Skip to main content

Програмын нэр монголоор

Залуусаа, програмыг нутагшуулахад энэ олон нэрийг яаж бичвэл зүйтэй вэ?

Empathy-г Үбүнтүнд эгшин зуур зурвас илгээгч клиентээр өгөгдмөл болгодог. Empathy -гаар та AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, ба Yahoo хэрэглэгчидтэй ярьж чадахаас гадна ганц цонхонд өөрийн бүх найзуудыг жагсаана.

Empathy is the default instant messenger client in Ubuntu. With Empathy you can talk to people who use AIM, Gadu-Gadu, Google Talk, GroupWise, ICQ, IRC, Jabber, MSN, Napster, Salut, Sametime, QQ, and Yahoo, and list all your buddies in a single window.


Жишээ нь бид Ubuntu=Үбүнтү, Openoffice.org=Оренофис.орг, Firefox=Галт үнэг, Joomla=Жуумло, Google=Гүүгли, Thunderbird(Цахилах шувуу) гэсэн нэрээр хэрэглээд байгаа. Одоогоор энд тэнд янз янзаар бичээд байгаа байх. Би сая дээрх орчуулгыг launchpad(Өрнүүлэх талбар) дээр хийж байсан аа гэнэт нэг сайн санаат нь (volunteer) зөвхөн програмын нэрийг Монголоор зөв бичихэд зориулсан онлайн товъёог буюу  каталог үүсгэвэл нэрийг монгол хэл дээрээ жигд хэрэглэхэд тустай юм уу гэж санагдлаа. Энэ нь бидний програмыг нутагшуулах ажилд хагас алхам урагшлахад тус болох болов уу?

Шинэ програмууд үргэлж гарч байгаа болохоор үргэлжид баяжаад байна.
ПРОГРАМЫН НЭР МОНГОЛООР гэсэн нэг каталог(Англи,Монголтой,нэмэлт,энгийн хайлттай) булан ажиллаад эхэлбэл би хувьдаа өдөртөө үг нэмээд байна. Харин та яавал зүйтэй гэх бол оо.

Жишээ файл: Үгийн хураангуй  санал болгох,  Гадаад нэрийг монголоор бичих санал.

Comments

Anonymous said…
Англи нэрийг нь галиглаад явбал зүгээр санагдаж байна.
Unknown said…
Бид нар анх Joomla!-г орчуулахдаа Жуумла гэчихсэн чинь асуудал үүсгэсэн. Тиймэрхүү бүтээгдэхүүний нэрнүүдийг орчуулах нь барааны тэмдэг, зохиогчийн эрх, лиценз талаасаа болдоггүй гээд байна лээ. Нээлттэй эх ч бай, арилжааны ч бай хамаагүй орчуулуулахгүй гэдэг юм байна. Тэгээд миний хувьд Firefox-г Галт Үнэг гэхээр эсвэл IBM-г Ай Би Эм гэвэл онцгүй л сонсогдох харагдаад байдагийн.

Бид нар харин хамтраад Мэдээллийн технологийн нэгдсэн үг хэллэгийн стандарт, санг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Та хувь нэмрээ оруулбал баярлах болно.

Хүндэтгэсэн, Алтансүх
Санал бичсэнд баярлалаа. Миний бодол бол болох боломжтой нь аль болох монгол нэрээр нэрлээд заншвал зүгээр гэж боддог юм. Харин болохгүйг нь галиглаад явбал. Монгол бичвэр дотор заавал латин үсгээр бичих албагүй шүү дээ. Ядаж л хэрэглэж байгаа цагаан толгой үсгээрээ нэг мөр бичээд уншиж байгаа хүмүүстэй нэрийг нь зөв дуудчихдаг байхад болмоор байна.

Стандарт гэдэг нэг, хоёрхон жилд гарах зүйл биш байх аа, гэтэл нийт олонд мэдээ мэдээлэл хүргэх, сурахад нөгөө олон нэрийг чинь хэрэглэх хэрэг болоод байдаг.

Жишээ нь монгол бичгийн зөвхөн үсгийг олон улсын Юникод стандартад оруулахад 5 жилийн хугацаанд олон хүн оролцож, янз бүрийн хурлаар хэлэлцэж, хориод баримт бичгийг дэс дараатай боловсруулж ил тод хүн бүр үзэхээр байж гарсан шүү.

Одоогоор стандарт боловсруулж байгаа бол түүнийг нь хүмүүс хэрэглээд явах нь чухал бол уу, тэгж байж олны сэтгэлд нийцсэн зүйл гарна.

