Skip to main content

Найдвартай онлайн ажиллах (2)

Өмнөх бичлэгийн үргэлжлэл.

Хувьсан өөрчлөх ботнэт(botnet http://en.wikipedia.org/wiki/Botnet ) “ботнэт=робот сүлжээ” Хэрэв таны компьютерыг ботнэт рүү хакерууд урхидчихсан байна гэвэл та юу гэж ойлгох вэ? гэвэл зандалч(criminals) танд мэдэгдэхгүйгээр таны компьютерыг виртуал сүлжээ рүү нэмж оруулаад вэб сайт руу орох хөдөлгөөнийг урсгалыг унгах|эвдэх(crash) замаар дайрахад бэлэн болгосон гэж ойлгож болно. Үнэндээ ботнэтээр барьж авах гэдэг нь хакерууд таны хувийн мэдээллийг хулгайлж байна гэсэн ойлголт. Интернэт хэрэглэгч байн байн хорлонт-эдээр шүүрдүүлж ботнэт рүү ордог юм байна. Ихэнхдээ хорлонт-эд нь ботнэт хоёр хөтлөлцөөд хамт ажилладаг юм байна. Хакеруудын зохион байгуулсан ботнэт нь илүү нарийн боловсронгуй болсон тул танихад төвөгтэй болж байгаа юм байна.

Эмзэг вэб 2.0 ба олны цуглах|нийгмийн сүлжээний сайтууд. Вэб 2.0 үйлчилгээ http://en.wikipedia.org/wiki/Web_2.0  нь үнэхээр хэрэг болох олон вэб хэрэгслүүдийг бүтээж байна. Үүний энгийн нэг жишээ нь Юутуйб (YouTube) видеог бид хаа сайгүй онлайн үзэж болно. Гэлээ ч экспортууд энэ олон сайтууд зуун хувь сэвгүй найдвартай гэж хэлж чадахгүй гэж байх юм. Сүүлийн үед фишинг(phishing) http://en.wikipedia.org/wiki/Phishing  хүний сонирхлыг татах байдлаар (барьцаанд нь таны хувийн мэдээллийг авах) эсвэл Вэб 2.0 кодыг хакерууд дэлбэлж жишээлбэл хоёр мянга найман онд Яахоо хотжобыг http://news.cnet.com/8301-1009_3-10076549-83.html  дэлбэлсэн шиг гэмтээж болно. Энэ тохиолдолд сайтад хүмүүсийн хадгалсан мэдээллийг хакерууд өөрчилж гутаачих боломжтой. Ер нь амжилттай хөгжиж буй олон хүнтэй нийгмийн сүлжээний боломжийг ашиглаж янз бүрийн дайралтыг зандалч(criminals) хийх гэж оролддог гэж мэргэжилтнүүд үздэг юм байна.

Найдвартай ажиллахын тулд

  1. Өөрт байгаа хамгаалалтын системүүдээ цаг үетэй дүйцүүлж шинэчлэл|апдэйт тогтмол хийх хэрэгтэй. Үүнд таны хэрэглэж байгаа антивирус(буюу вирусийн эсрэг програм), антиспайвэйр(буюу тагнах-эдийн эсрэг програм), файрвоол(галын хана) програм, үйлдлийн системийн өөрийнхөн хамгаалалтын хэрэгсэл болон интернэт хөтчийн өөрийнхөн хамгаалалтын програмууд багтана. Та өөрийн програмуудаа сүүлийн хувилбараар автомат апдэйт хийнэ гэж тохиргоог(set) хий.  Монголд хакертсан програмуудыг их хэмжээгээр хэрэглэдэг зарим компьютер борлуулагч нар онлайн апдэйт хийх тохиргоонуудыг бүгдийг хааж бэлтгээд хэрэглэгчид өгөхөөр найдвартай ажиллах боломж багасна. Хэрэв та онлайнаар байнга ажилладаг бол  оригинал програмыг худалдаж авч хэрэглэх эсвэл төлбөргүй нээлттэй эхийн найдвартай системүүдийг хэрэглэх боломжтой.
  2. Интернэт дээр ажиллаж байхад цовхорч ирэх цонхийг дагаж мөшгөх эсвэл өөрийг чинь өдөх э-мэйл холбоос руу огт орохгүй байх нь найдвартай ажиллахад тус болно. Хэрэв онлайн ажиллаж байхад цовхорч ирэх цонх эргэлзээтэй гарч ирвэл цонхыг шууд хаагаад тэр дороо өөрийн хамгаалалтын|сикурите програмын апдэйтийг ажиллуулах нь зүйтэй.
  3. Заримдаа нууц үгээ сольж бай, тэгэхдээ урт үг сонго, үгэнд өөрийн хувийн мэдээллээ битгий оруул, мөн тоо оруулж өг, таахад төвөгтэй нэр өгвөл сайн шүү. Анзааралгүй нийтийн сүлжээний профайл буюу хувийн хэрэгтэй оруулчхав аа.
  4. Олон нийтийн сүлжээ рүү юм илгээхдээ өөрөөсөө байнга асууж байх асуулт бол
  • Хэн үүнийг үзэх билээ?
  • Бичсэн энэ мэдээлэл эсвэл энэ гэрэл зургийг бусдад үзүүлсний  ашиг тус нь юу билээ?
  • Энэ мэдээллийг яагаад өөр хүн үзээсэй гэж бодож байна вэ?

