Skip to main content

Системийн найдвартай ажиллагаа

Линүксийг Майкорсофт Виндовзийг  бодвол харьцангуй найдвартай систем гэж тооцдог ч   зуун хувь дархлагдсан систем биш ээ гэдгийг нэлээд зүйлээс би олж уншсан тул ер нь ердийн хэрэглэгч нар юу ойлгосон байхад болох вэ гэдэг үүднээс уншиж ойлгосон зүйлсээсээ орчуулж бичлээ. Сүүлийн үед нээлттэй эхийг дэмжигчид Линүксийн Үбүнтү хувилбарыг өргөн хэрэглэж эхэлж байна.  Үбүнтү систем нь өөрөө интернет хэрэглэх дэвсгэр дээр зохион бүтээгдсэн бөгөөд үнэн хэрэгтэй Виндовзийг бодвол онлайн орчинтойгоо илүү нягт зохицсон   юм. Таны суулгах ихэнх хэрэглээний програмууд автоматаар вэб сайтаас татагдаж сууна. Интернет дээр найдвартай(security) ажиллахад тус болох багахан хэмжээний хэдэн зүйлийн талаар өгүүлье. Дэлгэрүүлээд уншихыг хүсвэл : Ubuntu Pocket Guide and Reference, Keir Thomas,2009; / LINUX The Complete Manual, MacBook,2009;   Мэдэхэд илүү шүү :-)       

Үбүнтү системийг найдвартай буюу аюулгүй ажиллуулахад туслах, дараах таван хүчин зүйлийг тохируулах нь зүйтэй.
  • Системээ цаг үетэй дүйцүүлэн хэрэглэх
  • Сүлжээ болон интернетээс ирж болох аюулаас өөрийн компьютерыг хамгаалахаар галын ханыг тохируулах
  • Вирус таних програмыг суулгах
  • Өгөгдлийг битүүмжлэх (encrypting), шалтгаан нь хэрэв таны өгөгдөл хулгайлагдах эсвэл буруу гарт орвол хэрэглэх боломжгүй байх болно
  • Өөрийнхөө вэб хөтчийн найдвартай/аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэх
Системээ цаг үетэй дүйцүүлэх

Үбүнтүнийг бусад үйлдлийн системийн адил цаг үетэй дүйцүүлэн тогтмол сайжруулж хэрэглэх нь чухал. Ингэснээр та буглааг цэвэрлэсэн цоорхойг цөөлсөн програмын сүүлийн хувилбараар хангагдах бөгөөд таны системд хакерууд болон вирус орж ирэх арын хаалга багасан гэсэн үгээ. 

Апдэйт менежер ба цаг үетэй дүйцүүлэх менежер


Үбүнтү системийг автоматаар системийг цаг үетэй дүйцүүлэхээр хэрэглэх програмыг Апдэйт менежер (Update Manager) гэж нэрлэнэ. Энэ програм нь системд суулгасан програмуудын хувилбарыг  репозитор буюу програмын хадгаламжийн сан дахь өнөөдөр түгээж байгаа хувилбартайгаа дүйцэж байна уу гэдгийг системийн ажиллагаанд нөлөөлөлгүй араар нь тодорхой мөчлөгтэй  автоматаар шалгаж байдаг.

Тус програм GUI (хэрэглэгчийн график интерфейс)-ийн ямар хувилбарыг ашиглаж байгаагаас хамаарч айкон(хөрөг)-аар  санамжийн талбарт (дискторын доод талд гарах мөрөнд) гарч ирэхийг та лав анзаарсан байх, тэнд од эсвэл доошоо заасан улаан сум байх ба эхний үед шинэчлэх зүйлийг авах болно гэж танд хэлж өгнө. Айконыг товшиход цаг үетэй дүйцүүлэх шинэ багцуудын жагсаалт гарч ирнэ.

Зөвлөмж: Эхлээд бусад ямар нэг програм хангамжийн суулгац бэлтгэх ажиллагааг гүйцэтгэж байгаа  програмыг хаасан байхыг шалгах хэрэгтэй, жишээлбэл Synaptic. Яг энэ мөчид администратор хийх буюу зохицуулах ажиллагааг удирдах ганц хэрэгсэл ажиллах хэрэгтэй. Үүнд тушаалын мөрөөр ажиллах терминал хэрэгсэл мөн хамаарна.

