа ч програм хангамжийн эрх чөлөө гэдгийн дор гурван ойлголтыг ерөнхийдөө ойлгож болно.

  • Чөлөөтэй хэрэглэх

Програм хангамжийг өөрийн хувийн хэрэгцээнд зориулж хязгаарлах ёсгүй, үүнээс гадна зохиогчдын үүрэг хариуцлагыг хязгаарласан хууль дүрэм байх ёсгүй гэж олон хүн үздэг.
Майкрософт Виндовз гэх мэт арилжааны багц нь тодорхой зориулалтаар хэрэглэх гээд хязгаарлалтууд хийснээрээ эрс ялгаатай байдаг. Америкийн зохиогчийн эрхийн хууль дүрэмд энэ эрх чөлөө хувийн гэрээгээр хязгаарлаагүй бол хэрэгжинэ гэжээ.

  • Чөлөөтэй өөрчлөх

Байгаа програмуудыг чөлөөтэй өөрчлөх эрхтэй гэдэг нь чөлөөтэй хэрэглэн гэдгээсээ ч чухал байж болох юм. Нээлттэй эхийн энэ эрх чөлөө нь чиний өөрчилсөн хувилбар чинийх гэдгийг үргэлж сануулахаар хэрэгждэг юм. Нээлттэй эхийн зарим лиценз нь өөрчлөгч авч хэрэглэсэн эх кодын лицензийг зайлшгүй өөрчлөгдсөн ажилд мөрдүүлэхийг шаардана. (Жишээ нь Майкрософттай дундаа хэрэглэдэг эх програмууд байна.) Ийм эрх чөлөөг хэрэглэгч нарт олгодог бүрэн гүйцэд програм хангамжийн багц илэрхий цөөхөн байдаг. Зохиогч өөрөө зөвшөөрснөөр өөр бусдад энэ эрх чөлөөг олгоно.

  • Чөлөөтэй түгээх

Өөрчилсөн эсвэл өөрчлөөгүй байдлаар програм хангамжийг түгээх боломж чөлөөтэй байх нь сүүлийн оньс нь юм байна. Програм хангамжийн багцын түгээлтийг хязгаарлан гэсэн ойлголт түүнийг ашиглаад бусдын хийх гэсэн ажлыг хязгаарлах гэсэн ойлголттой холбоотой. Нийгмийн бүлэгт хүмүүсийн хөгжүүлж оруулах ажилд саад болох ойлголттой шууд холбоотой. Чөлөөтэй өөрчлөхөд ижилхэн, зарим нээлттэй эхийн лицензэд чөлөөтэй түгээхийг хязгаарлахдаа ихэвчлэн шаардлагатай өөрчлөлт(сольсон) оруулсан зүйлийг зарим төв хадгаламжид (repository) буцааж өргөн мэдүүлсэн байхыг шаарддаг. Энэ нь өөрчлөх эрхтэй хамт зохиогчийн патентын эрх нь хэрэгжинэ гэсэн утга.

Энэ эрх чөлөөний шаардлагаас гарах гайхшруулах зүйл нь чөлөөт програм хангамж эдийн засгийн хувьд чөлөөтэй. Нэлээд олон лиценз нь програм хангамжид өөрчлөлт оруулсан эсвэл оруулаагүй ч худалдах буюу арилжааны хязгаарлалт хийгдээгүй байдаг. Харин түүхийн бодит амьдрал дээр нэлээд хэдэн бүлгийн чөлөөт програм хангамж гэж ерөнхийдөө ойлгогддог програмын тус тусдаа хэсгүүд нь хураамжаар олгосон байдаг. Лицензээс хамаар ч арилжаалахдаа өөр хязгаарлалтад орж болно.