"Алтансүх: Бид нар харин хамтраад Мэдээллийн технологийн нэгдсэн үг хэллэгийн стандарт, санг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Та хувь нэмрээ оруулбал баярлах болно."

Энэ хаана ямар зүйл байгаа юм бол, яаж нэмэр оруулах вэ?
Жишээ нь http://toli.query.mn/ ажил бол хүн бүр хэрэглэж болохоор,
хувь оруулах хүн их хялбар ажиллахаар шийдсэн байсан.

Хүний нэрийг орчуулдаггүй шиг програм нэрийг бас орчуулахгүй гэж байгаа бол зохих галигаар нь бичиж болно. Гэхдээ оносон монгол нэр бол гоё шүү дээ :D

Доорх 2 файлыг хардаа, зүгээр санаа оноо болгох зүйл юм. Нэг нь Оксфордын Интернетийн толь бичигт санал болгож товчилсон нэрийг хавсаргасан хавсралт, нөгөө нь ийм үзүүлэлттэй нэрээ жагсаачхаад хэрэглээд эхлэхэд хэрэг болох юм уу гэж бодсон санаа юм.

http://docs.google.com/Doc?docid=0AdSHVnOYuzvpZGc1bjV2MzlfMTVkdnJzcjdjeg&hl=en
http://spreadsheets.google.com/ccc?key=0AtSHVnOYuzvpdDc1cmJTT1FQcF9nSTc0SEFDdVJjNXc&hl=en
Эмпати (Empathy) гэж бичвэл зүгээр байх. Монгол нэрийг нь хараад хүмүүст хэвшээгүй болохоор англи орчуулгын тавив. :p

Хураангуй үгсийг товчлох саналыг харлаа. Сонирхолтой аргаар шийдсэн байна.

Миний хувьд ийм үгсийг бичдэг програм (вэб, каталог) сайн дураар хийж (үүсгэж) өгөх боломжтой. Тэгэхдээ энэ бүтэн сайн өдөр буюу 2009 оны 10-р сарын 25-наас завтай болно. Мэдээж та хэрвээ хүсвэл. :D
Баярлалаа Энхбат аа, Чи сонирхоод ажиллавал их сайн байна. Тал талаасаа дэмжээд хэрэгтэй юм босгоод ирвэл. Надтай хамт төсөл дээр ажиллаж байсан Англи хэлний багш бас энэ санаан дээр хамтран ажиллах сонирхолтой байгаа. Эхний санаанууд гараад ажиллаад эхлээд монгол хэлний багш нараас асууж, зөвлөгөө авах байдлаар татаж оролцуулах санаа байна. Энэ 2 өөр файл байгаа, 2 өөр зүйл шийднэ гэсэн үг. Эхлээд нэрийг Монголоор галиглах нь чухал байна. Вэб каталог үүсгэх нь их зүгээр, харин одоогоор хэлний болон олон янзын мэргэжлийн хүн файлыг дундаа тал талаас нь бичих тул хялбар байх нь дээр юм уу гэж бодсон. Энэ үзүүлсэн файл шиг ийм хүснэгтээс эхлээд үүсгэнэ гэж бодоод байгаа юм.
Энэ үзүүлсэн файлууд үзүүлэх жишээ болгохоор хийж байгаа юм.
Аан за. Вэб каталог хэлбэртэй. Гэхдээ вики-тэй төстэй байх юм уу, тээ?

