Skip to main content

Posts

Бүртгэл эргүүлэх (logrotate)

Бүртгэл файлууд (1) Бүртгэл файлууд (2) үргэлжлэл Бүртгэл эргүүлэх (logrotate)-ийг ашиглаж бүртгэл файлуудыг архивлах. Та /var/log/ хавтас доторхоо харахад зарим бүртгэл файл жишээлбэл kern.log , kern.log.1   kern.log.2.gz гэх мэтээр харагдаж байгаа байх. Ийм файлуудыг эргүүлсэн бүртгэл файлууд гэж нэрлэдэг. Хугацааны явцад бүртгэл файлын мэдээлэл нэмэгдсээр байх тул уншихад төвөгтэй том файл болдог. Энэ үед жинхэнэ бүртгэл файлын нэр өөрчлөгдөж шинэ kern.log файлыг үүсгэдэг. Энэ бүгдийг бүртгэл эргүүлэх (logrotate) хэрэгсэл програмын /etc/logrotate.conf  тохируулгын файл ын тусламжтайгаар зохицуулж шинэ файл үүсгэх, хуучныг өөр нэрээр нэрлэх, шахаж архивлан хадгалах гэх мэт ажиллагааг гүйцэтгэнэ.  /etc/logrotate.conf файл ихэвчлэн дараах байдалтай харагдана. # долоо хоног бүр бүртгэл файлыг эргүүл weekly # сүүлийн 4 долоо хоногийн эргүүлсэн файлуудыг хадгал rotate 4 # хуучин бүртгэл файлуудыг эргүүлсний дараа шинэ хоосон файлыг үүсгэ create # хэрэв...

Бүртгэл файлууд (2)

Бүртгэл файлууд (1) үргэлжлэл Бүртгэл файлуудаас зөвхөн хэрэгцээт зүйлээ үзье гэвэл grep болон tail тушаалыг ашиглах боломжтой. Жишээлбэл “sudo” буюу “супер хэрэглэгч гүйцэтгэх” гэсэн тушаалыг хэрэглэж байхад танаас нууц үг асуугаад байх нотолгоо гаргах системийн хэрэгсэл нь хэрэгцээндээ зориулж нотолгооны бүртгэл файлыг /var/log/auth.log -г хөтөлдөг. Хэрэв SSH “Secure Shell” буюу аюулгүйн бүрхүүл гэх сүлжээний протоколоор хоёр өөр сүлжээний төхөөрөмжүүдийн хооронд нэвтэрсэн бол мэдээллийг дээрх бүртгэл файлд бичнэ. Та юу хэрэглэж байгаагаас хамаар ч бүртгэл файл төрөл бүрийн зүйлийг тэмдэглэсэн байна. Жишээлбэл SSHD хамааралтай login буюу бүртгэлээр нэвтрэн орсон тухай мэдээллийг зөвхөн авъя гэж бодвол grep sshd /var/log/auth.log | less гэсэн тушаалын хайлтаар танд хэрэгтэй зүйлийг чинь гаргаад өгнө. Өөрөөр хэлбэл sshd гэсэн үг /var/log/ хавтсан дахь auth.log файлд байгааг хайлтын grep тушаалаар хайж олоод үр дүнд less тушаалын тусламжтайгаар хуудсаар үзүүлнэ. ...

Монгол бахархал

Монгол бичгийн тухай Игл ТВ -гээр бэлтгэсэн нэвтрүүлгийг Yuotube дээрээс дараах холбоосоор орж үзээрэй. МОНГОЛ БИЧГИЙН ТУХАЙ НЭВТРҮҮЛЭГ Их сайхан нэвтрүүлэг байсан. Видеоны цэгийн нягтралыг сайварлачихвал илүү сайхан болох байх гэж санагдлаа. Швейд Гүнжийн бичлэгт үзсэн ТВ нэвтрүүлгийн дүрсийн  чанар цэвэр сайн харагдаж байна. Тэр ямар технологи хэрэглэсэн байдаг юм болоо. Эсвэл ердөө л резалушин буюу цэгийн нягтралд байна уу,  Монголнювис дээр гарсан наадмын нэвтрүүлгийг европоос үзэх гэсэн тасраад огт үзэж болохгүй байлаа, бодвол миний компьютерын хурд муугийн байх аа .  

Найдвартай онлайн ажиллах (2)

Өмнөх бичлэгийн үргэлжлэл. Хувьсан өөрчлөх ботнэт(botnet http://en.wikipedia.org/wiki/Botnet ) “ботнэт=робот сүлжээ” Хэрэв таны компьютерыг ботнэт рүү хакерууд урхидчихсан байна гэвэл та юу гэж ойлгох вэ? гэвэл зандалч(criminals) танд мэдэгдэхгүйгээр таны компьютерыг виртуал сүлжээ рүү нэмж оруулаад вэб сайт руу орох хөдөлгөөнийг урсгалыг унгах|эвдэх(crash) замаар дайрахад бэлэн болгосон гэж ойлгож болно. Үнэндээ ботнэтээр барьж авах гэдэг нь хакерууд таны хувийн мэдээллийг хулгайлж байна гэсэн ойлголт. Интернэт хэрэглэгч байн байн хорлонт-эдээр шүүрдүүлж ботнэт рүү ордог юм байна. Ихэнхдээ хорлонт-эд нь ботнэт хоёр хөтлөлцөөд хамт ажилладаг юм байна. Хакеруудын зохион байгуулсан ботнэт нь илүү нарийн боловсронгуй болсон тул танихад төвөгтэй болж байгаа юм байна. Эмзэг вэб 2.0 ба олны цуглах|нийгмийн сүлжээний сайтууд. Вэб 2.0 үйлчилгээ http://en.wikipedia.org/wiki/Web_2.0   нь үнэхээр хэрэг болох олон вэб хэрэгслүүдийг бүтээж байна. Үүний энгийн нэг жишээ нь Юутуйб (YouTube)...

Найдвартай онлайн ажиллах

Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг  нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна. “Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв. Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан”...