Жишээлбэл програм хангамжийн эрх чөлөөг хангах GNU General Public License (Олон нийтийн лиценз/Нийтийн дундын лиценз) буюу GPL гэж нэрлэх лицензтэй програм хангамж түгээгчдэд тодорхой хязгаарлалт хийдэг. GPL-ийг GNU төсөлд зориулж Ричард Сталлман боловсруулж бичжээ. GPL-д дээр дурдсан эрх чөлөө тухай ойлголтыг бүгдийг жагсаан бичсэн байдаг. Дээрх гол шугамаас ялгагдах үндсэн ялгаа нь Бүтээлч эгэл олныг(Creative Commons) “Хуваалц, ижилхэн хуваалц(Share and Share Alike)” гэсэн нөхцөлөөр уриалан дууддаг. Хэрэв GPL лиценз дор байх тодорхой програм хангамжийн багцын өөрчлөлтийг түгээхээр бол өөрийн чинь гүйцэтгэсэн ажлын хэсэг GPL лицензийн дор байна гэдгийг зайлшгүй зөвшөөрөх шаардлагатай болно. GPL лицензийн тухай нэмэлт мэдээллийг номын лиценз гэсэн бүлгээс дэлгэрүүлэн уншаарай.

Нээлттэй эх хөгжүүлэх загвар.

Нээлттэй эхийн философийн хоёрдох гол баримтлал нь шинэ програм хангамж хөгжүүлэх загварын аятай орчинг бий болгоход оршино. Нээлттэй эх нь санаа оноогоо хуваалцах тухай ойлголт бөгөөд олон тооны сонирхолтой хөгжүүлэгчдийн чармайлтаар зохиосон програмыг тархааж өгнө. Энэ хуваалцах зарчим нь сайн програм хангамжийг богино хугацаанд хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь уламжлалт хөгжүүлэх загвараас илүүтэйгээр хэрэглэгчдийн санал хүсэлтийг (feedback) -аар шууд хөгжүүлэгч нарт хүргэнэ. Apply болон IBM гэх нэрээрээ танигдах програм хангамжийн голлох компаниуд энэ аргаар програм хангамж бичих нь давуу талтай гэж үздэг. Дарвины төслийг (Darwin project) Apply энэ аргаар гүйцэтгэсэн бөгөөд IBM энэ хөгжүүлж буй загварыг бусад компаниуд хэрэглэхэд анхаар ч нээлттэй эхийн бүлгийн хэрэглэгчдэд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор програм хангамжийн хэд хэдэн мэдэгдэхүйц хандивыг оруулсан.

Comments

М.Огоо said…
Wow Та ямар мундаг цаг гаргаж энийг орчуулаа вэ? Дараа тухтайхан хараад нэмж хасах санаа оноо байвал нэмье
Их баярлалаа, монгол олон залуус уншаасай, ойлгоосой гэж хичээж орчуулж байгаа юм, санаангүй бизнэтворк гэдэг сүлжээнд ороод жаахан ажиглалаа. Манай залуусын 80-90 хувь нь үүнийг нэг их сонирхохгүй, өөр зүйл сонирхож байна. Ийм зүйл сонирхох цаг нь болоход бэлэн байж байг гэж бодлоо. Уг нь оны өмнө эхэлсэн боловч дуусгаж амжихгүй л байна. Зав зайгаараа санаа оноо байвал хэлээрэй.
bayarhuu said…
Та шүү...
Танаас нэг зүйл асуухад танд энэ OpenSource коммунист юм шиг санагддаг уу? Хуучин зөвлөлт улс бол лаг сайн дэмжих байсан байх даа lol.
Хихи... Харамсалтайн коммунистууд энэ аргийг урвуугаар хэрэгжүүлж байсан болов уу, Эх номын санамжийг нэг хараарай энэд асуултын тань хариулт байна :D
Баярхүү өөрөө энэ үгүүдийг хэрэглэдэгийн хувьд дараах орчуулга монголоор аль хир онсоныг хэлж туслаана уу.

