Skip to main content

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох (зурлага дээр суурилж) монгол бичгийн фонт бүтээгдсэнийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав. 

Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн гар дээр үсгийн байрлалаар байрлуулж(1) фонтын үсгийг цагийн зүүний дагуу 90 хэмээр эргүүлж(2) бэлтгээд Фотоошоп програм дээр бичвэрийг бичих талбарыг (Transform → Rotate 90 CW, Transform →Flip Horizontal) хийж бүх зүйлийг бичиж бэлддэг юм байна.

Фонтын нэр
  • МодонБар : Манайд өргөн хэрэглэж байсан монгол модон барын хэв дээр тулгуурлан бүтээсэн тиг.
  • ЖамъянГүн : Жамъян гүний гар бичмэл дээр тулгуурлаж бүтээсэн тиг.
  • ИхМонгол : Юань улсын үеийн баримт бичгүүдэд хэрэглэж байсан эх сурвалж дээр тулгуурлан үүсэгсэн тиг
  • Дашцэдэн : Дашцэдэн багшийн гар бичмэл дээр тулгуурлаж бүтээсэн бичгийн тиг

Уг тигүүдийн зурлагыг компьютерт: Монгол улсын их сургуулийн багш Онолтын Жамъянсүрэн бүтээсэн бөгөөд уг тигийн эх зохиогчийн эрхийг зөрчилгүй, ОпенТайп фонт болгоход Юникодын байрлалд оруулж, монгол бичгийн бүх глип, лигатурыг нэмж гүйцэх, рендренгийн дүрмийн оруулж нийтэд хэрэглүүлэх саналаа хэлж танилцууллаа. Энэ фонтууд дээр нэмээд монгол бичгийн эвхмэл тигээр, монгол дөрвөлжин бичиг, тод бичиг, соёмбо бичгээр монгол улсын үндсэн хуулийг ямар гоё хэвлэж гаргасан байна. Нэг нэг хуудсыг зургаар аваад үлгэр болгож дэлгэн харуулъя.

Comments

гацан said…
ЭХ ЗОХИОГЧИЙН ЭРХ?? Эх бичгээ мөхөөчихгүй сэргээе гэж зүтгэж байхад "эх зохиогчийн эрх" гэдэг үг нэг л зохимжгүй санагдав. Надад ЖамъянГүн болон Дашцэдэн багш, мөн МодонБар ба Юань улсын үеийн материал тус бүрээс нэг хуудсыг сканердаад өгчих, би тэндээс бүтэн OTF бүтээгээд ард түмэндээ бэлэглэе! Соёл өвөө түгээе аврая гэж байгаа юмуу эсвэл сонжоо хонжоо хайж байгаа юмуу?
Уучлаарай Эрдэнэчимэг эгчээ. Тэр тодруулж зузаатгасан дөрвөн үгийг уншаад дотор жаахан дүрсхийчихлээ. Андуу ташаа ойлгож алдаж тэнэж хашхирсан байвал андууд бас залруулна биз ээ.
baynaa said…
Эрдээ эгч минь, та ёстой олз омог ихтэй яваад иржээ. Тэр Юань улсын үеийн тиг нөгөө алдартай тамган дээр байдаг тигтэй их төстэй болж. Ийм сайхан юмаа яагаад үзүүлж харуулахгүй таг дараад байсан юм болдоо гэж бодогдлоо. Эвхмэл үсэг гэж дээлийн хээ шиг угалзлуулж бичдэг мөн биз дээ, хүүхэд байхдаа ёстой их шохоорхдог байлаа. Таны дараагийн нийтлэлийг тэсэн ядан хүлээж байна ;)
Нацаг аа: Эх зохиогчийн эрхийг хүндэтгэх гэдэгт миний бодлоор бухимдах хэрэггүй юм шиг санагдаж байна, энэ үг АШИГ ХОНЖОО ОЛОХ гэсэн ойлголтоос огт өөр ойлголт. Бид зохиогчийн эрх зүйн ухагдахуун ба мөн чанарыг зөв ойлгож чаддаг болоход өөрсдийгөө бага багаар дайчилбал ганц дусал ч гэсэн монголдоо тусалж байгаагийн илрэл. Миний ойлгосноор зохиогчийн эрх зүйн үүргийн нэг нь бүтээлийг ашиглах дэглэм тогтоох гэж байдаг тэр нь лицензээр хэрэгжинэ. Нээлттэй эхийн бүх зүйл зохиогчийн эрхээр хамгаалагдаад лицензээрээ зохицуулагдаж байдаг. Үүнийг “нээлттэй эх” номын орчуулгыг хийж байхдаа мэдэж ойлгож авсан юм. (GNU, BSD (Берклейн Програм хангамжийн Түгээлт),
GPL (Нийтийн дундын лиценз), LGPL (Програмын сангийн GPL лиценз), GPL д нэмж холбох онцгой тохиолдол (GPL + linking exception), Зохиогчийн эрх (copyright) ба копилефтын (copyleft) хэрэгтэй бол энэ бүгд миний ном холбоос дээр байгаа.)