Вики шиг гэдэг маань хүмүүс өөрийн санал болгож байгаа орчуулгаа тавиад тэрнээс хоорондоо ярилцаад ч юм уу эсвэл админ эрхтэй нөхөр хамгийн сайн хувилбарыг сонгоод тэр нь эхэнд харагдаад өөр оноо бага авсан хувилбарууд нь дараалаад харагддаг тийм байна гэсэн үг л дээ.
Тийм ээ, Чи бодож байгаад л хийчих, аяндаа сайжруулаад л явна, гол нь хүн бүр хэрэглэж ажиллахад хялбар, хүртээмжтэй, Уян хатан. Хангалтай үг цуглуулаад ирэхээрээ нэр галиглан бичих саналыг хэл шинжээчидтэй хамт улсын стандартад санал болгоод оруулчхаж болно. Энэ МТ-д багадахгүй их тус.
Аан. Тэгвэл маргаашнаас хийж эхэлнэ дээ. Танаас асуух юм гарвал бичнээ.
Маргааш эхэлнэ гэсэн чинь завгүй болчихвоо. Энэ долоо хоногийн бүтэн сайнаас завтай болохоороо хийж эхэлнээ. :D
Ойрын үед ажилтай хэвээрээ. Та яахүү мэйлээ ашигладаг юм уу?
Хаяа шалгадаг юм аа. Мэйл бичиж болно.
Dagvadorj said…
Програмын (бас үйлдлийн систем болон компаний нэр) хувьд бол манайхан нийтийн сонин хэвлэл дээр латин үсгээр нь бичээд ярихдаа англи галигаар нь уншвал зүгээр байхаа. Харин протол гэх мэтийг Монголоор орчуулаад хэрэглэвэл зүйтэй болох боловуу. Гэхдээ манай улсын боловсролд албан ёсоор оруулж их дээд сургуулийн компьютерийн хичээлүүдэд хэрэглэж дасахаас өмнө инээдтэй, төвөгтэй сонсогдсоор байх боловуу.
Монголоор бичиж болдоггүй айхавтар нэрсийг ядаж AutoCAD(АутоКад),Facebook(Фэйсвүүк),Linux(Линүкс) үйлдлийн систем,Python(Паятон) програмчлалын хэл гээд эсвэл АутоКад(AutoCAD),Фэйсвүүк(Facebook),Линүкс(Linux),Паятон(Python) одооноос бичээд байвал хэдэн жилийн дараа Монголоор зүгшрээд ирнэ дээ гэж би бодоод байгаа юм.

Монголоор бичиж болдоггүй айхавтар нэрсийг ядаж AutoCAD,Facebook,Linux үйлдлийн систем,Python програмчлалын хэл гээд эсвэл АутоКад,Фэйсвүүк,Линүкс,Паятон одооноос бичээд байвал хэдэн жилийн дараа Монголоор зүгшрээд ирнэ дээ гэж би бодоод байгаа юм.

Ядаж янз янзаар галиглахгүй болно.
Dagvadorj said…
Эрдэнэчимэг багшаа, энэ компьютерийн хэллэг, хэлцүүдийг Монгол хэлэнд нутагшуулах, нэршүүлэх үнэхээр чухал ажил юмаа. Мөн энэ ажилаас болж олон өөр ажил уягдаж байна гэж хэлж болно. ШУА юм хийхгүй вм бол олон хүн хамарсан төрийн бус байгууллага байгуулаад ШУА-ийн Хэл, Зохиолын Хүрээлэн, КтМС, МКС, ITPark зэргийг яваандаа гишүүн болгоод ажиллавал ямар вэ? Та энэ талаар юу гэж бодож байна, хүн амьтантай ярьж үзэж байсан уу?
Дагвадорж оо, дөрвөн жилийн өмнө Монсудар хэвлэх газрын (http://erdeelym.blogspot.com/2009_04_01_archive.html) толины орчуулгын төслийг хэрэгжүүлж эхлэх үед Монголын АйТи-гийн стандартын толь бичиг гарах гэж байгаа гээд их дээд сургуулийн багш нар болон олон газар хамтарсан том баг ажиллаж байсныг би вэб сайтын хүртэл харж байсан. Холбоосыг нь одоо санахгүй байна. Дээр нэг Ict@lists.ict.mn, http://lists.ict.mn/mailman/listinfo/ict жагсаалтаар орж ирж байсан шиг санаж байна. Тэр үед сайт дээр нь санаа оноо бичсэн болов ч эргэх хариу холбоогүй болохоор би орхичихсон. Үр дүн нь яасныг мэдэхгүй. Монголд янз бүрийн хүмүүсийн бичсэн АйТи-толь зөндөө байдаг юм билээ, очихоороо номын дэлгүүрээр хэдэн өдөр явдаг.

Харин Интернэтийн толь бичгийн Төсөл бичиж байхад их дээд сургуулийн олон багш нартай ярилцаж олон ч хүн оролцоно гэж байсан боловч ажил яг эхэлсэн, ихэнх хүн нь янз бүрийн шалтгаанаар ажиллахгүй болчихдог юм билээ. Би мөн ч олон хүнийг гуйсандаа хихи, Гэхдээ хэдүүлээ зүтгэж байгаад дуусгасан. (Цаг их авсан, маш их юм ухаж ойлгож унших, хүмүүсийн чадвар шаардсан ажил байдаг юм билээ. )