Хөөрөлдөх өрөө, Э-мэйл ба Мэдээ солилцох бүлэгт өргөн хэрэглэх хураангуй үгс:
...
LMAO = Laughing My Ass Off (хөх инээд хүргэж байна)
LOEL = Laughing Out Extremely Loud (тас тас хөхрөх)
LOL = Laughing Out Loud (чангаар инээх)
...
bayarhuu said…
"хөх инээд хүргэж байна" гэдгээс бусад нь болж байна. Laughing My Ass Off миний ойлгож байгаагаар уг хүн инээсээр байгаад инээдээ барьж чадахгүй улмаар гэдэсний булчин нь чангарч бөгсөн бие нь тасарах шиг болсон байх нь л дээ(инээв). "бөгсөө тасартал инээлээ" гэж монголоор байдаггүй тул "Элгээ хөштөл инээлээ" "Татаж унтлаа инээлээ" гэвэл зүгээр ч юм уу
bayarhuu said…
Эх номын санамж гэж хаана байгаан бол?
This comment has been removed by the author.
Баярлалаа, Баярхүү чиний хэлсэн яг болж байна миний бодлоор. Давраад дараах үгсийг асуучихяа. :-)

ROFL Rolling On Floor Laughing (инээсэндээ шалан дээгүүр өнхрөх, элгээ хөштөл инээх)
ROTF Rolling On The Floor (инээсэндээ шалан дээгүүр өнхрөх)
ROTFL Rolling On the Floor Laughing (инээсэндээ шалан дээгүүр өнхөрөх)

8-р бүлэгт байгаа ( Tips ) хараарай, Хянаад өнөө маргашгүй орчуулга гаргана.
bayarhuu said…
Татаж унтлаа инээв, Эвхэрч унтлаа инээв, Үхтлээ инээв гэх мэт хэллэгүүдийг сонсож байсан юм байна. Эндээс эвхэрч унтлаа инээх илүү тохирох юм уу даа.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг

Илжигний "И"

"И" үсгийг би илжиг гэх үгийг бичихэд хэрэглэх "и" үсэг гэж хэлдэг юм. Цагаан толгойн үсэг нүдлүүлэхэд ишиг, идээ, ингэ гээд олон үг жишээ болгож авдаг байх л даа. Харин электрон гэх үгийн “e” үсгийг орлож орсон, кирилл бичгээр бол “э” үсэгтэй “email” үгийг “и-мэйл/и-майл” гэж галиглаад бичээд байх юм аа. Гэтэл “email” гэсэн үгийг “э-шуудан” бүүр болохгүй бол “э-мэйл” гэж хэлмээр санагдах юм. Хэрэв “и” үсгээрээ галиглана гэж муйхарлаад энд тэндгүй хэрэглээд байхад би илжиг шиг зүтгээд “э” үсгээр бичнэ гээд байдаг. Энэ олон “э”-г яах ч юм билээ дээ. ebook = э-ном ebook reader = э-ном уншуур ecard = э-ил захидал, электрон ил захидал ecash = э-мөнгө, электрон мөнгө ecatalog = э-лавлах, э-жагсаалт ecommerce = э-худалдаа ecruiting = э-элсүүлэлт, электрон элсүүлэлт ejournal = э-сэтгүүл, электрон сэтгүүл elancer = э-гэрээт ажилтан electronic business = электрон бизнес electronic cheque = электрон чек electronic commerce = электрон худалдаа electronic journal = э

Хамтдаа уншъя

Нээлттэй эх номын орчуулгын эхний хэсгүүдийг нэгтгэж уншигч нарт татаж авах, хэвлэх боломж олгох зорилгоор бэлтгэж бэлэн болголоо. Ингээд хаанаа ачаалах вэ гэж бодохоосоо өмнө, нээлттэй эхээр ажиллах танил хэдэн залуус даа шууд Э-мэйлд хавсаргаад явуулчихлаа. Дараа нь мэйлээ шалгаж байснаа ГҮҮГЭЛ ахын баримт бичиг хуваалцах горимыг санаад PDF файлаа ачаалж орхисон чинь нэг их урт холбоос (линк) гаргаад өглөө, гэхдээ хэн ч эндээс татаж аваад, эсвэл хэвлээд унших боломжтой байна. Та сонирхож уншмаар бол орчуулгыг бүрэн эхээр Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай. Гарчиг 1.Удиртгал 1.1 Нээлттэй эх гэж юу вэ? 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ? 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software) 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш 2.Түүх 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD) 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл 2.3 Дэлгэрүүлж цааш унших 3.Философи ба үндсэн зарчим. 3.1 Пр