Үүн дээр тулгуурлаад ҮҮСМЭЛ БҮТЭЭЛИЙН ЭРХ ЗҮЙН үндсийг нь баримтлаад хөгжүүлэх боломжтой тул жишээ нь мод ургуулах бол үрийг нь хаанаас авсан, газрыг нь яаж малтсан юм, усыг нь хэчнээн хийсэн, хэдий хугацаанд ургасан гэдэг бодит өгөгдөл нь (дотоод мэдээлэлд ээ) байж байхад модны гаргах хүчил төрөгчөөр амьд бүхэн амьсгалан шүү дээ.

Баянзул аа: Энэ сайхан ажлууд хийгдэж байсныг би мэднэ. Төслөөр маш их ажил хийгээд хэвлүүлсэн. Хэлний талын судалгаа дээрээ нэмээд эдитор програм, хөрвүүлэгч програм, үгийн сангийн хөмрөг үүсгэх, бичиг баримт судалж фонт зурж үүсгэх ажлууд хийгдэж байсан, зарим нь бүрэн болж амжаагүй, хүмүүс нь өөрчлөгдсөн, зарим бүтээл нь хэвлэгдэж амжаагүйд байгаа байх. Сургуулийн судалгааны хүмүүс их зүйл хийх тусам аа, би хийлээ гээд нэг их зарлаад сурталчлаад байхаасаа илүү ахиад яаж сайжруулах вэ гээд юмаа нухаад сууж байдаг юм. :-)
гацан said…
Зохиогчийн эрхийг хүндэтгэн үзэх, заасан ДЭГЛЭМД нь баригдаж хэрэглэх, өөрийн нэр дээр батлан барих (ЛИЦЕНЗ) зэрэг нь зарим өнцөгөөс бол ТҮГЖЭЭ юмуу ХЯЗГААРЛАЛТ юм. Тийм шалтгааны улмаас тэр олон GXXX болон BSD лицензүүд үүсэж байгаа. За тэгээд заасан үр тариа, хөрс шороо нь төвөгтэй юмуу монголын хөрсөнд ургахад хэцүү бол тэр ургамалын үр шимийг бид хүртэж тэдгээрийн цэвэрлэсэн цэвэр агаараар амьсгалж чадахгүй. Хийсэн бүтээснээ олонд дэлгэж байж хэрэгтэй хэрэггүйг нь мэдэж авдаг. Тэндээсээ зөв сайжруулах замаа ч олдог. Гэхдээ энэ бүхэн бол бүхэл бүтэн үндэстэн бичгээ солих үзэгдэлд арай өөрөө яригдаж авч үзэгдэх ёстой гэж бид боддог. Энэ асуудалд ямар нэгэн гаднын төсөл, эсвэл хэн нэгний эрдэм шинжилгээний ажлын хүрээнд яригдах биш хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөн зүтгэж биелэх үйл. Хүнд бас миний миний миний юмуу би би би гэх зүйл гаралгүй яахав. Тэрийг нь ч бусад нь хүндлэх ёстой. Гэхдээ тэрнээс дээгүүр бас бидний, манай, эх орон гэж арай өөр түвшинд хэлэгддэг юм бий. Тэнд тэгээд миний тийм эрхийг зөрчилгүйгээр ингэж хэрэглэ гээд ярьж суух нь надад хэтэрхий "ОРЧИН ҮЕИЙН" санагдсан юмаа.
Саагий said…
Гурав дахь тигийн "УЛУЛС" үгийн адагт орж байгаа "С" үсгийн дүрслэл нь жаахан сонин болчихож, алдаж зурсан гэж баймааргүй юм.
Ямар гоё фонтууд/тигүүд вэ?

