Skip to main content

Posts

Цонхтой гэр

Хүн бүр адилгүй байх би хувьдаа хаа газраар явахдаа монгол ханхалсан юм бүхнийг сонирхож явдаг юм. Гурван жилийн өмнө Лүксэнбүргт нэг жижигхэн хотод явж байтал Наадам гээд нэртэй дэлгүүр байж билээ. Ажил тарсан тул дэлгүүр хаалттай байсан боловч би цонхоор сайтар хараад яг манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байхыг хараад маргааш нь ажил тарахаас өмнө нь зориуд амжиж ирээд, танай дэлгүүрээс боорцог авна гээд монгол хэлээр яриад ортол дэлгүүрийн эзэгтэй инээд алдаад уулзаж билээ. 

Системийн найдвартай ажиллагаа

Линүксийг Майкорсофт Виндовзийг  бодвол харьцангуй найдвартай систем гэж тооцдог ч   зуун хувь дархлагдсан систем биш ээ гэдгийг нэлээд зүйлээс би олж уншсан тул ер нь ердийн хэрэглэгч нар юу ойлгосон байхад болох вэ гэдэг үүднээс уншиж ойлгосон зүйлсээсээ орчуулж бичлээ. Сүүлийн үед нээлттэй эхийг дэмжигчид Линүксийн Үбүнтү хувилбарыг өргөн хэрэглэж эхэлж байна.  Үбүнтү систем нь өөрөө интернет хэрэглэх дэвсгэр дээр зохион бүтээгдсэн бөгөөд үнэн хэрэгтэй Виндовзийг бодвол онлайн орчинтойгоо илүү нягт зохицсон   юм. Таны суулгах ихэнх хэрэглээний програмууд автоматаар вэб сайтаас татагдаж сууна. Интернет дээр найдвартай(security) ажиллахад тус болох багахан хэмжээний хэдэн зүйлийн талаар өгүүлье. Дэлгэрүүлээд уншихыг хүсвэл : Ubuntu Pocket Guide and Reference, Keir Thomas,2009; / LINUX The Complete Manual, MacBook,2009;   Мэдэхэд илүү шүү :-)        Үбүнтү системийг найдвартай буюу аюулгүй ажиллуулахад туслах,...

"Илбэт" тоон гурвалжин

Санаа оноо

Гүүгл-ийн монгол хэл дээрх агуулгууд нэмэгдэж байгаа нь их сайхан байна.  Олон хүн оролцоосой.  Вэб сайт, програмын хэрэгсэл, тусламж  ... гээд олон төрлийн агуулгыг монгол хэл рүү хөрвүүлэхдээ орчуулгыг мөр мөрөөр гаргаж ирдэг хэрэгсэл ашиглахаар утгын уялдаа алдагдаад байх шиг надад санагдаад байдаг юм.  Нэг хэсэг зүйлийг бичиж үзээд дахин дахин унших өөрийн болгох нь чухал санагддаг. ( Агуулгын орчуулгад "Google Translatоr Toolkit" зүгээр санагдаад байгаа. Үүнтэй ижил нээлттэй эхийн хэрэгсэл бас байна. Гэхдээ туршиж амжаагүй л байна. ) Жишээлбэл би http://www.google.mn/quality_form сайтын монгол хэлээр байх хуудасны баруун хажуугийн дараах хэсгийг ингээд засмаар санагдаж байна л даа. Хуудас дээр English Миний санал Үүгээр би өөрийнхөө бодлыг хэн нэгэнд тулгах гээгүй.  Энэ ердөө л миний бодол харин та юу гэж бодож байна вэ?  Англиар бол байжил байна харин монгол хэлээр хэлэлцэж ярилцдаг тусалдаг сайт байдаг бол уу?

Хураангуй-1

Хураангуй үгсийн монгол хэл дээр товчлох боломж ийм байж болох уу? Англи Задаргаа Орчуулга Монгол Галиг API Application Programming Interface Хэрэглээний Програмчлалын Интерфэйс / Хэрэглээний про...