Би хувьдаа ОпенМН http://openmn.org/index.php?pageId=23&op=loadglos&item=2&pg=2 энэ толийг гайгүй сайн цэгцэрсэн толь гэж бодсон. Олон залуусын хөдөлмөрийг нэгтгэж боссон ажил гэж би боддог юм. Би тэдний хийсэн толийг хэрэглэдэг. Уг нь 8000 гаруй үгтэй. Үүнийг тулгуурлаад нутагшуулахдаа хэрэглээд санаа нийлэхгүйг нь хэлэлцүүлэг үүсгээд хөгжүүлээч, байхгүй үгийг санал болгоод нэмж оруулаач гэхээр хүмүүс дуугүй болчихдог юм билээ. Мөн сан үүсгэх гээд Цэцболд, Алтансүх нар ажиллаж байгаад нь өөртэй байгаа үгийн жагсаалтаар нэмэр болж туслаад л байгаа, тэднээс лавлаад асуугаарай.

Уучлаарай Толь хийхийн тулд төрийн бус байгууллага байгуулах шаардлага баймааргүй санагдаж байна л даа. Улсын стандарт гарахгүй бол эсрэгээр нь харин “Computing” гэсэн “багаар ажиллаж гүйцэтгэх орчуулгын төсөл цогцоор нь” хэрэгжүүлээд түүнийгээ стандарт болгох санал оруулж болох юм л даа. (Үүнийг ажил хийж чадах чадвартай хүмүүсийн багийн бүрэлдэхүүнээр гүйцэтгэж болно.)
Дагвадорж оо, энэ хаяг амь орж байна.
http://www.itdic.edu.mn/
Dagvadorj said…
This comment has been removed by the author.
Dagvadorj said…
Багшаа би нэг ийм юм хийж байнаа, хүссэн хүн хамтрах боломжтой.

http://bit.ly/mnwiki/#Компьютерийн Толь

Энэ системийн кодыг нь бичиж байгаа юмаа, дан нэвтэрхий толь хэлбэрээр биш, хүссэн агуулгаа энэ систем дээр хуваалцаж болох юм. Таны "Нээлттэй эх" номын орчуулгыг тавивал бас хэрэгтэй болох болов уу.
Dagvadorj said…
This comment has been removed by the author.
Дагмйдорж оо, Чиний явуулсан холбоос трап байсан тул би холбогдож чадсангүй.
Вордпрессээр хийж байгаа ХААЛГАН ХОТ нэртэй блогийг чинь олж үзлээ.
Ямар бичлэг үзүүлэх гэсэн юм бол оо? Би заваар аа ямарч байсан үзнэ.

Нээлттэй эх номын орчуулгыг СС лицензийг баримтлаад тавих боломжтой.
Энэ лицензийн орчуулгийг дараах бичлэгээс http://erdeelym.blogspot.com/2010/01/3.html унших боломжтой байгаа.

Блог дээр би бас НЭР гээд нэг хуудас үүсэгчихсэн байгаа. Тэрийг бас хараарай.
Дагвадорж оо Уучлаарай нэр чинь буруу бичигдсэн байна.

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл

Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе.    Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл (хоёрдугаар хэсэг). Би: Тэгвэл Google AI эсвэл Facebook AI юу нь дээр суурьлаж ажилладаг бэ? Өө энэ чинь маш сонирхолтой сэдэв байна 🤓. Google, Facebook (Meta) хоёрын хиймэл оюуны “тархи” нь GPT-ээс ялгаатай боловч мөн адил нейрон сүлжээ + transformer архитектур дээр суурилдаг. Харин өөр өөр нэртэй, өөр өөр зорилготой загварууд хөгжүүлсэн байдаг. Google AI Google-ийн гол хиймэл оюуны технологиуд: Transformer (2017) Google-ийн судлаачид анх бүтээсэн. Энэ нь GPT, BERT, LLaMA гээд бүх том хэлний загварын үндэс болсон. BERT (2018) Голдуу хайлтын системийг сайжруулахад хэрэглэсэн. Хэлний утга, өгүүлбэрийн холбоо ойлгоход сайн. PaLM (2022) → дараа нь PaLM 2 Google-ийн GPT-тэй төстэй том загвар. Bard (дараа нь Gemini нэртэй болсон) chatbot нь PaLM дээр суурилж ажилладаг. Gemini (2023–) Одоогийн Google AI-ийн гол “тархи”. Multimodal буюу зураг, текст, код, видео зэрэг олон төрлийн өг...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Хиймэл оюуны загвар GPT

  Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе. Ойрд ChatGPT апп ашиглаж олон сэдвээр сонирхолтой ярилцлага хийж үзээд олж мэдсэн зүйлсээ найз нартайгаа хуваалцмаар санагдав. Орчин үед AI (хиймэл оюун ухаан) талаар байга яригддаг болсон ч тэр болгон хүмүүс юу юм бэ гэдгийг нарийвчлан сонирхож байгаагүй байдаг. Ингээд би ChatGPT ярилцаж түүгээр  тайлбарлуулав. Би: AI (хиймэл оюун ухаан) гэж юу вэ?   Түүний өгүүлэх нь их энгийн тэрээр хэлэхдээ: 👉 Хиймэл оюун ухаан (AI) гэдэг нь хүний оюун ухааны зарим чадварыг дуурайж хийдэг компьютерийн хөтөлбөр эсвэл систем юм. Жишээлбэл: Хүн зураг хараад юу байгааг хэлж чаддаг шиг → AI зураг таньж чадна. Хүн яриаг ойлгож хариу хэлдэг шиг → AI хүний хэл яриаг ойлгож, ярьж эсвэл бичиж чадна. Хүн туршлагаасаа суралцдаг шиг → AI өгөгдлөөс суралцаж, улам ухаалаг болдог. Хиймэл оюун ухааныг ойлгоход туслах жишээ нь: Google Translate – хэлнээс хэл рүү автоматаар орчуулдаг. Siri, Google Assistant – таны асуултад хариулж, ажил г...

Ховордсон зургийн дижитал хадгалалт

Хоёр гурван жилийн өмнөөс гарч эхэлсэн Монголчууд XVII-XX зууны эхэн үе зурагт түүх, Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх гэсэн сайхан цуврал номуудыг авч уншиж үзсэн.  Энэ намар Монголчууд XX зуун зурагт түүх гэх гуравдугаарх цувралыг номын дэлгүүрт хараад би нэлээд хэдэн жилийн өмнө 2009 онд British Library санхүүжүүлж хэрэгжүүлсэн EAP264: Ховордсон монгол зургийн негативуудыг дижиталаар хадгалж хамгаалах төслийн зургуудыг Британи номын сангийн веб хуудаснаас үзэж байснаа санав. Интернет өргөн дэлгэр хэрэглэх болсон өнөө үед та бид ч ялгаагүй дээрх төслийн тухай дээр холбоосоор ороод үзэж болно. Энэ төслийн талаар уг веб хуудсанд бичигдсэн зүйлээс хэсгийн та нартаа монгол хэл рүү хөрвүүлээд энд орууллаа. “ Монгол кино гэрэл зураг, дуу бичлэгийн архивд 160 мянга гаруй гэрэл зургийн хальс, 10552 шилэн негативыг хадгалж байдаг.  Энэ төслийн зорилго олонх нь огт хэвлэгдээгүй 1921-ээс 1945 оны хооронд авсан гэрэл зургийн шилэн негативуудыг дижитал зураг хэлбэрт оруу...

Клуб Хаус Аппликейшн

  Клуб Хаус (Clubhouse) аппликейшн (апп) гэж юу вэ,  яагаад гэнэт хаа сайгүй яриад эхлэв ээ? Ард нь радиогоор ярьж, хэсэг нь хурал цуглаан ч гэмээр, нөгөө хэсэг нь гэртээ баяр ёслол тэмдэглээд ч байгаа шиг энэ бүгдийг багтаасан аудио чат(хөөрөлдөх) дээр суурилсан нийгмийн сүлжээний програмыг Клуб Хаус(гэр) гэж нэрэлжээ. Хэрэглэгчид, янз бүрийн сэдвээр сонирхолтой хүмүүсийн хоорондох харилцан яриа, ярилцлага, хэлэлцүүлгийг сонсох боломжтой, энэ нь яг подкастай төстэй боловч шууд (амьд ) үйл явцад нэмэлт давхарга програмаар оролцох ба оролцох хүмүүс  бүгд уригдсан байна. Клуб Хаус зөвхөн уригдсанд үйлчилнэ. Та үүнийг апп дэлгүүрээс татаж аваад данс үүсгэх боломжгүй.   Бодит амьдрал дээрх орон нутгийн эсвэл дарвуулт онгоцны клубын нэгэн адил клубын одоо байгаа гишүүн таныг урих болно.   Бодит амьдрал дээрх Элитийн клубыг орчин үед виртуал болгосон хэлбэр.  Та элсэх үедээ өөрийн сонирхдог сэдэв жишээлбэл техник, ном, бизнес эсвэл эрүүл мэнд гэх мэтчил...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...