Энэ бүгд ердөө л онлайн хэрэглэгчдийн мэдэж байх энгийн ойлголт, заримдаа танд төвөгтэй санагдах боловч найдвартай онлайн амьдармаар байвал цааш дэлгэрүүлээд олон зүйлийг сурч мэдэх нь чухал байх болов уу гэж бодлоо.

Интернэт хөтчөөр  “stay safe online tips”  гэх түлхүүр үгээр хайлт хийгээд үзээрэй, та  мөн ч олон зүйл мэдэж авах боломжтой байна аа.

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ? Empathy -г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана. Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window. Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Түүхийн салхинаас асуусан хаяг буюу зүрхний бичлэг №1

Эх нийтлэл     1997 ,12 сар №23  "Алтан босго"  сонины  Тэнхлэг нүүр, Монголын анхны хэлмэгдсэн "Бизнесмен"   Түүхийн түнэр хар самбар дээр "Цагаатгав" гэсэн өнчин үгийг цагаан цэрдээр нулимс мэт зэрэглээтүүлэн бичжээ. Сүнснүүд хэрвээ хардаг бол "битгий худлаа ярь" гэж орь дуу тавин дэлхий даяхны нуртал уйлалдах байсан биз. Тэр сүнснүүд хаана амьдарч байсан, одоо хаана амьдарч байгааг ямар ч далдын ид шидтэн мэдэхгүй. Он жилүүдийн нүгэл, буяныг адилхан арчсан салхин гар дараах намтрыг хүүрнэн тэнгэрийн хаалгаар сарвалзан орж ирэв. Энэ, кино зохиолын натур биш ажээ. Амьдрал эхэлсэн шигээ төгссөн зохиогоогүй хувь  зохиол уншигч таны өмнө ийнхүү нулимс унагаж байна. Бөхийн хүндэтгэе! Гашуудалт мэдээ 54 жилийн дараа нотлогдож, цагаадаж... Цыбиков овогтой Өлзийбал Х.Чойбалсангийн баталсан "Дайчлан баривчлах төлөвлөө" гэгчийн дагуу 1936 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Арцатын амны зусланд баривчлагджээ. Мөн өдөр ДЯЯ-ны 1...

Орлуулгын төрлийг ашиглах арга

Өмнөх бичлэгт GSUB хүснэгтийн талаар бага зэрэг ойлголтыг өгсөн бөгөөд энэ удаа үргэлжлээд  монгол бичгийн MongolianScript фонтод хэрэглэсэн глип орлуулгаар жишээ хийгээд дахин тайлбарлая. Хүснэгт зохион байгуулахын тулд Бичгийн жагсаалт (Script list) , Онцлох жагсаалт (Feature list) , Бүтээмжийн жагсаалт (Lookup list) энэ гурвын тухай тодорхой мэдлэгтэй байхыг шаардана. Өмнө өгсөн холбоосоор  энэ бичлэгээс дэлгэрүүлэн уншиж болно. Жишээ нь дээр тулгуурлаад орлуулгын төрлүүдийг яаж ашиглаж болохыг харуулбал: Дан орлуулга (A single substitution), нэг глипийг өөр нэг глипээр солих. ML.A -:  uF305 ML.A -:  uF308 --} --} Үржих орлуулга (A multiple substitution), нэг глипийг хоёр болон түүнээс дээш глипээр орлуулна. uF406 -: ML.BA, ML.OU --}  Хувилбар( ондоо) орлуулга (An alternate substitution), үүрэг нь ижил глипийн харагдах хэлбэр нь ондоо байхыг тодорхойлох орлуулга. uF30E -: uF30F --} Лигатур орлуулга (A ligature subst...

Миний ээжийн хийх дуртай хайлмаг

Би ээжээрээ хайлмаг хийлгэж зориуд зургийн аваад "Олон үндэстний хоолны жороос" гэсэн цуврал номынхоо хоёр дугаар дугаарт (2005) бичиж оруулсан юм аа. Миний мэдэхээр л лав манай монголчууд шиг хайлмаг хийж иддэг өөр үндэстэн байхгүй байх гэж боддог. Гэхдээ төв дүүд, тэдний малчид монгол заншилтай төстэй хүнс хэрэглэдэг байх гэж би боддог болов ч тэр тухай сурвалжилж уншиж үзээгүй юм байна. Харин нэлээд дээр "Freedom in Exile" гэсэн Далай багшийн өөрийнхөн намтрыг уншиж байхад ЗАМБА зуурч иддэг байсан гээд бичсэн байсныг саналаа. Тэгэхээр тэд бас хайлмаг хийж иддэг байж магад. Ээж маань цагаан сар бүхнээр энэ хайлмагийг хийдэг. Харин ач зээ, зээнцрүүд нь эмээгийн снекерс гээд амаа олохгүй иднэ дээ. Нутаг нутагт янз янз хийдэг шүү дээ, бас ааруул ээзгийний үйрмэг хийвэл сайхан санагддаг. ОРЦ: 300 гр түүхий өрөм 225 гр гурил   чимх давс 240 мл сүү эсвэл ус эсвэл цай 2 х.х хэрчсэн чангаанз 2 х.х үзэм 2 х.х хэрчсэн чавга 2 х.х элсэн чихэр 2 х.х наран цэ...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...