Шинэчлэх жагсаалтыг бүгдийг зайлшгүй унших нь албагүй ч гүйлгэн уншихад ердөө л нэг хоёрхон минут зарцуулах тул юугаа сайжруулж байгаагаа мэдээд авбал танд таатай байх болов уу. Цаг үетэй дүйцүүлэх жагсаалт таны сэтгэлд тохир ч байна гэж үзвэл програмыг автоматаар татаж аваад суулгах INSTALL UPDATES(шинэчлэлийг суулгах) гэсэн товчийг товшино.

Хэрэв хүсвэл Систем → Администраторын Апдэйт Менежерийг ажиллуулахад гарах      CHECK(шалга) гэсэн товчийг хулганаараа товшиж шинэчлэн суулгах зүйл байна уу гэдгийг шалгаж үзэж болно. Системийн бүрдлийн ямар хэсгийг шинэчилснээс хамаар ч суулгацыг бүрэн хийсний дараа компьютер аа шинээр эхлүүлэхээр системийг дахин ачаалах шаардлага гарч магадгүй. Хэрэв дахин ачаалах хэрэгтэй бол шинэчлэгч менежер нь айконыг дугараг хоёр сум болгож өөрчлөх бөгөөд түүнийг товшиход компьютерыг дахин ачаална гэж хэлж өгнө.

Харин Үбүнтү шинэ хувилбар гарангуут шинэчлэгч менежер “үсэрч ирэх” цонхоор танд мэдээлнэ. Сайжруулсан хувилбараар  шинэчлэлийг сонгож хийхээ та өөрөө шийдээд хийгээрэй.

Тушаалын мөрнөөс шинэчлэлийг гүйцэтгэх

Тушаалын мөрнөөс шинэчлэлийг гүйцэтгэхдээ ялгаатай хоёр өөр бүлэг тушаалыг өгч шинэчилж болно.
  • sudo apt-get update
  • sudo apt-get upgrade
эсвэл
  • sudo apt-get update
  • sudo apt-get dist-upgrade
sudo apt-get update багцуудын хамгийн сүүлийн үеийн жагсаалтыг гаргаж ирнэ. Иймээс шинэчлэл хийхээс өмнө үргэлж энэ тушаалыг өгч байх нь зүйтэй.

sudo apt-get upgrade нь програм хангамжийн бүх багцын хамгийн сүүлийн сайжруулсан хувилбарын шинэчлэлийг авч суулгана. Хэрэв системийг гар аргаар шинэчлэхийг хүсвэл тушаалын мөрнөөс энэ тушаалуудыг долоо хоног бүр ашиглаж байх шаардлагатай.

sudo apt-get dist-upgrade нь өмнөх тушаалаас юугаар ялгаатай вэ гэхээр системийн амин чухал нилээд файлуудыг нэгтгэн бүхэл системээр нь шинэтгэх ба Үбүнтү нь хамгийн сүүлд гарсан түгээгдэх хувилбараар шинэчлэгдэнэ гэсэн үг. Хэрэв 9.10 хувилбарыг ашиглаж байгаа бол 10.4 хувилбараар шинэчлэгдэнэ. Шинэ хувилбар гарч ирсэн үед энэ тушаал хэрэгжинэ.

(Санал:
  • Update= Шинэчлэх, Цаг үетэй дүйцүүлэх, Апдэйт;
  • Upgrade= Сайжруулсан хувилбар, Шинэтгэл, Апгрэйд;)


Галын хана аа тохируулах …

Comments

TTY1 said…
их хэрэгтэй бичлэг байна анхлан сурагч болон надад зориулчихжээ. Таны блогоос их зүйл ойлгодог шүү
Bichlegees hereg boloh zuil olj unshij baigaa bol bi bayartai baina.
Bicleg hyalbar baih tusam hund yum oilguulj tus boloh baih gej bodood baigaa. :-)
bayarhuu said…
Ubuntu дээр вирус таних ямар програм байна аа?
BitDefender гэсэн Anti-Virus богц байгаа юм байна. Би суулгаж туршиж үзээгүй л байна.
Гол нь Виндовз дээр суурилж Линүкс буюу Үбүнтү суулгахад вирусийн асуудлууд гарах юм байна гэж би ойлгоод байгаа. Харин Линүкс суурь дээр виртуал байдлаар Виндовз суулгаад ажиллавал найдвартай гэж Линүкс Формат гэсэн сэтгүүлд бичсэн байна. VMware Workstation and VirtualBox ашиглаж болох юм гэжээ. Шинэ юм мэдвэл мэдсэнээ хуваалцана :-)