Дараагийн нэг нэг хуудас бичлэгийг тэсэж хүлээх айдаа мөн ч хэцүү байна шүү.
УЛУС гэдэг үгийн “С” үсэг үндсэн хууль дээр ялгаагүй ингэж бичсэн байна.
Тэр үеийн бичигт ингэж хэрэглэдэг байсан юм бол уу, мөн Г, Н үсгийн өмнөх дуслууд нь байхгүй байна билээ. Хэлний мэргэжилтнүүд хариултыг сайн хэлж өгөх байх аа. Номоос ялгаатай тигүүдээр бичсэн хуудасны гэрэл зургийг http://picasaweb.google.com/erdeely/Undsen_huuli# холбоост тавилаа. Заваараа хуудас сканердээд тавина.
baynaa said…
Сандагсүрэнд,
Харин тиймээ, С үсэг үгийн адагт ганц ахар сүүлээр бичигддэг хэлбэр байдаг юм байна. Report 170 дээр тодорхой орсон байна.


Эрдээ эгчээ,
Би ч гэсэн эрдэмтэй хүн даруу гэсэн сайхан үгэнд дуртай. Гэхдээ энэ бол бичсэн хийсэн зүйлээ нийтэд хүртээлтэй болгохгүй зүгээр сууж бай гэсэн үг биш л баймаар. МУИС дээр зөндөө сайхан төслүүд хэрэгжиж байна гэсэн, тэгээд интернетээс хайхаар ажлын явц, үр дүн гэх зүйл гарч ирэхгүй юм. Нийтэд нээлттэй, хүссэн хүн нь олоод уншихаар тавьчиж болдоггүй юм болвуу. Ялангуяа улс үндэстэн, хэл соёлтой холбоотой төслүүдийн мэдээллийг нээлттэй болгомоор байна.
Баянзул аа:

Би ч ялгаагүй тэдэн дээр очиж байгаад л юу болж байгаагийн мэдэж авдаг юм шүү дээ. Миний бодлоор дөчөөс дээш насны ихэнх хүмүүс ямар ч мэргэжлийн байлаа э-мэйл бичих, мессенжир хэрэглэх, офисын програм хангамжаар бичиг цаасаа боловсруулах, интернэтээр юм унших байдлаар л хэрэглэж байх шиг санагддаг. Тиймээс өдөр бүр идэвхтэй өрнөж хийж байгаа ажил нь мэдээлэгдэж ирж чадахгүй байгаа юм уу, энэ ажлууд хоёр мянган оны эхэн дунд үед хийгдсэн. Жишээ нь сургуулиудын вэб хуудас дээр сайн хайгаад уншвал зарим зүйл нь байж байгаа байх. Хайлтаар амархан олдох боломжуудыг нь тодорхойлж өгөөгүй, бол олдохгүйд бас учир байж ч болно. Би хувьдаа монгол хэлний багш гэлтгүй, АйТи-гийн хуучин танил багш нараа интернетэд оруулж ирэх гээд дийлдэггүй юм :-( .
Tuvshin said…
Taiwan hunii zursan font niited delgereed 10-aad jil bolj baina. Ene hugatsaand manaihan oorsdoo neg ch ayataihan font zuraad (zursan hirnee) delgeruuleed yavsangui. MUIS-iin zohiogchiin erh ezemshigch bagsh nar hedii boltol naad goyo fontuudaa haw darah gesen yum be? ;-)
Төвшөөн яасан бухимдуу байх юм. Энэ бүгдийг хав дарах гэсэнгүй, юникодод байрлуулж дутуу глип, лигатурыг гүйцээгээд, фонтын тодорхойлолтонд анхны эх зохиогч МУИС,Онолтын Жаминсүрэн гэсэн нэрийг үлдээх саналийг бид эрх зүйн хувьд зөв ойлгож үнэлж чадвал, энэ бүгд төлбөргүй тархах бүрэн үндэстэй, боломжтой. Хүний оюунаар бүтсэн ажлыг бага гэлгүй зохиогчийг нь шударга хэлж чаддаг, түүнийг нь тордож хөгжүүлж сурахад л утга нь байгаа гэж бодоод байх юм, буруу ч юм уу
xvv said…
Хэрвээ интернетэд байрлуулах тал дээр хүндрэл байгаа бол тэдгээр хүмүүстэй холбоод өгвөл тэр бүхнийг нь сайн дураараа хийгээд явахад бэлэн шүү.
Веб хостингоор хангаад веб сайт энэ тэрийг нь хийгээд хөгжүүлээд явахад нэг их бусдын доор орохгүй боломжийн хийчих байх аа. Хэрвээ тэр багш нарыг манийг голохгүй бол холбоод өгөөрэй. 95930426 утасны дугаар маань.
Buyanjargal аа, арвайнбар гэж ямар ч фонт хүлээж аваагүй юм байна. Хэзээ яаж явуулсан фонт юм бол оо. Та өөрөө ч Гүүглийнхээ Драйв дээр хадгалаад холбоосыг оруулаад ирвэл би монгол бичгийнхээ блогт холбоосыг оруулж болж байна.

Popular posts from this blog

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Crowdsourcing Монголоор

Танихгүй хүмүүстэй хамтран онлайнаар асуудал шийдвэрлэж юм бүтээх аргыг Crowdsourcing гэж нэрлэнэ. Олон хэсэг бүлэг хүмүүсийн мэдлэг, мэргэжлийн туршлага, цагийг ашиглаж , Интернет эх үүсвэрүүдийг түшиглэн Crowdsourcing хийх дээ: 1) Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл  асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах, 2) Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах, 3) Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах, 4) Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах байдлаар ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэх Ухаалаг-Хуудас буюу smartSheet гэх хэрэгсэл ч бий. Crowd : бөөн хүн ,  crowded adj.  хүнээр дүүрсэн, пиг чихсэн, иг дүүрэн хүн sourcing : олны оролцоог чиглэсэн удирдлагын арга уу? Crowdsourcing гэсэн үгийг монгол хэлээрээ юу гэж буулгаж болох вэ? Таны санаа оноо?

Нээлттэй үнэмлэх (OpenID)

Та хар мянган нэвтрэх үг болон нууц үгийг хэрэглэж ийш тийш орж юм бичихээс залхаж байвал энэ шинэ технологийг хэрэглээд үзээрэй. OpenID гэж юу вэ? Нээлттэй үнэмлэх (OpenID) нь нэг ижил тоон үнэмлэхээр хэрэглэгчид олон үйлчилгээнд нэвтрэн орох (log in) боломж олгох, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн нотолгоо ба хандалтын хяналтыг төвлөрөл багасгах стандартаар нээлттэй болгоно. Үүнийг хэрэглэгчийн нэвтрэх нэр ба нууц үг гэсэн энд тэндгүй дахин дахин бичиж оруулах нийтлэг нэвтрэх ажиллагааг нийлмэл програм хангамжийн системүүдийн нөөцөд хэрэглэгч нэг удаа нэвтэрсний дараа тухайн оролтоороо бусадтай харилцана гэж ойлгож болно. OpenID гэдэг нь орь ганц URL(хэлбэржсэн нөөц заагч)- ийн хэлбэр ба “OpenID үйлчилгээ үзүүлэгчээр” (OpenID provider) хэрэглэгчдийн нотолгоог гаргуулна гэсэн ойлголт юм. OpenID протокол нь хэрэглэгчийг таних төвлөрсөн нотолгоо олгогч дээр суурилдаггүй байна. OpenID нь ... ухаант карт(smart cards), био хэмжээс(biometrics) эсвэл ердийн нууц үг гэх хэрэглэгчийн нотолгоо б...