Бүртгэл эргүүлэх (logrotate)-ийг ашиглаж бүртгэл файлуудыг архивлах.
Та /var/log/ хавтас доторхоо харахад зарим бүртгэл файл жишээлбэл kern.log , kern.log.1 kern.log.2.gz гэх мэтээр харагдаж байгаа байх. Ийм файлуудыг эргүүлсэн бүртгэл файлууд гэж нэрлэдэг. Хугацааны явцад бүртгэл файлын мэдээлэл нэмэгдсээр байх тул уншихад төвөгтэй том файл болдог. Энэ үед жинхэнэ бүртгэл файлын нэр өөрчлөгдөж шинэ kern.log файлыг үүсгэдэг.
Энэ бүгдийг бүртгэл эргүүлэх (logrotate) хэрэгсэл програмын /etc/logrotate.conf тохируулгын файлын тусламжтайгаар зохицуулж шинэ файл үүсгэх, хуучныг өөр нэрээр нэрлэх, шахаж архивлан хадгалах гэх мэт ажиллагааг гүйцэтгэнэ. /etc/logrotate.conf файл ихэвчлэн дараах байдалтай харагдана.

# долоо хоног бүр бүртгэл файлыг эргүүл
weekly
# сүүлийн 4 долоо хоногийн эргүүлсэн файлуудыг хадгал
rotate 4
# хуучин бүртгэл файлуудыг эргүүлсний дараа шинэ хоосон файлыг үүсгэ
create
# хэрэв бүртгэл файлуудыг шахаж хадгалмаар бол дараах тайлбарын чагт тэмдгийг арилгаад хадгал
# compress
# энэ хавтас руу бүртгэл эргүүлэх мэдээллийн богцоо хий
include /etc/logrotate.d
... гэх мэт өөр мэдээллүүд байж болно.
/etc/logrotate.d хавтас бүртгэл файл тус бүрийн тохируулгын файлуудыг агуулж байдаг. Жишээлбэл: apt, dpkg гэх мэт бүртгэл файлууд.
Бүртгэл эргүүлэх (logrotate) үйлчилгээ нь “хэрэв тохиргооны файлд тодорхойлж өгсөн бол устгагдахаас өмнөх” бүртгэлийн хуучин файлуудыг (gzip) ашиглаж шахах боломжтой.
Хэрэв бүртгэл эргүүлэхэд устгахаас өмнө бүртгэлийн файлуудыг э-мэйл хаяг руу илгээхийг хүсвэл logrotate -ийн тохиргоонд тодорхойлж өгөх боломжтой. Иймээс logrotate -ийг хэрэгжүүлэхээс өмнө /etc/logrotate.conf гэх тохиргоо файлыг лавлаж хараарай. Эсвэл /etc/logrotate.d хавтас дотор ямар файлууд агуулж байгааг лавлаж харах нь зүйтэй.
Тохиргооны чухал үзүүлэлтийн нэг нь файл эргүүлэх мөч тодорхойлох өгөгдөл бөгөөд үүнийг өдөр бүр(daily), долоо хонгоор(weekly) эсвэл сараар (monthly) гэж тодорхойлно.
(rotate тоо) сонголтын “тоо” нь бүртгэл эргүүлэхийг гүйцэтгэхдээ бүртгэл файлыг устгахаас өмнө тэдэн удаа эргүүлнэ гэдгийг хэлж өгнө. (rotate 4) гэдэг нь бүртгэл файлын өмнөх дөрвөн хувилбарыг хадгалж байна гэсэн утгыг илэрхийлнэ.

Comments