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр ү

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха

Унших эх сурвалж, Гурав

Вэб хөтчөөр ахисан шатны хайлт хийх зуураа монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “ Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой ”  нэрт судрын дижитал хувилбарыг Данийн хааны номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байхыг олж үзлээ. Үнэндээ  300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ.  Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн тууж ийг интернетээс онлайн  унших боломжтой ч байна. Интернетэд энэ мэт эртний ном судар онлайн байгаад тулгуурлаж түүх, хэл уран зохиолын салбарт суралцдаг оюутан тухайн номын олон талын судалгааг хийх, програм хангамжийн чиглэлээр сурч байгаа нэг нь  танин мэдэхүйн чиглэлийн монгол агуулгатай хялбаршуулсан онлайн ном, эсвэл үгийн санг үүсгэх боломжийг нь технологи талаас нь бүрдүүлэх, зураг дизайн хийх чадвартай нь элдэв янзын арга технологийг ашиглаад сонирхолтой вэб сайт бэлтгэх гэх мэт төрөл бүрийн шийдлүүдийг гаргаж болох юм. Бас нэгэн эх сурвалж, номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дотор 1800 о

Бичмэл тиг

Ерээд оны эхэнд PC компьютерт DOS систем дээр Монгол бичгийн СУДАР хэмээх програм хангамжийг хийж байх үед хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Төмөрпүрэв(одоо Үсэг хэвлэх үйлдвэр) ах энэ хуудаснууд өгснийг өгөрсөн сар нэгэн найзын хүсэлтээр номынхоо сангаас олж их л баярлав. Фонт хийх хүсэлтэй хүн фонт зурагч аль нэг програмыг ашиглаж  үсэг бүрийг зургаар оруулж “background” давхаргад оруулаад зурах хэмжээгээрээ том жижгийг бэлтгэж “foregroung”  дээрээ цэгээр зурж болно. Хэрэв таны хэрэглэж байгаа програм хангамж “autotrace” програмыг ашиглах боломжтой бол зургаас автоматаар глипийн зургийг гаргаж ирэх боломжтой байгаа. Энэ ямар ч байсан гайгүй ноорог болох тул гар аргаар бага зэргийн засварууд орж ирэх байх.  Мөн битүү тойргоор дотор дотроо зурагдах зураасаар ямар нэг үсэг зурагдаж байвал жишээлбэл үгийн дунд орох О үсэг гэдэс хэлбэрийг зурахдаа гадуур битүү зураасны чиглэл цагийн зүүний дагуу, дотор талын битүү зураас цагийн зүүний эсрэг байхыг анхаар ч хийнэ. Үүний дараа зурлагуудыг

Мультимедиа-н гурав

Хэд хоногийн өмнө Линүкс формат сэтгүүлээс юм уншиж суутал “Салхитай тэнгэрийн үүл хурдан, Саруул ухаантны санах хурдан, Сайн морины явдал хурдан” гэж  гурван хурдан буюу Ертөнцийн гуравууд санаанд ороод нээлттэй эхийн мултьтимедиа хэрэгсэл програмын талаар юм бичмээр санагдав. Үүнийгээ Мультимедиа-н гурван бүтээгч, Мультимедиа-н гурван засварлагч, Мультимедиа-н гурван тоглуулагч гэж хэлбэл болмоор ч юм шиг байна. Мультимедиа гэдэг нь компьютерээр боловсруулдаг янз бүрийн мэдээллийн хэрэгслийг дүрслэхэд хэрэглэдэг ерөнхий нэр томъёо. Мультимедиагийн жишээнд дуу, график дүрс, видео дүрс, хөдөлгөөнт дүрс болон бичвэрүүд гээд олон зүйл  багтдаг. Мультимедиа бүтээх гурван хэрэгсэл Холигч (Blender)  Ихэнх үйлдлийн систем дээр ажиллах боломжтой 3D буюу гурван хэмжээс агуулгыг бүтээгч нээлттэй эхийн хэрэгсэл програм. Хэрэгслийг жишээ нь телевизийн медиа бүтээх, богино хэмжээний анимэйшин кино бүтээхэд хэрэглэдэг.   LMMS (Linux Multimedia Studio)  Дууг синтез хийхэд, MIDI ke