Хүн бүр адилгүй байх би хувьдаа хаа газраар явахдаа монгол ханхалсан юм бүхнийг сонирхож явдаг юм. Гурван жилийн өмнө Лүксэнбүргт нэг жижигхэн хотод явж байтал Наадам гээд нэртэй дэлгүүр байж билээ. Ажил тарсан тул дэлгүүр хаалттай байсан боловч би цонхоор сайтар хараад яг манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байхыг хараад маргааш нь ажил тарахаас өмнө нь зориуд амжиж ирээд, танай дэлгүүрээс боорцог авна гээд монгол хэлээр яриад ортол дэлгүүрийн эзэгтэй инээд алдаад уулзаж билээ.
Үүнтэй адил сонирхолтой зүйлтэй заримдаа таарахаар өөрийн эрхгүй баярлана гээч. Англид North Norfolk гэдэг газраар явж байтал Thornham, Drove Orchards тосгонд "Юурт ресторан" байна гээд Монгол гэрийн зурагтай сурталчилгаа сэтгүүл дээр байж байхыг саяхан харсан. Гэр гээд бичсэн бол монгол гэдэгт итгэх байсан ч ер нь замдаа дайраад гаръя гэж бодлоо. Очсон алим, лийр жимс ургуулдаг аж ахуй бололтой байна, тэнд гэр загварыг ашиглаад хөөрхөн хоолны газар байгуулчихжээ. Харин ороод монгол хүнтэй таарсангүй, монгол хоолоор үйлчлэн гэж бичээгүй байна. Тэгэхдээ гэрээр нь ороод цай уугаад гарсан сайхан санагдсан шүү. Түүгээр явбал ороод гараарай, сонин байж магад. Дараа заваараа зургийн цомог хийгээд холбоосыг оруулъя. :-)
Comments