Мөнхөө энгийн нэг сурвалжлагч, интернэт дээр ажиллаж бараг л түүн дээрээ амьдардаг. Тэр хэд хэдэн блог тэмдэглэл хөтөлж, вэб сайт ажиллуулна мөн алдартай гэх бүх л нийтийн сүлжээний гишүүн бөгөөд түүнээсээ өдөржин л зүүлттэй. Үнэнийг хэлэхэд түүний амьдрал онлайн байх тул бусад интернэт хэрэглэгчдийн адил аюулгүй ажиллагаанд заналхийлэх(security threats) нь түүний э-мэйл хаягийг хакердах, шуудангийн хайрцаг нь нухшаар шавуулах (спамаар бөмбөгдүүлэх) мөн янз янзын компьютерын вирус илрэхээр мэдэгддэг байна.
“Би э-мэйлээр вирустчихдэг яаж гэхээр онлайнаар PDF-ийг татаж авахдаа” мөн “онлайн банк хэрэглэхийг чинь хакердах гэж оролдлоо мэдээг”, “фишинг э-мэйлийг ПэйПал сайтаас хүлээж авдаг” гэж тэр хэлэв.
Хамгийн муухайн юу гэхээр нэг өдөр түүний лаптопын дэлгэц дээр том гэгчийн хар цагаан эргүүлэг хуйлрал гарч ирсэн нь компьютерын вирус байжээ. “Харж байхад минь миний дэлгэц дээрх айконыг нэг нэгээр нь залгиж эхэлсэн дээр нь би юу ч хийж болохгүйгээр дэлгэцийн удирдлагыг авчихсан” үүний үр дагавар нь түүний хатуу дискний гуравны нэгийн устгаад, хэдэн долоо хонгоор хийж байсан ажлыг нь устгаад дээр нь засуулах гэж нилээдгүй ажлаа алджээ. Тэр зөвхөн ганцаараа ийм байдалд орж байгаа биш манайд энэ талын судалгаа хийгддэг үгүйг мэдэхгүй харин АНУ-гийн хэрэглэгчдийн тайлагнах мэдээллээс хоёр мянга найман онд вирус болон тагнах-эд(spyware) програмууд нь зургаа аравны таван тэрбум долларын хохирол учруулсан гэж уншаад гайхаж билээ.
Харин Мөнхөө азтай хүний нэг нь яагаад гээч тэр өөрийн өгөгдлийг тогтмол нөөцөлсөн (backup) байна. Заналхийлэх шинэ програмууд (форматлахаас нааш арилахгүй удаан амьдрагч шимэгч) байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэгч өөрөө зарим хэрэгслийг хэрэглэж сурах нэр томьёог ойлгох хэрэгтэй. Үүнд:
Хорлонт-эд(Malware) http://en.wikipedia.org/wiki/Malware гэдэг нь та, таны компьютер өөрөө гуйгаагүй байхад хүрч ирэх програмууд: Вирус, тагнуул-эд(spyware), сурталчлах-эд(adware), түлхүүр-бүртгэгч(keylogging) буюу нууц үг залгих програм гэх мэт таны хувийн мэдээллийн олж авах гэж оролдох хорлонтой-код(malicious code). Хорлонт-эдийг э-мэйлээр, дэлгэц дээр цовхорч ирэх дарцагт сурталчилгаагаар (pop-up ads), дэлгэцийн тог хэмнэгчээр (screen savers), ямар нэг зүйл татаж авах бохир сайтуудаас та авч болно. Хорлонт-эд нь шинэ зүйл биш л дээ гэхдээ хорлонт-эд хэт ухаалаг болж онлайн хэрэглэгчдийн хуулбарыг бий болгож байна.
Хорлонт-эдийг өмнө нь хэсэг багцаар цовхорч гарах сурталчилгаагаар эсвэл өөр вэб хуудас руу удирдлагыг чиглүүлэх зэргээр тараахыг оролдож байсныг хэрэглэгчдэд боловсрол мэдлэг олгох “найдвартай онлайн ажиллах http://www.staysafeonline.org/ нэртэй” сайтын хан хэлж байна.
үргэлжилнэ ...
Comments