Skip to main content

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа.


Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өгүүлсэнчлэн, Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол үсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиазүйн бүтээл буюу анхны зүрхэн толт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ.
Хоёр дахь нь “Юань улсын судар”-ын 124-р ботид байгаа Уйгур түшмэл Тататунгатай холбогдсон домог юм. Тэнд: “Чингис өрнөш дайлж, Найман улс эвдрэхүйд Тататунга тамгыг авч дайжаад баригдав. Чингис хаан ухавчлан асууруун: - Даяны иргэд нутаг цөм миний болсон бөгөөтөл чи бээр тамга өвөрлөн хааш эчмүй хэмээхэд тэрбээр: ”Түшмэлийн тушаал болой. Үхтэл сахиж угийн эзэнд өгсү хэмээмүй. Ямар аймшиггүй өөрийг сэтгэх аж” хэмээжүхүй. Хаан зарлиг болж, “Шударга элбэрэлт хүн ажгуу”  хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас: Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх, аливаа үйлд хэрэглэж итгэмж болгомуй хэмээсэнд хаан таалж шадар болгожухуй. Түүнээс хойш засаг зарлага тэргүүтэнд тамга хэрэглэн үүсгэж мөн түүгээр захируулав. Хаан “Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмүй” гэхэд Тататунга сурснаа өчсөн нь зарлигт нийлэлцсэн тул даруй хөвгүүд, дүү нарт уйгур үсгээр улсын хэлийг тэмдэглэхийг сургагтун хэмээн захив” гэсэн байдаг.

Comments

baynaa said…
Эрдэнэчимэг эгчээ сайн байнуу? таны блогыг сая л олж үзлээ. Энэ сүүлийн бичлэгт байгаа монгол үсгийн фонт үнэхээр сайхан гарчээ. Таны ажилд улам их амжилт хүсье.

Хүндэтгэсэн,
Л.Баянзул
Баярлалаа. ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯᠠ. Монгол бичгийн өөр олон хэв загварын юникод фондтой болвол их сайхан байна.
Баянзулыгаа олон хөөрхөн бамбарууштай болсон гэж дуулсан, эгч нь баяр хүрье. Би Монгол бичгийн зохицуулах(рендрэнг)дүрмийг сайжруулаад ойрын үед гаргах гэж оролдож байна. Үүнийг гаргачихвал фонт сайн зурдаг сайн дураар ажиллах хүмүүс олдвол хамтраад хэдэн сайхан фонт хийгээд монголдоо хэрэглүүлэхээр төлбөргүй тараачих юмсан гэж бодож байгаа. Тэгвэл монгол бичиг маань энд тэндгүй дэмжигдээд цааш олон сайхан зүйл хийх боломж гарч ирэх байх гэж бодож байгаа.
Sain baina uu?

Bi neg doorhi asuudliig tsahim urtuu bolon among suljeegeer asuugaad tanii blog hayagiig Baasandorjoos olj avlaa. Herev ta bolomjtoi bol hariulj bolgoono uu!
----------------------------------
OS Vista PC deer "Traditional Mongolian" gedgiig songood Mongol bichgeer bichihed zarim neg zuiliig chadahgui baina. Uund:

ugiin ard tusad salgaj bichdeg tiin yalgaliin: on, i
ugiin suuld salgaj bichdeg "orhist"

Uuniig bichij boldog uu?

Meddeg hun baibal tus hurgej bolgoono uu!
----------------------------

Hundetgesen,
Enkhjargal
Enkhjargal aa, Bi VISTA-deer turshig 'ogt uzeegui b'ogood, odoogoor bi oor gazar amraad yavj baigaa boloxoor VISTA-tai computer nadad baixgui baina. Mongol bichig gesen shoshgoon baigaa TAILAR-1, TAILBAR-2 uzdee en chamd tus bolj magad. Gol ni MVS, NNBSP yamar tovchind 'onooson gedeg l chamd xergtei yum shig baina gej oilgoloo. Bi onii daraal turshij 'uzex bolomjtoi bolox baix.(Uuchlaarai.)
Tand ih bayarlalaa, tanii helsneer unshaad, zuraas tataad bichiheer Word deer bolj baina. Harin internet haigch deer bolohgui baina, bas blog deer bicheed bolj baigaa ch orohgui baina. Za shine onoo ugtaad urgeljluulie...

Ta shine onoo saihan ugtaarai!

Enkhjargal
Tuvshin said…
Windows 7 deer Mongolian baiti gej unicode font baina. Tuugeer word deer bichihiin huvid bol bolj baina a, gevch busad desktop publishing soft-uud deer ogt zohitsohgui baina. Jishee ni copy paste hiiged oruulhaar ᠰᠢᠨ᠌ᠡ gej garah yum. Ugiin dund oroh yostoi I gehed l ugiin ehend ordog dan helbereer garaad baih yum, bas MVS temdeg ni ter chigeere garch baina. Tegeheer unicode mongolian font buren bolovsroogui baina gesen ug u?
Виндовз 7 гялалзсан шинэ систем, Байт-ий фонт рендранг дүрэм буюу монгол үсгийн юникодыг харуулах глипс орлуулах алгоритм дотроо агуулагдаж байгаа гэж найдаж байна.
Түвшөөн: чиний бичсэнээс би ойлговол: Дээрх дүрмийг ойлгоод идэвхжүүлдэг програмын хэсэг ВОРД дээр нь ажиллаад Виндовз 7 дээрх бусад апликашин дээр идэвхжихгүй рендренг хийгдээгүй Юникод оороо гараад байна гэсэн үг л дээ.

