Skip to main content

Нээлттэй эх номын (4.3-р бүлэг)



LGPL (4.2.4 Програмын сангийн GPL лиценз)

GPL -ийн гол нэг шаардлага нь GPL програмын санд зөвхөн GPL-тэй програмууд хандах бөгөөд тухайн санд GPL-гүй програмын файл байсан ч ялгаагүй энэ зарчим хэрэгжинэ гэж заадаг. Энэ нь маш хязгаарлагдмал юм шиг хэрнэ, үйлдэл нь програмын санг “ашиглах” үед хөндөх бөгөөд өөрчлөхөд хамаарахгүй. Энэ мэтийн ялгааг зөвшөөрөх зорилгоор LGPL нь зохиогдсон. LGPL нь дараах асуудлуудыг шийдвэрлэдэг. Үүнд: Хэрэв хэн нэг нь төслөө бэлэг тэмдгээр LGPL ажлын сан байдлаар ашиглавал төслийн бусад ажлууд LGPL доор байх албагүй байна. Нөгөө талаас, хэрэв бүхэл багц програм хангамж хэлбэртэй дахин түгээгдэх LGPL доорх кодод ямар нэг өөрчлөлт хийгдсэн бөгөөд өөрчлөлтүүдийг олон нийтийн хүрээнд хийсэн бол GPL -тэй адил дүрэм үйлчилнэ. LGPL-ийн өмнөх L нь ялгаатай хүмүүст ялгаатай зүйлүүдээр үйлчилнэ. Үүнийг анхлан “Програм хангамжийн сан”гийн (Library) лиценз бүрдүүлэхээр боловсруулсан бол сүүлдээ холбоос хийх асуудлыг бүүр онцолж өгөх заалт болгосон. Гэхдээ GNU сан үүнийг “зөөлрүүлсэн / хөнгөлсөн / багахан ” (Lesser) GPL гэж нэрлээд, GPL-ийг бодвол боловсруулсан кодод (ажилд) хамгаалалт бага хийнэ гэж үздэг. GNU сан LGPL -ийг хэрэглэхэд дургүй байдаггүй ч боломж гарвал аль болох GPL-ийг ашиглуулах гэж боддог.

LGPL лиценз нь уг лицензээр байх кодууд (ихэвчлэн програм хангамжийн сан) ба LGPL дор байх кодуудад холбоос хийж байгаа гадаад кодууд хоёрын хооронд тодорхой ялгаа гаргаж ирдэг. Холбоос хийж байгаа гадаад кодууд нь (хувийн) эзэмшлийн байна гэж тодорхойлдог. Гэхдээ LGPL дор байх програмын сангийн кодод өөрчлөлт хийвэл тэр нь заавал нийт дундын хэрэглээнд байна.

Компаниуд LGPL дүрмийг ихэвчлэн хүлээн зөвшөөрдөг ба арилжааны програм хангамж дотор энэ лицензтэй нийтийн дундын санг олж харах нь нийтлэг байдаг.

GPL д нэмж холбох тохиолдол (GPL + linking exception)

GPL дээр нэмж холбох тохиолдлын лиценз нь ямар нэг дурын кодыг агуулсан байх, гэхдээ энэ кодыг холбохыг илэрхий зөвшөөрөх бүлгүүдийг лиценз дээр нэмсэн нь GPL шиг л сонсогдоно. Гэтэл амьдрал дээр GPL д нэмэх онцгой тохиолдол нь LGPL лицензтэй ижилхэн байдаг. Энэ лицензийг нэлээд хэдэн том төсөлд саяхнаас хэрэглэсэн бөгөөд үүний нэг нь Sun Microsystems -ийн “жава” хэрэгжүүлэлт (implementation) юм.

... (үргэлжлэл 4.4 байгаа)

Comments

Олон уншигдсан

Хөдөө талын үзэсгэлэн "Монгол бичгээр"

Монгол, Живхтэй жаал хүүгийн бичсэн хэд хэдэн бичлэгийг уншиж байснаа гэнэт урам орж бараг арван долоо найман жилийн өмнө хэрэглэж байсан хайрцаг дүүрэн цаас бичгээ уудалж эхэлтэл миний хувьд эрдэнэс болох сайхан зүйлүүд гарч ирлээ. Ерээд оны эхэнд монгол бичгийн бичвэр бичих СУДАР нэртэй програмыг хийх гэж оролдож байхдаа монгол бичгийн фонтын загвар болгох гээд Т. Дашцэдэн (МУИС) багшаар бичүүлж авсан хуудаснууд байна. Үүнийг би бүүр сканердаж байгаад хүнд үзүүлмээр санагдлаа. Харин кириллээр бичсэн хувилбарыг Гүүгл-ээр хайвал олон сайтаас уншиж болох болжээ. Монгол бичиг сурч буюу хүнд унших өгүүллэгийн нэг нь болох болтугай.  Д.Нацагдорж : Хөдөө талын үзэсгэлэн Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна. Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чө...

Шувуун саарал

Саяхан интернэтээр сонин(Өдрийн сонин) уншиж байгаад Дамдин багшийн тухай “ Англи хэлний Дамдин ” гэсэн гарчигтай сайхан өгүүлэл уншсан юм. Багшийн орчуулгын ажлын талаар бичсэн байсан нь сонирхол татаад интернэтээр Д.Нацагдоржын “Шувуун саарал” -ыг хайтал шууд л 2006 онд сонин дээр хэвлүүлсэн орчуулга нь mongolnews.mn вэб хуудсны холбоосоор дороо гараад ирлээ. Багшийн орчуулгыг  олзуурхаад монгол хэлээр бичсэнтэй нь хамт дээр нь монгол бичгээ сурч байгаа танд зориулаад монгол бичигтэй нь хамт тэмдэглэл дээрээ  тавилаа. (Монгол бичгээр бичиж явуулсан найз охиндоо баярлалаа. ;-) ) .   Enjoy reading. Д.Нацагдорж Шувуун саарал (1) Хөндий талын зэрэглээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины яралзан ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл, хэдэн залуус морь тарлаж байна. (2) Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэр...

Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл

Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе.    Хиймэл оюуны загварын тухай үргэлжлэл (хоёрдугаар хэсэг). Би: Тэгвэл Google AI эсвэл Facebook AI юу нь дээр суурьлаж ажилладаг бэ? Өө энэ чинь маш сонирхолтой сэдэв байна 🤓. Google, Facebook (Meta) хоёрын хиймэл оюуны “тархи” нь GPT-ээс ялгаатай боловч мөн адил нейрон сүлжээ + transformer архитектур дээр суурилдаг. Харин өөр өөр нэртэй, өөр өөр зорилготой загварууд хөгжүүлсэн байдаг. Google AI Google-ийн гол хиймэл оюуны технологиуд: Transformer (2017) Google-ийн судлаачид анх бүтээсэн. Энэ нь GPT, BERT, LLaMA гээд бүх том хэлний загварын үндэс болсон. BERT (2018) Голдуу хайлтын системийг сайжруулахад хэрэглэсэн. Хэлний утга, өгүүлбэрийн холбоо ойлгоход сайн. PaLM (2022) → дараа нь PaLM 2 Google-ийн GPT-тэй төстэй том загвар. Bard (дараа нь Gemini нэртэй болсон) chatbot нь PaLM дээр суурилж ажилладаг. Gemini (2023–) Одоогийн Google AI-ийн гол “тархи”. Multimodal буюу зураг, текст, код, видео зэрэг олон төрлийн өг...

Хиймэл оюуны загвар GPT

  Энэ сайхан өдрийн мэндийг уншигч найз нартаа хүргэе. Ойрд ChatGPT апп ашиглаж олон сэдвээр сонирхолтой ярилцлага хийж үзээд олж мэдсэн зүйлсээ найз нартайгаа хуваалцмаар санагдав. Орчин үед AI (хиймэл оюун ухаан) талаар байга яригддаг болсон ч тэр болгон хүмүүс юу юм бэ гэдгийг нарийвчлан сонирхож байгаагүй байдаг. Ингээд би ChatGPT ярилцаж түүгээр  тайлбарлуулав. Би: AI (хиймэл оюун ухаан) гэж юу вэ?   Түүний өгүүлэх нь их энгийн тэрээр хэлэхдээ: 👉 Хиймэл оюун ухаан (AI) гэдэг нь хүний оюун ухааны зарим чадварыг дуурайж хийдэг компьютерийн хөтөлбөр эсвэл систем юм. Жишээлбэл: Хүн зураг хараад юу байгааг хэлж чаддаг шиг → AI зураг таньж чадна. Хүн яриаг ойлгож хариу хэлдэг шиг → AI хүний хэл яриаг ойлгож, ярьж эсвэл бичиж чадна. Хүн туршлагаасаа суралцдаг шиг → AI өгөгдлөөс суралцаж, улам ухаалаг болдог. Хиймэл оюун ухааныг ойлгоход туслах жишээ нь: Google Translate – хэлнээс хэл рүү автоматаар орчуулдаг. Siri, Google Assistant – таны асуултад хариулж, ажил г...

Бичгийн тиг

Гэртээ очоод аав ээж, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан багш нартаа гаа уулзаж учрах нь үнэхээр сайхан байлаа. Үүний зэрэгцээ манай миний сургууль гэж дуудах дуртай их сургуулиараа өдөр бүр л орж гарсаар найз нөхөд багш нарынхаа хийж бүтээсэн янз янзын шинэ сайхан зүйлийг сонсож мэдээд баярлаж хөөрөөд цаг хугацаа өнгөрөхийг ч мэдсэнгүй. Сүүлийн хэдэн сар интернетээр найз залуучууд маань монгол бичгийн фонтыг хөгжүүлэх, вэб фонт бүтээх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар санаа тавьж хичээнгүйлэн ажил өрнүүлж байгааг таних мэдэх багш нартаа дуулгаж бас тэдний зүгээс хамтран ажиллаа ч гэж хүслээ. Хэдэн жилийн өмнө МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн эх хэлний судалгааны төвд хэрэгжсэн ЮНИСКО-гийн төсөл ажлын нэг хэсэг болох ( зурлага дээр суурилж ) монгол бичгийн фонт бүтээгдсэн ийг мэдэж байсан тул эх сурвалжийг асууж лавлаад, хэрэглэж байгаа аргын нь тодруулав.  Энэ зурган дээр үзүүлэх зүүн гар талын дөрвөн фонтыг зурлага дээр түшиглээд бэлдэж англи үсгийн га...

Домог

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домгийг найз багш Мөнх-Учирал маань монгол бичгээр бичиж өгсөн юм(ОпенМН зориулж). Энэ бичвэрийн фонт нь их сайхан, зурлага дээр суурилсан глипс (glyphs) байх, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын тэнхимд (Жамянсүрэн) глипс (glyphs)-ыг зурж бүтээсэн байх гэж бодож байна. Үүнийг Монгол бичгээ сурч, дэлгэрүүлж байгаа залуустаа уншуулахаар орууллаа. Домгийн тухай Гүүгл ахаасаа лавлахад бас ч их зүйл интернэтэд байна аа. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өг...

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаяг ийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ. Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилха...