Тоглоомуудын дотор тоглох зохимжтой байдлаас амжилт нь хамаарахгүй харин өөрийн ухамгай ба урьдчилан тооцох явдлаас хамаарах тоглоом байдаг. Тоглоомын үндэс болох тооцоог хэн хийж чадна вэ? Тэр нь тоглоомын “нууцыг” эзэмшиж тоглоомын тооны үндсийг эзэмшиж чадаагүй эсрэг тоглогчийг ялж чадна. Ийм тоглоомууд нь бодлогын чанартай байна.
Сүүлийн шагайг авсан хүн хожсонд тооцно. Хоёр хүн ээлжлэн авахдаа авах бүрдээ өөрсдийн дураар 1-6 шагайг авна. Анх ширдэг дээр 30 шагай байсан бол сүүлчийн шагайг авахын тулд яаж тоглох вэ?
Comments
Иймээс анхны шагай авсан хүн 7-д хуваагдахаар шагай үлдээх хэрэгтэй 30 ширхэг шагай байсан тохиолдолд 2-ийг авч 28-ийг үлдээн цаашид (7 - нөгөө хүн авсан шагай) = тооны шагай аваад байх юм бол найдвартай хожих юм байна.
Хоёр тоглогч ширдэг дээрээс шагай ээлжлэн авч байна. Хэрэв анх ширдэг дээр n тоотой шагай байгаад нэг удаа 1-ээс m хүртэл шагайг авч болох байвал эсрэг тоглогчийг эцсийн шагай авахуулахын тул тоглоомыг яаж явуулбал зохих вэ?
Дараа нь (m - эсрэг тоглогчийн авсан шагай) = үлдэх хэмжээтэй шагай аваад байвал хожноо.