Миний бодлоор Майкрософтын монгол бичгийг дэмжсэн гэвэл бүх бүтээгдэхүүн дэмжсэн баймаар юм, интерфейс тохируулгууд нь болохгүй байгаа юм бол уу?

Майкрософт биш өөр брандын аплэйкашинууд харуулж чадахгүй байвал Опентайп-ийг дэмжээгүй байж болно.
Цэбээн said…
Сайн байна уу,

Таний ажилд амжилт хүсье!
Шинэ рендеринг гэж бичээд байсан. Ямар шатанд байгаа бол? Шинэчлээд гаргачихсан уу? Яаж суулгах вэ?
Гурван хувилгах тэмдэгтийг яаж зохицуулсан бэ? Уг нь жаахан будлиантай санагдаж билээ.
Цэбээн ээ http://dict.num.edu.mn/ үүн дээр байгаа фонтыг хэрэглээд үздээ.
Unknown said…
Гоё

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Галиг (transliteration)

 Монгол бичгийг компьютерт галиглахыг олон аргаар шийдэх гэж оролдсоныг янз янзын баримтыг уншиж сурвалжилсны үндсэн дээр гаргаж ирлээ. Эндүү ташаа зүйл байвал бичээрэй. Энэхүү хүснэгтийг дараах холбоосоор ороод  харьцуулж үзэхэд галиглах  мөн гараас оруулах төрөл бүрийн санаа оноог гаргах боломжтой  байж магад. Олуулаа хэлэлцвэл илүү зөв  хувилбарыг олох нь магадлал өндөртэй байх болов уу гэж бодлоо. Олон янзын галиглах саналуудыг  харьцуулсан хүснэгтийг галиг файл    аас үзэж болно. Виндовз 7 дээр гараас яаж оруулсныг хэн нэг нь бичээд өгвөл хүснэгтэд нэмээд оруулъя. Монгол бичгийн галигийг шийдвэрлэх талаар монгол, өвөр монголын хэлний мэргэжилтнүүдийн болон стандартын газруудын хамтарсан хурлаар гаргасан баримт бичгийг олон улсын стандартад танилцуулсан баримт бичгийг ISO/TC 46/WG 3 № ?   уншиж болно. (Интернетээс хайж олсон бөгөөд ямар үр дүнд хүрснийг баримтаар сурвалжилж байна. Энэ баримтад дугаар оноосон байх ёстой бөгөөд тэ...

Унших эх сурвалж, Хоёр

Монгол бичгээр бичсэн ном судрыг агуулах номын сангууд олон байдаг ч  онлайн унших  ном одоогоор олон байхгүй байна. Интернетийг өөрийн хэрэглээндээ өдөр бүр хэрэглэгч залуусын судлах, унших, суралцах үйлсэд нь хэрэг болж мэдэх өөр нэг эх сурвалж Данийн хааны номын сан юм. Энэ номын сан олон нийт, оюутан залууст үйлчлэх бөгөөд маш олон хэл дээр түүх дурсгалт баримт бичиг номоор баялаг, түүний нэг хэсэг нь дорно дахины номын сан хөмрөг бөгөөд түүнд нь монгол бичгээр бичсэн нэлээд тооны ном байна. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгч, төр засгийн түшээд Дани улсад айлчлах үеэрээ мөн хааны номын сангаар зочлоод ном судрыг үзээд байсныг  энэ нийтлэлээс үзэж болно.  Би арван таван жилийн өмнө (1996 онд) Копенгагенд стандартын (WG2) хуралд монгол бичгийн үсгийг стандартаар юникодод оруулах баримт бичиг боловсруулах, ISO стандартын мэдлэг олж авахаар Чалхаасүрэн, Олвер нартай хамт хуралд долоо хоног ирж билээ.  Тэр үед Данийн үндэсний музейд хадгалагдах нэлээд хэмж...

Хоёр дахь тайлбар “MVS, NNBSP”

Монгол бичгээр бичвэрийг компьютерт дүрслэхэд тодорхой үүрэг хүлээх  функционал кодууд юникодод орсон байгаа. Энэ кодуудыг зөв хэрэглэснээр бичвэрийг  байх ёстой дүр зургаар нь харах нөхцөл зөв бүрдэхээс гадна хурааж шахах аргаар хадгалсан хэл зүйн корпус болон өгөгдлийн санг бэлтгэхэд хүртэл ашиг тусаа үзүүлнэ. Энэ функционал кодуудаас MVS (Mongolian vowel separator) монгол эгшиг тусгаарлагч , NNBSP (Narrow no-break space) тасрахгүй богино зайг    яаж хэрэглэх талаар товчхон өгүүлье. Монгол эгшиг тусгаарлагч зөвхөн үгийн төгсгөлд бичих орхиц “а”, “э” үсгийн өмнө орж ирэх бөгөөд ижил галигтай дүр нь өөр хоёр үгийг ялгаж бичих үед хэрэглэнэ. Жишээ нь ...н_а, ...х_а, ...г_а, ...м_а, ...л_а, ...с_а, ...ж_а  төгсгөлтэй үгийг эгшиг тусгаарлагчтай байвал яаж бичих үү тусгаарлагч байхгүй бол яаж бичих вэ гэдгийг харьцуулан харуулж байна. Тасрахгүй богино зайг Монгол бичгийн үгийн дагаврыг үгээс салгахгүй байх зорилготой. Өнгөн талаасаа харахад ердийн сул зай мэт б...